Нийгэм
Монгол Улсын Засгийн газрын өр төсвийн тодотголоор ДНБ-ий 60.7 хувьтай тэнцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх цогц бодлого хэрэгжүүлж байна. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганд танилцууллаа.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүн Засгийн газрын өр, ДНБ-ийн харьцаа хэдэн хувь байгааг, төрийн өмчийн хэдэн компанид бүтцийн өөрчлөлт хийхийг тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газрын өр төсвийн тодотголоор ДНБ-ий 60.7 хувьтай тэнцэнэ. Энэ нь хуульд заасан 70 хувийн босгод хүрэхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Тэрбээр, “Нийт 37 төрийн өмчийн компанид бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөснөөс эрчим хүчний салбарын хоёр компанийг хасах болсон. Ингээд 35 компанийн 34 хүртэл хувийг нь дотоодын үнэт цаасны биржээр борлуулж, олон нийтийн хяналтад оруулснаар засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжин, үр ашиггүй хөрөнгө оруулалт багасна. Дэлхий нийт ч энэ жишиг рүү орж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан ирэх жилүүдэд төрийн албаны цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг онцлов.
Энэ удаад хэмнэлтийн горимд шилжих үүднээс төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа учраас цалингийн асуудал огт хөндөөгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Түүнчлэн тавдугаар сарын 1-нээс хойш УИХ-аар хэлэлцэх 2023 улсын төсөв, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд уг асуудлыг тусгахаар төлөвлөж буйг дурдлаа.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ