Connect with us

Нийгэм

Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина

Нийтэлсэн

-

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагад тусгасны дагуу Нийслэл хотын хүн амын унд ахуйн усны аюулгүй байдлыг хангах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Үер усны болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Инженерийн бэлтгэл арга хэмжээг хангах, бүтээн байгуулалтыг иж бүрэн төлөвлөх, Хүрээлэн буй орчин, усны нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлэх эрхэм зорилгын хүрээнд төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэж, нэгдсэн бодлоготойгоор нийслэл хотын “УС”-ны асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсээд байна.

Иймд “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийг НЗДТГ-аас  “Монголын Мянганы сорилтын сан”-тай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцсон юм.

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг нь дээр дурдсан зорилго, зорилтод хүрэхийн төлөө бүх талуудын оролцоог хангаж, тулгарсан асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдлийг эрэлхийлсэн санаачилга болсон.

Нийслэл хотод амьдралын чанар сайжрахгүй хөдөө, хотын ялгаа улам бүр нэмэгдэж, орон нутагт зах зээл хумигдан ажлын байр, иргэдийн орлого буурч, хотод ч амьдралын чанар сайжрахгүйн дээр хүн амыг аюулгүй ус хангамжаар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгө, хотын бүтээн байгуулалтын ажлыг үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх инженерийн хийцтэй барилга байгууламж, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах зэрэг усны салбарын олон асуудал тулгарч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэлцүүлгийг нээж “Нийслэл хотод манай улсын  нийт хүн амын 48.1 хувь, их, дээд сургууль, худалдаа, үйлчилгээний салбарын 80-90 хувь нь төвлөрч байна. Төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэж, нэгдсэн бодлоготойгоор нийслэл хотын усны асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн. Хүн амыг аюулгүй усан хангамжаар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгө, хотын бүтээн байгуулалтын ажлыг үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, усыг дахин ашиглах зэрэг усны салбарын олон асуудал бидэнд тулгарч байна. Эдгээр асуудлын үндсэн шалтгаанд замбараагүй газар олголт, газар ашиглалтаас хамааралтай хөрс, ус, орчны бохирдол ихээхэн нөлөөлж байгаа. Мөн төрийн байгууллага болон хууль, дүрэм, журам, стандартын баримт бичгийн нийцэл, уялдаа холбооноос ихээхэн хамаарч байна.

Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн “төвлөрөл-түгжрэл-агаар, ус, орчны бохирдол”-ын суурь шалтгаан юм. Өсөн нэмэгдэх иргэдийн ундны ус хангамжийн хэрэглээг хангахын тулд бидэнд гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах, цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах замаар усыг зүй зохистой хэрэглэж, усны сан бүхий газрынхаа эрүүл ахуйн бүсийг хамгаалж, ирээдүй хойчдоо устай хотыг үлдээх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болно.

Бид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулж, арилгах бүрэн боломжтой бол хэзээ ч тохиож болох байгалийн гамшгаас зайлсхийх, усыг тарьж ургуулах боломжгүй гэдгийг ухамсарлан, нэн тэргүүнд чухалчлан авч үзэж ажиллах шаардлагатай. Мөн Нийслэл Улаанбаатар хотын хууль, эрх зүйн шинэ орчин, төрөөс үзүүлж буй бодлого, улс төрийн дэмжлэг нь бидэнд үнэт цаас гаргах, концесс олгох, нийслэлийн хөгжүүлэх санг байгуулах зэрэг санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах цоо шинэ боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн иргэдийн амьдрал ахуйтай шууд холбоотой байгаль орчин, усан сан бүхий салбарын нэгдсэн менежмент, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талын хамтын ажиллагааны оролцоо чухал” хэмээсэн юм.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний  гурван төсөл хэрэгжиж буй юм. Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ. Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм. Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина. Энэхүү бүтээн байгуулалтаар нийслэлийн баруун зүгт байгуулах шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тухайд дэд бүтцийн ажилтай зэрэгцүүлэн байгаль, экологийн шийдлийг хийдгээрээ онцлог. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбай орчимд 67 тарвага идээшилж байдаг гэнэ.

Томоохон бүтээн байгуулалтад хүндрэл учруулдаг нэг хүчин зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Харин компакт гэрээний газар чөлөөлөлт богино хугацаанд амжилттай өрнөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 65 нэгж талбар, Сонгинохайрхан дүүргийн 84 нэгж талбарыг чөлөөлөөд бараг дуусжээ. Түүнчлэн ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулснаар Дулааны цахилгаан станцад гүний ус хэрэглэхийг болиулж, дахин боловсруулж цэвэршүүлсэн усыг технологийн хэрэглээ болон үнс зайлуулахдаа ашигладаг болох юм. Тэрхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг ирэх зургадугаар сард эхлүүлэх юм байна.

Нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлын талаар олон талын оролцоог ханган санал солилцон, хэлэлцэж, цаашид баримтлах нэгдсэн бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлж, түүний төлөвлөгөөг боловсруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршино. Хэлэлцүүлгээс уриалга гарсан бөгөөд оролцогчид болон илтгэгчид гарын үсэг зурж, нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа. Ингээд хэлэлцүүлэгт оролцсон холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

Майкл С.Клечески: Компакт гэрээ нь Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлнэ

/АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/

Дэлхий дахинд усан хангамж, усны хүртээмжийн асуудал санаа зовоож байна. Уур амьсгалын өөрчлөлт олон бэрхшээл, сорилтыг бий болгож, байгалийн нөөц баялгийг хариуцлагатайгаар ашиглахыг шаардаж байна. Энэ асуудал Улаанбаатар хотод ч тулгамдаж байна. Усны асуудлыг шийдвэрлэхэд АНУ томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа. Мянганы сорилтын корпорац Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Компакт гэрээ нь маш чухал хөтөлбөр бөгөөд 350 сая ам.долларын санхүүжилт бүхий буцалтгүй тусламжаар дэвшилтэт технологи ашиглан, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн, байгаль орчны тогтвортой байдлыг цогц байдлаар хангахад оршино. Мөн усыг дахин боловсруулж ашиглах дэд бүтцийг байгуулах юм.

Д.Ганболд: Ундны усны хориглолт, хязгаарлалтын бүсэд 14 мянга гаруй иргэн, хуулийн этгээд байна

/Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/

Тэрбээр Хот, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тависан юм. “Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчилсан судалгааг гаргасан.  Хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10.539 иргэн, хуулийн этгээд байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжинд ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг мөн иш татсан юм.

Н.Нацагдорж: Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгох хэрэгтэй

/Нийслэлийн Ерөнхий архитектор/

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийн талаар тэрбээр илтгэл өрнүүлсэн юм. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 125 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Үүнээс хойш таван үе шаттай ерөнхий төлөвлөгөө хийж, 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байна гэж төсөөлж байсан. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн амтай болсон. Нийслэлчүүд бүх хэрэглээндээ маш сайн гүний ус хэрэглэдэг ч дамжуулах шугамаараа муу болж иргэдэд очдог. Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 160 мянган метр куб байна. Цэвэр усны шугамын урт 586 км ч 40-өөс дээш жилийн насжилттай 68.9 км, 20 жилийн насжилттай 229 км шугам бий. 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн хувийг цэвэршүүлсэн уснаас хангахаар тусгасан.

Сүүлийн үед Улаанбаатар хот барилгажиж байна. Хөрсний ус хөрсөөр дамжин агаараа чийгшүүлж байдаг. Барилгажсанаас болж агаараа чийгшүүлэх нь багасдаг. Агаар хуурайшихаар хур тунадасны хэмжээ багасдаг. Тэгэхээр Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгон, нуур, цөөрөм хийж, агаараа чийгшүүлэх хэрэгтэй. Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудаа моджуулбал агаар чийгшиж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ. Хотын ундны усны эх үүсвэр зүүн талдаа байдаг. Баруун талд Мянганы сорилтын сангаас хоногийн 140 мянган метр куб нөөц бүхий усан санг бий болгож, дамжуулах шугамын ажил 50 хувьтай байгаа. Мөн саарал усыг цэвэршүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн үерийн ус зайлуулах шугам сүлжээ маш муудсан. Нийт 153 км шугам, сүлжээ байдгаас 30 жилээс дээш настай, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон 92.7 км шугам байна. 2040 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд 270 км үерийн шугам, борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөсөн. Туул голоо 57 км сувагчлахаар төслүүд хийсэн. Ингэснээр Туул гол тогтмол урсацтай болж, усан тээвэр хөгжих боломжтой болж, агаарын чийгшил нэмэгдэнэ.

Ц.Төрхүү: Улаанбаатарын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан

/“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга/

“Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан тэрбээр “Манай байгууллага Улаанбаатар хотын иргэдийг стандартад нийцсэн ундны усаар хангаж, гарсан бохирыг татан зайлуулах үүрэгтэй. Усны арван эх үүсвэр, гүний 218 худаг, арван усан сан, долоон насос станц, дахин дамжуулах 13 насос станц, сүлжээний 13 усан сан, цэвэр усны 586 км, бохир усны 230 км гаруй шугам бий. Нийслэлчүүд хоногт 150-170 мянган метр куб ус хэрэглэж байна. Манайх усыг газрын гүнээс авахаас хэрэглэгчдэд хүрэх хүртэл нь хянадаг. Эх үүсвэрийн талбайд шинжилгээ, судалгаа авдаг 18 цэг байна. Мөн байнгын хяналтын суурин таван цэг бий. Энэ нь газрын гүний усны чанар, төвшин, бүтэц, бохирдлын мэдээллийг өдөр тутам өгдөг. Хяналт, удирдлагын төв 2018 онд байгуулагдсан. Энэ төвөөс бүх салбар цэгээ хянаж, удирддаг. Мөн ундны усны чанарыг лабораториор хоногт 100 гаруй цэгээс 100 гаруй элементээр хянадаг. Жилд 5000 сорьц авдаг. Манай лаборатори Монгол Улсдаа номер нэг, Азидаа эхний гуравт ордог. Ажилтнууд маань гадаадад боловсрол эзэмшсэн.

Улаанбаатар хотын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан гэж хөндлөнгийн шинжээчид үнэлсэн. Өнөөдөр бид газар шорооны ажил хийлгүй, шуудуу ухалгүйгээр, шугамыг доторлох ажил хийж байна. Энэ технологи бол хамгийн сүүлийн үеийнх. УСУГ-аас ус тасална гэж зар явуулахаа болиод гурван жил болж байна. Европчууд энэ технологийг ашигладаг. Цаашид дээрх технологийг бохирын шугамд ашиглахаар төлөвлөж байна” гэж ярилаа.

С.БатсайханҮерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувийнх нь насжилт хэтэрсэн

/“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер/

“1995-2021 онд 45 удаа үер болсон. Үүний 60 хувь нь 2000-2009 онд тохиолдож байсан. 2020 онд болсон үерийн улмаас л гэхэд зургаан байршилд далан суваг эвдэрч, 60 барилга усанд автсан байна. Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувийнх нь насжилт хэтэрчээ. Ус зайлуулах шугам сүлжээний 22 хувийнх нь ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Судалгаагаар инженерийн бэлтгэл арга хэмжээ доогуур үнэлгээтэй гарчээ. Тус газраас үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг жилд гурван удаагийн давтамжтай хийдэг. Улаанбаатар хотын хэмжээнд тухайн үеийн төлөвлөлтөөс давсан барилгажсан талбай бий болсон. Ус шингээдэггүй гадаргуу, бетонон зам, талбай ихсэхийн хэрээр үерийн эрсдэл өсдөг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд шингээх гадаргууг нэвтрүүлэх, хатуу хучилттай талбайг багасгах талаар тусгагдсан. Энэ талаар гадаадын улс  орнуудын туршлагыг судалж байна.

Б.БатсүхТөв цэвэрлэх байгууламжийн хажууд ус дахин боловсруулах үйлдвэр барина

/Мянганы Сорилтын Сангийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал/

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд ярьсан юм. Тэрбээр “Мянганы сорилтын сангийн судалгааны ажил 2015 оноос эхэлсэн. Бид гурван төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэ нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйд шахаж өгөх юм.

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийн хажууд цэвэршүүлсэн усыг дахин цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулах төсөл

Гуравдугаарт, нийслэлийн усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төсөл хэрэгжиж байгаа.

Шинэ зуун мод, Майдар, Аргалант, Рашаант зэрэг хотын баруун хэсгийн шинэ суурьшлын бүсүүдийг дээрх эх үүсвэрээс усаар хангана” хэмээн төслийн талаар танилцуулав. Мөн тэрбээр “Дараагийн том төсөл бол хаягдал ус дахин боловсруулах ажил юм. Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ нь хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлнэ. Түүнчлэн усны сангийн тогтвортой байдлыг хангах төсөл бий. Энэ хүрээнд Ус сувгийн удирдах газрын хариуцаж байгаа 182 ус түгээгүүрийн байрыг ухаалаг болгох ажлыг гүйцэтгэж байна. Ус түгээгүүрийн байр буюу худгийг ухаалаг болгосноор иргэд 24 цагаар чөлөөтэй усаа авах боломжтой. “Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангахгүй байна” гэв.

Л.ӨнөржаргалАж ахуйн нэгж, үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох хэрэгтэй

/Монголын Мянганы Сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал/

Нийслэлийн үйлдвэрийн хаягдал, усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд мэдээлэл өгөв. Хаягдал бохир усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшинд бууруулах энэ нарийвчилсан төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Тэрбээр хэлэхдээ Ус Сувгийн Удирдах Газартай гэрээтэй үйлдвэр, аж, ахуйн нэгжүүдээс долоон нэр төрлийн байнгын ажиллагаатай 284 үйлдвэр болон бусад 202 үйлдвэр, аж, ахуйн нэгжийн хаягдал бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангаж чадахгүй байна.

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд байгаль орчныг бохирдуулж байгаа үүрэг хариуцлагаа хүлээгээд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон тохиолдолд бохирдлын агууламж 2013 оны түвшин рүү дөхөх юм.  Одоогоор Ус сувагтай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан сэргийлэх байгууламжтай. Дээрээс нь дахин зургаан үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулаад явж байна. Цаашид үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд болох ус, ундаа, архи, пиво,  мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүгд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж байж урагшаа нэг алхам алхах юм. Иймд Туул голоо аваръя, үйлдвэрүүд маань урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулъя, энэ чиглэлд яам, тамгын газрууд бодлогоор дэмжиж ажиллая. Ташрамд хэлэхэд, энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд Усны газар, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний холбоо гэсэн гурван байгууллага манлайлан ажиллаж байгаа .

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим