Нийгэм
Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байх саналтай байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр (2022.04.18) зохион байгуулсан.
Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч энэ ажлаа хангалтгүй гүйцэтгэж байна.
Мөн залуусын төлөөлөл тус зөвлөлд байхгүй учраас нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна” гэв.
Эдийн засагч Г.Хонгор “Залуу гэр бүлүүд байр, орон сууц худалдан авахдаа Нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй. Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга. Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.