Connect with us

Нийгэм

“ИНФЛЯЦЫН БИРД” ЛОНХНООСОО ХАЛЬЖЭЭ

Нийтэлсэн

-

“ИНФЛЯЦЫН БИРД” ЛОНХНООСОО ХАЛЬЖЭЭ

 

судлаач, эдийн засагч Р.Даваадорж

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ жагссан залуучуудаас тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналтай холбоотой Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар хэллээ. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх юм гэнэ.

Эндээс дүгнэвэл, Монгол Улсын Засгийн газар хийх ёстой ажлаа мэдэхгүй байгаа нь илт байна. Учир нь жагссан залуус тодорхой асуудал гарган тавьснаар өнөөгийн Засгийн газрыг ямар нэгэн шийдэл гаргахаар хөдөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрөв. Өнөөдөр манай  улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал  нэн хурцадсан ярвигтай үе. Монгол Улсын эдийн засаг хоёр жил дараалан агшиж зогсонги байдалд орсон төдийгүй өндөр инфляц нүүрлэжээ. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн Оросын Украинд явуулж байгаа цэргийн  ажиллагаатай холбоотой хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал үүсэв. Ийм эгзэгтэй үед Засгийн газрын үйл ажиллагаа болон  УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэр туйлын сул, өнөө маргаашаа аргацаасан алсын хараагүй байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид эдийн засагт хямрал нүүрлэж, үнэ огцом өссөн учир шалтгаанаа ч ойлгосонгүй. Тусгаар улс эрчим хүч, хүнсний бие даасан байдалтай байх ёстой. Энэ талаар яригдаж буй бодлого ч алга. Нэг удаагийн хууль гаргах замаар шатахуун, гурил, махны хомстлоос гарна, үнэ буулгана гэж сэтгэж байх жишээний. Оросын нефтийн бүтээгдэхүүн хоригт орсон цагаас эхлэн үнэ нь дэлхийн зах зээлийн ханшаар зарагдахаа больсон. Энэтхэг, Хятад зэрэг орнуудад дэлхийн зах зээлийн ханшнаас 35-40 ам.доллараар хямд үнээр нийлүүлэх санал тавьсан тухай яригдсан. Гэтэл манай улсад эсрэгээрээ үнэ нь нэмэгдсээр. Манай экспортын гол түүхий эдийн үнэ ханш урд хөршид огцом өсөж супер цикл үргэлжилж байна. Гэтэл бид хаяанаасаа түүхий эдээ гаргаж чадахгүй халаасандаа валютгүй сууж байх жишээтэй. Энэ нь эрх баригчид хоёр хөрштэйгээ ч хэл амаа олж чадахгүй байгаагийн тод жишээ. Ийнхүү эдийн засгаа хэд дахин тэлэх боломжийг хямралаар сольчихсон мунгинаж сууна.

Бусад улс орнууд үүссэн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйд гарч болох үр дагавраа цогцоор нь шийдвэрлэхээр  ид хэлэлцэж байна. Тэртээ Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож тарифын дайн эхлүүлсэн үеэс л дэлхийн дийлэнх улсад “хямралын үеийн удирдлага” ажиллаж эхэлсэн. Дараа нь цар тахал, залгаад ОХУ, Украины цэргийн ажиллагаа дэгдлээ. Харамсалтай нь, энэ бүхнийг үл анзаарсан Монгол Улс төсвөө тэлж, мөнгөний нийлүүлэлтийг олон их наядаар нэмэгдүүлэх “харалган бодлого” хэрэгжүүлсээр ирлээ. Энэ бүхний тусгал эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал юм шүү дээ.

Өнгөрсөн гурван сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувиар өсөв. Үүнд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох улаан буудай 17, ургамлын тос 23.2, элсэн чихэр 6.7, мах 4.8, сүү сүүн бүтээгдэхүүн 2.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 1990 онд анх хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү улс орон бүрд инфляц өсөх нь тодорхой боллоо. Тухайлбал, энэ оны эхний улиралд   АНУ-д  инфляц 8.5 (Сүүлийн 40 жилийн өндөр үзүүлэлт), Их Британид долоо ( Сүүлийн 30 жилийн өндөр үзүүлэлт), Турк-д 61, ОХУ-д 16.7 хувьд хүрчээ.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт дээр түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гаралтай саатал нэмэгдэж инфляцыг хөөрөгдөж байна. Дэлхийн олон улс орон цар тахлын дараах тамирдсан эдийн засгаа сэргээх арга зам эрэлхийлж байх үед  ОХУ, Украины хооронд цэргийн ажиллагаа дэгдэж хямрал болох эрсдэлийг улам нэмлээ.

Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавар зөвхөн сөргөлдөгч хоёр улсаар хязгаарлагдахгүй. Энэ нь дэлхийн стагфляцийн уналтад хүргэж болзошгүй гэж Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн судалгааны дүн гарсан.

Аливаа улсын эдийн засаг агшиж хямрахтай зэрэгцэн үнэ өсөх үзэгдлийг эдийн засагт стагфляци гэж нэрлэдэг. Ийнхүү эдийн засгийн хоёр чухал макро үзүүлэлт сөрөг байхыг, өөрөөр хэлбэл, зогсонги байдал + инфляц = стагфляци үүсэх бодит нөхцөл юм.  Энэ үзэгдэл 1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахтай зэрэгцэн инфляц буюу үнэ өссөн “хар үе”-ийг ийн нэрлэж томъёолсон юм. Стагфляциас гарах арга замыг АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Пол Волкер санал болгож байжээ. Мөнгөний хэт чанга бодлого нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд нэн хүндээр туссан ч хямрал, мөнгөний ханшийн уналтыг зогсоож чадсан байдаг. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жимми Картерын улс төрийн карьер ч дуусгавар болсон юм. Түүнийг сонгогчид дахин сонгоогүй бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай Ерөнхийлөгчийн нэг болж үлджээ.

Стагфляцийн үед өндөр инфляцаас гадна эдийн засаг агшиж  ажилгүйдлийг нэмэгдүүлдэг. Инфляцыг бууруулах хүчин чармайлт нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшин бууруулах арга хэмжээ нь инфляцаа өсгөдөг. Тиймээс шийдвэрлэхэд ярвигтай асуудал. Энэ үзэгдэл үүсэх үндсэн хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц өсдөг. Тухайлбал, газрын тосны өртөг огцом өсөхөд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж компаниудын ашиг орлого огцом буурсан. Өнөө үед цар тахлаас хамаатай нийлүүлэлт ложистикийн хаос болж байна. Хоёрдох шалтгаан нь эдийн засгийн үр дүнгүй буруу бодлого. Мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдүүлж, төсвөө хэт тэлэх нь инфляцаа өдөөж эдийн засагтаа муугаар нөлөөлдөг. Бодит жишээ нь Монгол Улс.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. Өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ.  Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд  ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн нь Монгол Улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулах үзүүлэлт. Ядаж байхад, гадаад нөхцөл байдал ч улам хүндэрлээ.

Орос-Украинд өрнөж буй цэргийн ажиллагаа дэлхийн эдийн засагт нэгэн зэрэг хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нэгдүгээрт, Орос, Украин нь титан, палладий зэрэг түүхий эд болон үр тариа, эрдэнэ шишийн дэлхийн зах зээлд гол нийлүүлэгчид юм. Тиймээс нийлүүлэлт нь тасалдах, үнэ өсөхөд эдгээр түүхий эдийг ашигладаг үйлдвэрүүд, тухайлбал автомашины, ухаалаг гар утасны, нисэх онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа нь инфляцыг хөөрөгдөх нэг шалтгаан боллоо.  Гуравдугаарт, Украинаас дүрвэж буй сая сая цагаачдын асуудал. Мөн улс төрийн болон тодорхойгүй байдал гэсэн эрсдэлүүд бий болжээ.

Эдийн засагчид эрчим хүчний зах зээл дээрх нөхцөл байдлыг Арабын орнуудад нефтийн хориг тавьсан 1973 оны шок, 1979 онд Иранд гарсан хувьсгалын дараа газрын тосны хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал болсон үетэй адилтгаж байна. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн газрын тосны цочролоор хязгаарлагдахгүй. Орос, Украин  бол дэлхийн улаан буудайн хамгийн том экспортлогчид.  Энэ хоёр улс дэлхийн экспортын бараг 30 хувийг хангадаг. Улаан буудайн фьючерс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Чикагогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрчээ. Украин бол эрдэнэ шишийн томоохон экспортлогч бөгөөд дэлхийн экспортын тавны нэгээс илүү хувь энэ улсад оногдож байна. Орос бол дэлхийн хамгийн том бордоо экспортлогч. Энэ нь дэлхийн хүнсний нөөц буурч, үнэ өсөж дэлхийн хүнсний хангамжид хомстлын томоохон эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлээд байна.

ОХУ дэлхийн газрын тосны экспортын 11, хийн экспортын 16, үнэт металлын 11, үйлдвэрийн металлын, бордооны найм, палладий 37, цагаан алт 12 хувь нь тус тус оногддог. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Малпасс “Зах зээл нийлүүлэлтийн ийм том алдагдалд тийм ч хурдан дасан зохицож чадахгүй бөгөөд энэ нь аль  хэдийн хурдсаж буй инфляц дээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэл бий боллоо” гэж анхаарууллаа.   Economist Intelligence Unit-ийн тооцоолсноор 2022 онд дэлхийн инфляц зургаан хувиас давж (ОУВС-гийн хямралын өмнөх таамаглал – 3.8 хувь), дэлхийн эдийн засаг хямралын өмнөх 3.9 хувийн таамаглалаас 3.4 хувь хүртэл буурууллаа. Дэлхийн эдийн засаг 2022-2023 онд нэг хувь агшиж,  нэг их наяд ам.доллар алдах нь. Хямрал ямар хугацаанд үргэлжлэхийг таах аргагүй.

Эдийн засгийн төлөв муудаж байгаа энэ үед үнийн өсөлт өндөр байгаа нь улс орнуудын Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцтай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлж эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт авчирлаа. Эдийн засаг саарч буй үед эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахаас өөр аргагүй.  Гэхдээ ийм бодлого үргэлжлэх нь үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцыг үулам бүр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Энэ тохиолдолд төв банкнууд мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг суларч байгаатай холбогдуулан мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас зам үлдсэнгүй.

Түүхэн туршлагаас харахад “инфляцын бирд” лонхноосоо гармагц эдийн засаг мөнгөний бодлогоос үл хамааран удааширч хямарна. Ийм байдал 1974-1975, 1980-1981 онуудад тохиолдож байсан бөгөөд дараа нь 1992, 2008, 2011 онд үргэлжилж байсан юм. Энэ бүгдээс дүгнэж үзвэл  эдийн засгийн “зөөлөн буулт” хийх шинэхэн зорилт улс орон бүрийн өмнө тавигдаж байгаа бололтой.

Харин Монгол Улсын Засгийн газар таван сарын хугацаанд төсвөө гурав дахь удаагаа хэлэлцэхээр УИХ-д оруулж ирлээ. Ковидын хуулийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан хэрнээ төсвөө асар их тэлсэн алдаа ийнхүү “үнэн”-д гүйцэгдэж байгаа хэрэг. Одоо мөнгөний нийлүүлэлт, элдэв хөтөлбөрүүдээ хумьж, үнэ ханш тогтоох элдэв хууль сэдэхийн оронд  ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим