Нийгэм
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас төлөөллүүд ирж, аймаг, сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд цогц мэдээлэл өгч байгаа юм. Мөн хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн шийдэлд хүрэх үүднээс нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
МУЗГ-аас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар аж үйлдвэржсэн улс болох зорилго тавьж байгаа. Үүнд орон нутаг идэвх оролцоотой хандаж, геологи, уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах нь чухал гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал хэлэв.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 6.2 сая га талбайгаас 2.4 хувийг ашигт малтмалын зориулалтаар ашигладаг. 2022 оны байдлаар 9 сумын 17.2 мянган га талбайд 20 ААН ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ