Нийгэм
Санхүүч Г.Батжаргал: МИК-ийн схем хоёрдогч зах зээлийг манайд амжилттай нэвтрүүлж байна
Ипотекийн зээлийг иргэдэд ямар ч шимтгэлгүй олгодог байх хэрэгтэй гэдэг зүйл их яригддаг. Гэтэл энд арилжааны банкнуудын олон салбарын мянга мянган ажилчид энэ ипотекийн зээлийг гаргахад үйл ажиллагааны зардал гардаг арилжааны банк талдаа ийм. Нөгөө талдаа МИК-ийн гол оролцоо юу гэхээр зээл олгох процессод оролцдоггүй мөртлөө жишээлбэл тухайн нэг арилжааны банк нь дээр үүссэн арван тэрбум төгрөгийн зээлийн багц үүслээ гэж бодоход тэрийг олон хүмүүст тараагаад зээл олголоо.
Тэрийг нь багцлаад тусгай зориулалтын компанийг байгуулахдаа санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад ингээд бонд хэлбэрээр үнэт цаас болгодог. Энэ гаргасан үнэт цаасаа буцаагаад орон сууцны санхүүжилтийн корпарицид системд сонирхсон хөрөнгө оруулагч нарт бондоо танилцуулаад тухайн бондыг зарсны үндсэн дээр дахиж эх үүсвэр татдаг.
Эл эх үүсвэрээр Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрийг төлдөг ийм л схем байгаа. Тусгай зориулалтын компани гаргах, санхүүгийн хоёр дахь зах зээлийг гаргах монгол улсад амжилттай нэвтрүүлж байгаа схем бол энэ МИК-ийн схем. Одоо МИК-д ойролцоогоор 100-200 хүн ажиллаж байгаа 90 мянга орчим зээлдэгчийн зээл багцлагдаад үйл ажиллагаа явагдаж байна. Энэ их олон зээл хугацаанаасаа өмнө төлөгдөн, хугацаа хэтэрнэ, нас барах ч гэдэг юм уу амьдралд тохиолддог олон үйл ажиллагаатай холбоотой тухайн зээлийн бүртгэл хөтөлбөрийг нэг төгрөг ч алдахгүйгээр бүртгэж байдаг. Тухайн асуудалтайгаа зээл гаргахын бол тухайн тэр багцалсан зээлээс нь сольдог гэдэг ч юм уу санхүүгийн маш том мэргэжлийн аппарат явж байгаа.
Тиймээс энэ үйл ажиллагаанд чинь тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай зардал тэр бүгдийг энэ байгууллага даагаад явдаг. Дээр нь бас нэг онцлог нь энэ зээл маань өөрөө богино хугацааны эх үүсвэрийг урт хугацаатай зээл болгон хувиргаж байгаа ийм процесс. Тэгэхээр энэ мэргэжлийн оролцогч нар ордог дээр нь санхүүгийн зохицуулах хороо, монголбанкны зөвшөөрөл мөн компанийн тухай хууль, үнэт цаасны хууль, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуульч гэдэг юм уу олон их хурал болон засгийн газраас гаргасан нарийн бодлогын бичиг баримтуудын хүрээнд зохицуулагддаг ийм зүйл юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ