Нийгэм
Шадар сайд С.Амарсайханд хандан байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн явцын талаар асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Н.Ганибал Шадар сайд С.Амарсайханд хандан, хойд, өмнөд хоёр хөршийг холбох байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн явцын талаар асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа:
Оросын Холбооны Улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай холбох байгалийн хийн хоолой байгуулах боломжийг судлах харилцан ойлголцлын санамж бичигт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын «Газпром» НХН гарын үсэг зурсан. 2020 оны хоёрдугаар саpын 18-нд ажлын хэсэг байгуулснаа мэдэгджээ.
Монгол Улс байгалийн хий дамжуулах хоолойг нутгаараа дамжуулах нь эдийн засаг, гадаад харилцаанд ашигтай эсэх, давуу болон сул тал, эрсдэлийг сайтар тооцоолж, өнөө үе, өнө хойчдоо үр өгөөжтэй байх хариуцлагатай шийдвэр гаргах цаг үе тулгарлаа.” гэжээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
- ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар тодорхой гэрээ, хэлэлцээ эцэслэн хийгдсэн эсэх талаар;
- Монгол, ОХУ, БНХАУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд сонгогдсон эсэх, тэдгээрийн холбогдох мэдээллийн талаар;
- Монголоор дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн ТЭЗҮ хийгдсэн эсэх талаар;
- Хийн хоолойгоор жилд хэчнээн хэмжээний хий дамжуулах, түүний төлбөрийг хэрхэн тооцох талаар;
- Байгалийн хийн хоолой Монголын нутаг дэвсгэр дээр нийт хэдэн хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах талаар;
- Төсөл хэрэгжиж эхэлбэл хоолойн хамгаалалтыг төсөлд оролцогч талуудын аль нь хэрхэн хариуцах талаар;
- Монгол Улс тус хийн хоолойн завсрын хэрэглэгч болбол жилд хэдий хэмжээний хий худалдаж авахаар төлөвлөж буй талаар;
- Байгалийн хийн хоолойг дагаж баригдах дотоодын хэрэгцээнд нийлүүлэх хоолой, дэд бүтцийн бүтээн байгуулалтын зардлын тооцоо, тэдгээрийг хаанаас, хэрхэн санхүүжүүлэх, цаашид аль талын өмчлөл, эзэмшилд үлдэх, Монголд өгөх өгөөж зэргийн талаар тус тус дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн ирүүлнэ үү.
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Танаас хүсье. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх болно гэжээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ