Нийгэм
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд монголчууд шар шороон шуурганаасаа салчихвал хичнээн сайхан
Тун удахгүй бүх нийтээр мод тарих өдөр тохионо. Тодруулбал, жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь БЯМБА гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон хуульчилсан.
Энэ хууль болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд монголчууд шар шороон шуурганаасаа салчихвал хичнээн сайхан.
Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжинэ хэмээн хот, хөдөөгүй шуурч, төрийн болон хувийн ажахуйн нэгжүүд ч үйл ажиллагаанд оролцож бүр батламж зэрэгтэй болоод байгаа.
Харин мод тарьчихлаа гэж зураг, хөргөө авахуулаадхэдэн суулгац зоогоод орхих уу, тарьснаа ургуулахынтулд хүмүүс цалинжуулж, нэмэлт төсөв нэхэж хэвтэх үү гэдгийг тооцоолох хэрэгтэй биз ээ.
Үүний тулд нэг сумаар 2 , бүр цаашлаад 3-4 туулай ч буудах боломж байгааг бид харж, хамтран ажиллавал ирээдүйд ногоон байгальтай, эрүүл эко орчныг бүрдүүлнэ.
Угаасаа мэргэжлийнхэн ч нэг удаагийн бус хэдэн жилдээ хүчилтөрөгчөөр хангачих хэмжээний мод тариад түүнийгээ арчилж, ургуулбал үр дүн, өгөөж нь харагдана гэдгийг хэлдэг.
Тэгвэл өвөлдөө ад болж, агаар орчны бохирдол үүсгэдэг, зундаа хөрсний бохирдлын уурхай болсон хотынхоо хойморт заларсан гэр хорооллыг мод тарих ажилдаа татан оролцуулах нь хамгийн үр дүнтэй голч, холч бодлого болох вий.
Гэр хорооллын өрх бүр хашаандаа 5 мод тариад арчилж ургуудахад л хэдхээн жилийн дараа нийслэл хүчилтөрөгчөөр хангагдана. Гэр хорооллын 200 мянганөрх 5 мод тарихад 1 сая болно.
Үүнийг нь харин улс буцаагаад мөнгөжүүлээд, хөрөнгө болгоход анхаарчихвал аятайхан санаачилга гэжхарагдаж байгаа юм.
Хэрвээ хот хойноосоо тарьмал модон ойтой болоод ирвэл нийслэлийн хүчилтөрөгч, хойд бүсээсээ чийгшилээр хангагдаад ирнэ гэдгийг мэргэжлийнхэн ч тайлбарлаад өгнө дөө.
Яах вэ, “Тэрбум мод” хөтөлбөр хүссэн, хүсээгүй төсвөөс мөнгө, олон нийтээс хөрөнгө босгож байгаа. Тэгэхээр тэрхүү хөрөнгөө гэр хорооллыг барилгажуулах ажилдаа зориулж, 5 мод тарьсан өрхүүдэд урьдчилгаа төлбөр болгон орон сууцжуулвал ойрын ирээдүйд давхар сумаар байгаа оносон хөтөлбөр болох ч биз.
Товчхондоо бол өрх бүр 5 мод тарьж, ургуулбал түүнийг нь төр үнэлээд орон сууцны хөтөлбөрт хамруулдаг болчихвол илүү үр дүнтэй хөтөлбөрүүд бий болох гээд байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.