Нийгэм
З.Мэндсайхан: Анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.
Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байлаа.
“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах саналтай байна” гэдгийг сайд З.Мэндсайхан илэрхийлэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.