Нийгэм
ЭРДЭНЭТИЙГ ТЭТГЭХ ШИНЭ УРСАЦ
Нийгэм
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.
Энэ сарын 20-31-ний өдрүүдэд тус төслийн дунд хугацааны үнэлгээг хийх бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийхдээ төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцаж, төслийн хэрэгжилтийн саатал, эрсдэлийг тодорхойлон, цаашдын тогтвортой байдал, төслийн бүтцэд гарч болзошгүй өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэх юм. Төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг дунд хугацааны үнэлгээний үеэр шийдвэрлэхээр талууд санал нэгдсэн юм.
Нийгэм
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж байна.
Өдгөө арав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний бүртгэл эхэллээ.
“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус тус хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.
Хөтөлбөрийн давуу тал:
- Цагийн уян хатан нөхцөл
- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх
- Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
- Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлнэ.
Нийгэм
Н.Мөнхбат нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ч.Отгочулуу, түүний өмгөөлөгч Б.Баяраа болон хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу шүүгдэгч Н.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус бүр “нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох” ялыг эдлүүлэхээр болж байна гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
-
Нийгэм24 цаг өмнө
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ
-
Нийгэм24 цаг өмнө
Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна
-
Нийгэм9 цаг өмнө
Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм24 цаг өмнө
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Бельги, Франц, Германд хүчтэй үер болж байна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
“OPEN-AI” компани “ChatGPT” хиймэл оюуны шинэ хувилбарыг танилцуулав
-
Нийгэм8 цаг өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ