Нийгэм
Д.Лхамсүрэн Манай бүтээгдэхүүн загвараараа бусдаас ялгардаг

Урт цагааны урдхан орших “Маанаа” хэмээх хүний хэрэгцээ цөм бүрдсэн бэлэг дурсгалын дэлгүүрээр зочиллоо. Тус дэлгүүр буюу урланд төрөл бүрийн арьсан цүнх, хүүхэлдэй, олон төрлийн бэлэг дурсгалын зүйл гээд олон сайхан бүтээл харагдана. Эндээс харахад гар урлал гэдэг зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш, хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээ болж чаджээ. Энэ хэмжээгээр олон уран гартай бүсгүйчүүд хоббигоо таньж мэдэн хөгжүүлж, цаашлаад өрх гэрийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж явна. Тэдний нэг “Хөх урлан”компанийн захирал Д.Лхамсүрэн юм. Түүнтэй уулзаж өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлж, урлаж ирсэн талаар ярилцлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангийг төгссөн тэрбээр бүх загвараа өөрөө гардаж гаргадаг, захиалагч хэрэглэгчид ч олонтой. Ийнхүү амьдралыг өөрийн гараар бий болгоод зогсоогүй өрөөл бусдад дэмтэй яваад нь талархнам.
-Мэргэжлээ ажил цаашилбал, бизнес болгож, өрх гэрийнхээ санхүүг бүрдүүлж чадна гэдэг таниас маш их хөдөлмөр цаг хугацаа шаардаж байгаа?
-Миний хувьд оюутан байх үеэсээ буюу 1990 оноос гар урлал арьсан цүнх бэлэг дурсгалын зүйл хийж эхэлсэн. 2011 онд “Хөх урлан” компаниа байгуулж энэ хүрээнд арьсан цүнхээ дагнаад хажуугаар нь хүүхэлдэй, бэлэг дурсгалын зүйл урлаж байгаа. Манай хэрэглээний бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадны жуулчид худалдаж авах дуртай. Ингэж сүүлийн үед манайхан бие биесээ дэмжих тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байгаад нь баяртай байгаа. Биднийг оюутан байх үед гар урлалын бэлэг дурсгалын зүйлийг зөвхөн жуулчид л авдаг байлаа шүү дээ. Хил гааль хаалттай байгаа ч бидний ажил өдрөөс өдөрт ундраад олон төрлийн бүтээгдэхүүн урлаад зарим үед амрах ч завгүй ажиллаж байна. Завгүй байна гэдэг нэг талаар жаргал шүү дээ.
-Аргагүй л олон жилийн хөдөлмөр юм даа. Танай бүтээгдэхүүн гадаад улсад худалдаалагддаг гэж сонссон?
-Манай бүтээлүүдээс Улан-Үд, Москва руу хүмүүс авч худалдаалдаг. Харин хил гааль хаалттай энэ үед хүүхэлдэй урлах ажил маань өмнөх жилүүдээсээ цөөрсөн. Гэсэн ч бид тодорхой хэмжээгээр урласаар л байгаа. 300-500 ширхэгээр ч захиалдаг үе байлаа. Ковидоос үүдэлтэй материал ховордсон ч бараа үйлдвэрлэлт маань тэгтлээ зогсонги байдалд ороогүй. Төр засгаас “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж их ярьдаг ч хөрсөн дээрээ хэрэгжиж байгаа нь тун цөөн. Тийм учраас төр засгийн зүгээс дэмжээсэй гэж хүсч байна. Хятад лидринүүд ямар үнэтэй орж ирдэг билээ.Гэтэл манай монгол арьсан бүтээгдэхүүнүүд түүний дэргэд арьсаараа шүү дээ,маш сайн эдэлгээ даадаг, чанарын хувьд ч их сайжирч байгаа.
-Нэг бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?
-Хэрэгцээний цүнх долоогоос арвыг хийлгэсэн ч өдөртөө гардаг. Гэсэн ч бид хэрэглэгчдийнхээ таалалд нийцүүлэхийн тулд гоёлын чамин хийцтэй чулуу шигтгээд цэцгээр гоёод загвар дизайныг нь хувьд өөрчлөхийг хичээдэг. Эндээс харахад гар ажиллагаа ихтэй ч ямар ч загвар маань хүмүүст таалагддаг юм билээ. Тийм учраас манай бүтээгдэхүүн загвараарааа л бусдаас ялгардаг байх гэж боддог. Жуулчны улиралд 5000 ширхэг хүүхэлдэйг захиалгаар гаргаж байлаа.
– Хамгийн сүүлд ямар бүтээл урлав?
– Мөрөвчтэй биед эвтэйхэн эрэгтэй паскны шинэ загвар гарсан.
-Цаашдаа бүтээлээ хэрхэн яаж өргөжүүлэх зорилготой байгаа вэ?
-Олон жил урласан урлалаараа амьдралаа залгуулж өдий зэрэгтэй явж байгаа минь бахархал. Тийм учраас монголдоо нэг ч гэсэн үйлдвэр байгуулаад хөл дээрээ нь зогсчих юмсан гэсэн зорилготой байгаа. Үүндээ хүрэхийн төлөө өөртөө байгаа бүхий л боломжоо дайчлан хөгжүүлэхийг хичээж байна. Цаашилбал, амжилт ойрхон гэдэгт итгэлтэй байна. УИД, Галерей шоп, Нисэхийн арт шоп, Тэрэлжийн жуулчны бааз, Өвөрхангай Харь хорин, Цэцэг төв, Мөнгөн завьяа зэрэг газруудаас манай бүтээгдэхүүнүүд эзэддээ хүрсээр байгаа. Ялангуяа жуулчны улиралд харилцагчид нэмэгдэж Жуулчны баазууд бөөндөөд авчихдаг юм. Хөл хорионы үед зөвхөн монголдоо зарж борлуулах боломжтой хямд бүтээгдэхүүнүүд хийх гэж оролдсон. Гэтэл энэ маань хүрээгээ тэлээд одоо хөдөө орон нутагт 11 аймагт борлуулагчидтай болчихоод байна.
-Энэ олон загварыг та өөрөө гаргадаг уу?
-Бүгдийг нь өөрөө гаргадаг. Хүмүүсийн сонирхолд нийцсэн бүхий л загварыг гаргахыг хичээдэг. Нэгэн хэвийн байгаад байвал зогсонги байдалд орно шүү дээ. Тийм учраас загварын шинэчлэлтүүд тогтмол явагддаг. Катологи дээр бүтээгдэхүүн бүгд байдаг учраас хүмүүс сонгож захиалдаг. Хүсвэл цорын ганц загвар ч хийлгэж болно.
-Нээрээ ч таныг багаасаа л гарын ур дүйтэй, зурж бичдэг байсан гэдэг?
-Хүүхэд байхаасаа зурах дуртай байсан. Аав маань миний охин хэлний авьяастай хэлэээрээ яв, ээж математикаараа яв гэхэд би зөрсөөр байгаад дүрслэх урлагийн дуннд сургуульд орж байлаа. Өөрийн бодол өөртөө зөв өө гэдэг шиг зургаар яваад алдсан юм алга, өгөөжтэй байдаг учраас энэ ажлыг сонгосондоо ч харамсдаггүй.Хүнд хүчир ч гэлээ ажилдаа дуртай, заримдаа сөхөрч унах нь холгүй л зүтгээд байх юм байна шүү дээ/ Инээв/
-Танайх өөрийн гэсэн олон хэрэглэгчидтэй юм байна. тэдний сэтгэлийн сайхан үг та бүхэнд их эрч хүч, урам зориг авчирдаг байх даа?
-Хүмүүс захиалсан зүйлээ хүлээж аваад баярлалаа гэх харцнаас маш их урам сайхан мэдрэмжийг авдаг. Мөн энд тэнд хүмүүс манай цүнхийг үүрээд явж байгаа нь бүр ч сайхан санагддаг шүү.
-Хамгийн хайртай бүтээл тань?
“Маанаа” нэртэй цүнхэндээ хайртай. Захирал гэлтгүй бүх бүтээлээ хийнэ, маш чимхлүүр ажил ордог.
– Орос, Хятадад байнга олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцдог. 2000 оны эхээр Улаанбаатар түншлэлүүдэд их оролцдог байсан бол сүүлдээ “Мишээл” үзэсгэлэн худалдааны төвд оролцдог болсон. Гэвч түрээс маш өндөртэй. Бүтэн сарынхаа хөдөлмөрийг дөрөвхөн хоногийн үзэсгэлэнд өгнө утгагүй. Бага зэргийн худалдан авалт хийдэг учраас сүүлийн үед оролцохгүй байгаа. Ер нь итгэл муутайхан очдог шүү.
-Танай бүтээгдэхүүнийг сонирхсон хүмүүс авъя гэсэн хүмүүс үнэ ханшийн хувьд ямар байдаг бол?
-Арьсан цүнхний хувьд 40,000-380,000 төгрөгийн үнэтэй. Харин зөвхөн ганц тансаг загварын хоёр юмуу, түүнээс дээш таван ширхэг бол үнэ нь өөрчлөгдөнө.Зургаан ажилтандаа ахадсан гэмээр олон загвар гаргадаг.
-Хамгийн тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?
-Хөнгөлөлттэй зээл бидэнд ер олддоггүй,бүр найман хувьд ч хамрагдаж чадахгүй байна. Сүүлдээ бизнес зээл зээл авч байж арайхийж ажлын байртай болсон.Зээл биш юм аа гэхэд хил гаалиар оруулж ирж байгаа бараа материалынхаа үнийг асуудлыг шийдэж, ямар нэг зохицуулалт хийх хэрэгтэй байна. Урдаас авдаг үнэ нь хэвээрээ ч ачааны үнэ өссөн нэрээр наймаачид тэнгэрт хаттал үнийг нь нэмж байгааг зогсоох хэрэгтэй. Үнэхээр далимдуулж байна шүү дээ. Гэтэл үйлдвэрлэгчид тэгтлээ зориглож нэмж чадахгүй шүү дээ. Бараа материал оруулж ирж байгаа хүмүүс гурав, дөрөв дахин зоргоороо өсгөж байна. Төрөөс ямар ч зээл тусламж авч байгаагүй, бор зүрхээрээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.