Connect with us

Нийгэм

Нийт 534 ББСБ-ууд дундаа ганцхан холбоотой байгаа нь бүгд нэгдмэл нэг зорилго дээрээ төвлөрдөгтэй холбоотой

Нийтэлсэн

-

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагуудтай цуврал ярилцлага хийж байгаа билээ. Энэ удаад МББСБХ-ны Хяналтын Зөвлөлийн дарга, “Жуниор натур инвестмент” ББСБ-ын үүсгэн байгуулагч Г.Ганцэцэгтэй ярилцлаа.

Санхүүгийн салбарт банк бус санхүүгийн байгууллага үүсч хөгжсөн цаг хугацаан дахь өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхэлье. Ялангуяа зорилтот хуультай болсон үеэс хойшхи хөгжлийг тодорхойлбол?

Зохицуулалттай үйлчилгээ үзүүлдэг 3440 гаруй байгууллага байдагаас одоо  534 ББСБ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2021 онд харилцагчдын тоо 4,8 саяд хүрсэний 92.1 хувь нь финтекийн харилцагч болсон, мөн ББСБ-уудын нийт хөрөнгө 2.7 их наяд төгрөгт хүрсэн үсрэнгүй өсөлттэй жил болсон. Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх гол зорилгын хүрээнд  дэвшилтэт бүтээгдхүүн үйлчилгээг цахимаар дамжуулан хүргэж чадсанаараа технологид суурилласан үйлчилгээг авч байгаа харилцагч, зээлдэгчийн тоо нэмэгдэж, дотоодын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлж санхүүгийн эргэлтэнд оруулж чадсан гэж хөндлөнгөөс харж дүгнэж байна. Техник технологийн дэвшилтэт өөрчлөлтийг залуу шинэ эрин үеийн ур чадвартай хослуулсан шинэлэг үйлчилгээг санхүүгийн салбарт оруулж чадсан нь бидний хувь банкны бус санхүүгийн байгууллагуудыг нийгэмд зөвөөр таниулах алхам тавигдлаа гэж харж байгаа. Хамгийн гол нь цаг үеэ мэдэрсэн бүтээгдхүүн үйлчилгээг хүргэж, бичил дунд бизнесийг дэмжих бодлогыг урт хугацаанд хадгалах нь чухал юм. Анх 2002 онд банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаас хойш ихээхэн хөгжсөн он жилүүд байлаа.

МББСБХ-ны Хяналтын Зөвлөл-ийн үүрэг зорилго нь юу вэ?

МББСБХ-ны дээд байгууллага нь “Бүх гишүүдийн хурал” байдаг. Бүх гишүүдийн хурлаасаа Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөл нь сонгогддог журамтай.  “Хяналтын зөвлөл”-ийн гишүүд 3 жилийн хугацаанд дүрмэнд тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Бид гишүүдийнхээ нүд, чих нь болохынхоо хувьд удирдлага засаглал, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл дээр зохих ёсны хяналтыг тавьж ажилладаг. Холбооны үйл ажиллагааг хянаж шалгаж шүүмжлэхээсээ илүүтэй зөвлөж, туслаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьж байна.

Холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд гишүүд маань сэтгэл ханамжтай байгаа эсэх дээр анхаарч, гишүүн бүр том жижиг гэлтгүй эрх тэгш оролцоогоор хангагдахад дуу хоолой нь болж ажиллах ёстой гэж хардаг. Алдаа дутагдлыг бага дээр нь засаж сайжруулаад хамтдаа нэг зүг рүү харж тэмүүлэх нь салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулах бөгөөд хариуцлагын тогтолцоо тодорхой байх нь чухал байдаг.

Холбооны гишүүн байгууллага байхынхаа хувьд өөрт тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлж чаддаг, гарч байгаа алдаа дутагдлаа засаж үйл ажиллагаа сайжруулдаг, сайн туршлагаас суралцаж шинэлэг үйлчилгээг бий болгодог, мэргэжлийн ёс зүйтэй санхүүгийн үйлчилгээг хүргэдэг болох нь сэтгэл ханамж, үр өгөөжийг бий болгоно. Үүнийг л хүртэж чадаж байгаа эсэхэд л дуу хоолой, нүд чих болж ажиллах нь Хяналтын зөвлөлийн зорилго юм.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Танай салбар ганц холбоотой. Та холбооныхоо үйл ажиллагаа, цар хүрээг Хяналтын Зөвлөл-ийн даргын хувиар дүгнэвэл?

Энэ жил Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо /МББСБХ/ 20 жилийн ой тохиож байна. Гишүүн 200 гаруй ББСБ-уудыг төлөөлдөг цорын ганц нэгдмэл холбоо бол МББСБХ юм. Холбооны үндсэн зорилго нь гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахаас гадна гишүүддээ тэгш, хүртээмжтэй үйлчлэхийг зорьж ажилладаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гишүүдийнхээ эрх ашиг, дуу хоолойг нэгдмэл нэг зорилготойгоор хүргэхийн төлөө, зах зээл дээр нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжийн төлөө урт хугацааны зөв бодлогыг тодорхойлж ажилласаны үр дүн нь урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаагаар тодорхойлогдоно. Мэргэжлийн холбоодын үндсэн гол үүрэг нь төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын гүүрийг бий болгож, хамтаараа нэгдмэл байхад оршино. Энэ утгаараа ч манай салбарын өсөлт хөгжил нь хамтын удирдлага буюу шударга засаглал, салбартаа хариуцлага ёс зүйн манлайллыг түүчээлэн ажиллаж байгаа. Зарим салбаруудыг харж байхад маш олон ижил төрлийн холбоод үйл ажиллагаа явуулж байгаа харагддаг. Нийт 534 ББСБ-ууд дундаа ганцхан холбоотой байгаа нь бүгд нэгдмэл нэг зорилго дээрээ төвлөрдөгтэй холбоотой. Бид ч үүгээрээ бахархдаг.

2022 онд холбооны зүгээс комплаенс буюу ур чадварын өсөлт, мэргэжлийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч байгаагаас гадна санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ногоон санхүүжилтийг илүүтэйгээр олгох, бичил дунд бизнесийг дэмжихэд гишүүдээ уриалан ажиллах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн хамтдаа олуулаа олон зүйлийг хийж болдог юм гэдгийг харуулсан бүтээлч олон ажлуудыг санаачлан эхлүүлж, мөнгөний зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хэрэгцээтэй байгаа банк бусуудад зээлэх “РЕПО” зээлийг мөн зах зээлд нэвтрүүлсэн зэрэг олон ажлуудыг дурдаж болно.

Банкны бус санхүүгийн салбарынхан комплаенсийг нутагшуулснаар гарч буй давуу талыг хэрхэн харж байна?

Монгол улс саарал жагсаалтад орсон цагаасаа хойш санхүүгийн сахилга бат, мэргэжлийн хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Үүнийг хэрэгжүүлэхэд бид комплаенсийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэж үзсэн. Нэн тэргүүнд тухайн байгууллага дотооддоо дотоод хяналтыг зөв хийх,  удирдлагын түвшинд засаглал, дүрэм журмын хүрээнд мэргэжлийн ёс зүйтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн бодлого дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх буюу мөнгө угаах аливаа үйлдлээс зайлсхийх нь чухал асуудал байсан, цаашдаа ч байх болно.

Түүнчлэн төрийн байгууллагаас комплаенсийн ажилтан бэлтгэх, дотоод хяналтыг зөв удирдахад мэргэжлийн болон хувийн байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт, семенарийг зохион байгуулж байгаа нь үр нөлөөтэй байгаа гэж харж байна. МББСБХ-ноос өнгөрсөн гуравдугаар сарыг “Комплаенсийн сар” болгон зарласантай холбогдуулан санхүүгийн салбартаа комплаенсийг хэрэгжүүлэхэд манлайлах, мэргэжлийн зөвлөл байгуулах зэргээр  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байгаа.

Одоогоор 2000 гаруй ажилтныг хамруулаад байна. Шинэ зүйлийг таниулах, ойлгуулах, нутагшуулахад цаг хугацаа их орохоос гадна зардал мөнгөний хувьд нэлээдгүй их гарах нь ойлгомжтой. Үүнийг шат шатанд нь сургалтаар мэдээлэл өгөх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь байнгын хяналт тавих, харилцан туршлага судлах арга барилаар олон ажлуудыг МББСБХолбооны зүгээс зохион байгуулан төлөвлөн хийгээд явж байгаа.

ББСБ-уудын ажилтнууд комплаенсийн сургалтанд бүрэн хамрагдаж, мэдлэг ур чадвараа сайжруулхыг зорьж байгаа нь сургалтанд хамрагдагсдын тооноос харж болно. Манай салбарт нийт 4000 гаруй ажилтантай гэж тооцвол сүүлийн 3 жилд комплеансийн сургалт 50 хувийг нь хамруулж чадлаа. Үүндээ сэтгэл ханалгүйгээр дор хаяж 80 хувьд хүргэх зорилттой байна.

Өнгөрсөн хоёр жил Ковид” цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүнд үеийг туулж байгаа. Гэхдээ энэ хугацаанд банкны бус салбарын хөгжил эрчимжсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Магадгүй үйлчилгээний хүртээмж, цар хүрээг тэлэхэд нөлөөлсөн хүчин зүйл юу байв?

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөө бүхий л салбарт гарсан нь банк бус санхүүгийн байгууллагууд тойроогүй. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас эх үүсвэр татсан байгууллагуудад хүндээр нөлөөлж байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хатуу тогтоосон гэрээ, ханшийн хэлбэлзэл зэрэг ч багтаж байгаа. Хатуу хөл хорионы үед зогсонги болсон бизнесүүдийг үргэлжлүүлэх боломжит хугацааг тооцож ББСБ-ууд зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүү алданги тооцохгүй байх, үйлчилгээний шимтгэл авахгүй байх, зээлийн гэрээний нөхцлийг сайжруулан хугацааг сунгах, зөвөлгөө туслалцаа үзүүлэх зэргээр харилцагч, зээлдэгчдэд таатай нөхцлүүдийг санал болгож хамтдаа хүнд хэцүү цаг хугацааг туулахын төлөө хамтарч ажиллаа. Энэ хүнд цаг үед цахим үйлчилгээний цар хүрээ тэлж, харилцагч хүссэн газраасаа хүссэн цагтаа санхүүгийн үйлчилгээ авах боломжтой болсон нь томоохон дэвшил юм.

Цахим хөгжлөө дагаад эрэлт нэмэгдэж, түүнд тохирсон таатай үйлчилгээг ББСБ-ууд нийлүүлж үйлчлэгч, харилцагч хоорондын сэтгэл ханамжийг бий болгосноороо илүү хурдан хөгжих боломж бүрдсэн. Цаашдаа ч “Уламжлалт” болон “Финтек” бүтээгдэхүүн илүү өргөн хүрээнд тэлж, илүү олон харилцагчдыг хамрах нь тодорхой боллоо.

Хяналтын зөвлөл-ийнхөн салбарын өөрчлөлт хөгжилд ихээхэн соргог ханддаг байх гэж бодож байна. Сүүлийн хоёр жилд танай салбарт Финтек буюу технологид суурилласан санхүүгийн үйлчилгээ нэвтэрлээ. Та ч мөн дурьдлаа. Арилжааны банкуудыг ч хурдаараа даваад байх шиг. Уг үйлчилгээ нэвтэрснээр гарсан өөрчлөлт болон давуу тал нь юу байв?

Сүүлийн хоёр жилд ББСБ-уудын бүтээгдхүүн үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж байгаа нь “Финтек” буюу технологид суурилсан үйлчилгээтэй шууд холбоотой гэдгийг үгүйсгэх аргагүй. Үүний нэг илрэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд харилцагч, зээлдэгчдийн тоо 70 орчим хувиар нэмэгдсэн. Арилжааны банкуудаас түрүүлж энэ орон зайд нэвтэрч, бүтээгдхүүн үйлчилгээг хүргэж чадсанаараа амжилттай ажиллах боломжийг атгана.

ББСБ-ууд цахим шилжилт хийсэн нь салбарын боловсон хүчинд ч томоохон эргэлт бий болгож чадсан. Харилцагчид технологид суурилласан  шинэлэг бүтээгдхүүн үйлчилгээг таатай хүлээж авч байгаа нь өөрөө эрэлтэд нийцсэн нийлүүлэлт болсон гэдгийг тодотгох нь зөв болов уу. Уламжлалт аргаар бүтээгдхүүн үйлчилгээг хүргэх нь цаг хугацаа алдахаас гадна харилцагчийг таньж мэдэх, үнэлгээ бий болгоход хүндрэлтэй байсан. Финтект суурилсан бүтээгдхүүн үйлчилгээ нь өөрөө тухайн харилцагч, зээлдэгчид шударга үнэлгээ өгөх, цаг хугацаа алдахгүй санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь бүрэн дүүрэн боломжийг олгож байгаагаараа бас нэг давуу талтай. Хамгийн гол нь нийт харилцагчид маань цаг хугацаагаа ихээхэн хэмнэж чадаж байна.

Банкны бус санхүүгийн байгууллагууд цахим шилжилтийг хийхдээ завсардал, хийдэл гаргахгүй байхад ихээхэн анхаархаас гадна харилцагч зээлдэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж ажиллахыг нэн тэргүүнд анхаарч байна. Тиймээс ч бүтээгдхүүнийг хөгжүүлэхдээ олон удаагийн тест хийх, эрсдлээс сэргийлэх, залилан ашиглангийн зохисгүй үйлдэл гаргахгүй байх тал дээр үе шаттай хяналтыг бий болгохыг зорьж байгаа. ББСБ-уудад тухайн үйлчилгээ нэвтэрснээр технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж бид үздэг.

Бидэнд салбарынхаа талаар тодорхой мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим