Connect with us

Нийгэм

 Үнийн хөөрөгдөл тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой

Нийтэлсэн

-

 Өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдэж, амтай болгон нь үнийн өсөлт, хөөрөгдөлтийн талаар ярьж дор бүрнээ ундууцан бухимдацгааж байна. Арга ч үгүй биз, өглөө босоод  ирэхэд л доод тал нь 500-1000 төгрөгнөөс дээш  нэмэгдээд байхаар хэн дуртай байх билээ. Гэвч энэ нь тээвэртээ байна уу, эсвэл худалдаа эрхлэгчид дуртай үнээ хэлж барааныхаа үнийг өсгөөд байна уу гэдэг талаар зарим худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Тэдний зүгээс тээврийн зардлаас болж  үнэ өсөөд байгаа болохоос бидэнд дур мэдэн нэмсэн зүйл огт байхгүй, харин ч мөнгөний дарамтанд  худалдан авагч цөөрөөд хэцүүхэн байна  хэмээж байлаа. 

 Барааны эргэлт удаан байгаа нь банкны хүүтэй  мөнгө төлдөг бидэнд маш хүндээр тусч байгаа

Бөмбөгөр худалдааны төвийн бэлэн хувцасны худалдаа эрхлэгч Ч.Ариунаа

Юун түрүү тээврийн зардал  маш өндөр  байгаа. Нэг ширхэг бараан дээр 500-1000 төгрөг нэмэгдэж ирж байна. Юань 450  төгрөг байсан бол одоо 520 төгрөг болсон. Юань өсөөд  монгол мөнгөний ханш унаад байхаар бидэнд үнэхээр хэцүү байна. Үүнээс л шалтгаалж юмны үнэ өсөөд байгаа шүү дээ. Нэг шоо метр нь 1500 юань гэж байгаа боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад одоо  гурав дахин нэмэгдсэн. Мөн барааны эргэлт маш удаан байгаа. Энэ нь хүүтэй зээл авч  бараагаа татдаг бидэнд хүндээр тусч байна.  Өмнө нь хоёр хоноод ирдэг байсан бараа  20-30 хонож хэрэглэгчдийн  гар дээр ирж  байна. Энэ хугацаанд хэдэн төгрөгийн хүү төлөх билээ гээд бодохоор  бидэнд  маш их эрсдэл учирч байна. Барааны эргэлт удааширчихаар түүнийг дагаад  мөнгөний эргэлт ч багасчих юм. Уг нь барааныхаа үнийг аль болохоор нэмэхгүй л баймаар байна. Нэмэх тусам худалдан авагчид авч чадахгүй бүр л хэцүүднэ шүү дээ. Нөгөө талаас манайхан үндэсний үйлдвэр гэж их ярьдаг ч тэд хичээлийн шинэ жил эхлэх  үед бужигнаж байгаад л алга болчихдог. Гэтэл өвөл шинэ жилийн үеэр хүүхдүүд цагаан цамц хэрэгтэй байна, үндэсний үйлдвэрийнхийг авах гэсэн юм гээд хайгаад явж байдаг. Яг эрэлттэй үедээ байдаггүй. Тэгээд л  би сурагчийн дүрэмт хувцас,цамц, зангиа, малгай,алчуур зэргийг худалдаалдаг.Одоо бараг нугардаг бараа  гэж байхаа больсон. Ердөө л  авсан үнэ дээрээ 200 төгрөг нэмж зардаг. Ашиг гэхээсээ худалдан авагчид, лангуугаа алдахгүйн тулд чадан ядан аргацааж бараа таваараа залгуулж байна даа. Өмнөх жилүүдэд ажлаа тараад 20,000 төгрөгөнд хүнсээ цуглуулдаг байсан бол одоо жаахан ногоо аваад л мөнгө дуусчих юм. Цаана нь боов, талх, гурил гээд 40,50 мянган төгрөгийн юм авч байж нэг оройн хүнс болж  байна. Дээр нь лангууны түрээс, барааны мөнгөө цуглуулах, банкны  мөнгөө төлөх гээд асуудал ихээ, их. Би “Бөмбөгөр” худалдааны төвийн анхны түрээслэгч, 20 гаруй жил болж байна.  Сард 556,000 төгрөг төлдөг. Ковидын үед худалдааны төвөөс түрээс хямдруулж, ажиллаагүй үед авахгүй байх гэх мэт хөнгөлөлт үзүүлж байсан.Одоо бол хэвийн горимд шилжсэн.

Борлуулатын ашиг 50 хувиар буурсан

Хоолны амтлагчийн худалдаа эрхлэгч  Г.Хажидмаа

-Барааны тээврийн үнэ  нэмэгдэж ирж байгаа ч худалдаагаа зогсоохгүйн  тулд авахгүй байхын аргагүй. Үүн дээрээ 200,300 төгрөг л нэмж зарж байна.Тухайлбал, 1600 төгрөгийн  амтлагч одоо  3400 төгрөг болсон. Тэгэхээр  ашиг 50 хувиар буурсан гэсэн үг. Худалдан авалт ч буурсан. Өдөржин зогсч  500,600 мянган төгрөгийн борлуулалт хийдэг ч  ашиг нь ердөө 40,50 мянган төгрөг. Үүнээсээ түрээс, татвар даатгал, төлнө тэгээд  амьдралаа залгуулна. Бид НӨАТ-гүй бараа аваад НӨАТ төлж  байгаа. Үйлдвэрүүд нь үнээ бага зэрэг нэмсэн л байх, гэхдээ л тээврийн зардал санаанд багтамгүй өссөн. Тиймээс бид ч бас үнээ нэмэхээс аргагүй. Жижиг бараанууд 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн бол өртөг өндөртэй цахилгаан бараанууд 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Наймаа хийх хэцүү, хийхгүй байх хэцүү тийм л байдалтай байна. Юмны үнэ өсөх тусам худалдан авагчид ч цөөрч байна.

Лангуугаа алдчихгүйн тулд түрээсэндээ шатаад сууж байна

Хүнсний ногооны худалдаа  худалдаа эрхлэгч Д.Баяржаргал

 

Ногооны үнэ нэмэгдэхээр бидэнд ямар ч ашиггүй. Багахан  хэмжээний ногоо аваад түүнээсээ 100 төгрөг л харж байна, яг үнэндээ. Би Жаргалантаас ногоогоо татдаг. Сүүлийн долоо хоног төмс-1500, байцаа-3400, лууван-3400, сонгино- 3500 төгрөгийн үнэтэй  ирж байна. Мөн нарийн ногооноос бууцай- 1500, юүцай- 2500, мөөг- 1500, салатны навч -1300 төгрөгийн үнэтэй. Биднийг  өөрсдөө дур мэдэн нэмээд байгаа юм шиг л иргэд загинах юм, ялангуяа тэтгэврийн хөгшчүүл. Лангуугаа алдчихгүйн тулд энэ их дарамтанд түрээсэндээ шатаад л сууж байна даа.

Компаниуд л  өөрсдөө үнээ нэмээд байгаа

100 айл барилгын худалдааны төвийн худалдаа эрхлэгч Л.Одонтунгалаг

-Би төрөл бүрийн гэрэл чийдэн худалдаалдаг. Энэ төв дотроо манай лангуу харьцангүй хямд. Өнгөрсөн оны аравдугаар сард захиалсан бараа 2022 оны хоёрдугаар сард ирсэн учраас бид одоогоор үнээ нэмээгүй байгаа. Нэмэхгүй байх тусмаа л арай хурдан эргэлттэй байна шүү дээ. Одоо гэхэд би 800 гаруй мянган төгрөгийн өртэй, түрээсээ өгч чадахгүй л байна. Дөрөвдүгээр сард бараг наймаа хийгээгүй, эл хульхан л өдрийг өнгөрөөдөг боллоо. Өнөөдөр дөнгөж 4500 төгрөгийн л худалдаалалт хийлээ. Компаниуд  л өөрсдөө үнээ нэмээд байгаа болохоос биш, бид нэмнэ гэж байхгүй шүү дээ. Олон жил энэ ажлаа хийгээд  сурчихсан болохоор дундаас нь хаячихаж болохгүй юм. Захиалсан бараа хоёр сар шахам болж байж ирнэ, дундаасаа алга болно, дутна, эвдэрнэ. Гэсэн ч манай бараа нэмэгдээгүй, хуучин үнээрээ л зарж байна. Бас “И” баримт өгдөг. Тээврийн зардалд 10-аас дээш бараа байвал 100,000 төгрөг, арай цөөхөн бол 50,000 төгрөг төлөөд ямар ч ашиггүй. 90 мянган төгрөгөөр  ирсэн бараан  дээрээ арай хийж 15000 төгрөг нэмж зардаг. Орон сууц барьдаг барилгын компаниуд л үнээ өсгөөд байгаа болохоос биш,  барилгын жижиг материалууд  нэмэгдсэн зүйл алга. Ер нь бид цөөхөн юм бөөндөж аваад түүн дээрээ хэдэн төгрөг нэмж зардаг. Энэ талаар төр засаг зохицуулалт хийхгүй бол хэрээс хэтэрлээ. Чингэлгээр  ирээд түүнийгээ машинд ачаад буулгаад биднээс өчнөөн мөнгө авч байна. Хамгийн  гол нь  тээврийн зардалд л хамгийн их шатах юм. Тал мөнгийг нь зардалд өгч байгаа.Цаг гайгүй болох байх гэж найдаад аргагүйн эрхэнд л сууж байна.

Тээврийн зардалд жижигхэн хайрцагтай бараанд 300-400 мянган төгрөг төлж  байна

Гар утасны дагалдах хэрэгсэл худалдаа эрхлэгч Л.Батбаяр

“Ханш ч өөрчлөлттэй байна, бас тээврийн зардал  өссөн. Жишээ нь нэг цэнэглэгч 5000 төгрөгөөр ирдэг байсан бол одоо тээврийн зардал ханшны өсөлтөөс хамаараад бага хэмжээгээр нэмэгсэн. Нэг жижигхэн хайрцагтай барааг 80.000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 300-400 мянган төгрөгөөр авч байна. Тэгэхээр тээвэрийн зардал бараг 5-6 хувиар өссөн гэсэн үг. Тэгэхээр ялангуяа гал тогооны хэрэгсэл овор ихтэй бараа авдаг худалдаачид бол үнээ нэмэхээс өөр аргагүй. Энэ талаар төр засагт шаардлага тавиад ямар нэг зохицуулалт хийхгүй бол арай хэтэрч байна  шүү дээ.

Ийнхүү худалдаа эрхлэгчидтэй уулзаж явах  зуур юмны үнэ тэнгэрт хадлаа, энэ төр засаг яасан ард түмнээ  боддоггүй юм бэ, ямар нэг арга хэмжээ авч шийдэж өгөхгүй юм болов уу гэж халаглаж, бухимдсан  хэрэглэгчидтэй олон таарлаа. Үнэндээ л бодит байдал ийм байна.

Хэрэглэгч Ш.Болорцэцэг

500,000 төгрөгөөр ойр зуурын хүнсээ цуглуулахад 20 хоног ч хүрэхгүй байна

-Үнийн өсөлт  илт мэдрэгдэж байна. Манайх дөрвөн ам бүлтэй. Өнгөрсөн жил  сардаа 200,000 төгрөгөнд 10 кг гурил, 10 кг будаа, энгийн ногоо, өндөг, наранцэцэгийн тос гээд хангалттай хүнсээ цуглуулдаг байсан. Харин  энэ жил  “Фермерүүд хүнсний  зах”-аас 500,000 төгрөгөөр ойр зуурын  хүнсээ цуглуулахад 20 хоног ч хүрэхгүй  байна. Хөдөөнөөс мах ирдэг болохоор  зөвхөн гурил будаа, нарийн ногоо, амттан шүү дээ. Бөөний төв, Супер маркетинг  хоёр нь ч ялгарахаа больж. Савласан сүү 4500, тараг 5000, наранцэцэгийн тос хамгийн хямд нь  8000, сакура будаа 10 кг нь 30000, жижиг бэлэн гоймон саяхан л 400,500 төгрөг байсан. Гэтэл  одоо 1000 төгрөг болсон байх  жишээтэй. Үнэ нэмэгдсэн талаар хэлэх үг ч олдохгүй байна. Грамм багатай ууттай боов 4500- 6000 төгрөгийн үнэтэй. Тийм учраас сүүлийн үед дандаа гэртээ талх барьж, боорцгоо хайрдаг болсон. Энэ нь жаахан ч болов хэмнэлттэй юм. Дээр нь ариун цэврийн хэрэглэл, ахуйн хэрэглээ гээд сардаа 300,000 төгрөг болж байна. Боломжийн  амьдралтай манайх ийм байхад орлого багатай, олон ам бүлтэй айл бол бүр л хүнд  байгаа даа.

Хэрэглэгч Л.Хишигням  

 Хүнсээ авахад 100 мянган төгрөг ороод  юу ч болохгүй байна

-Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг.Цагаан сараас хойш бараг үйлчлүүлэгчгүй болсон. Хаа нэг л хүн ирж засал номоо хийлгэх юм. Ажлын байрны түрээстэй,дээр нь өөрөө түрээсийн байранд амьдардаг. Үнэхээр цаг үе хүндэрч байна. Хамгийн хямд гэдэг Худалдааны төвөөр 100 мянган төгрөгтэй ороод  юу ч болохгүй, хоёр кг мах, талх боов, наранцэцэгийн тос, жаахан энгийн  ногоо аваад л дуусч байна.Энэ манай хоёр хоногийн хүнс. Түүнээс боов, тараг чанамал, сүү бусад амттан авах юм бол хаана ч хүрэлцэхгүй. Хэдэн  төгрөг олбол зөвхөн хоол хүнсэндээ зарцуулдаг боллоо. Шинэ хувцас авахаа болиод удаж байна.

Эндээс харахад ялангуяа хүнс, өргөн хэрэглээний  бараа зардаг дэлгүүрүүд л бусдаасаа хөл хөдөлгөөнтэй бужигнаатай  харагдана. Харин ахуйн барааны лангуу ихэнх нь эл хульхан, хаа нэгтэй л хүн орж гарч байлаа. Энэ бол яг л өнөөдрийн дүр зураг. Ковид арай намжиж гадуур гардаг болоход нь үнийн хөөрөгдөл бий болоод дахин хямралд оруулчихаар  иргэдийн  амьдрал өдрөөс өдөрт ямар хэцүү болж байгааг та бид бэлхнээ харж байна. Иймд улс орноо жолоодох гэж, ард түмнээ сайн сайхан амьдруулахын  төлөө хичээнгүйлэн ажиллана гэж төрд гарсан хүмүүс хааччих ваа, өнөөдөр иргэн бүхэн та нараас амлалт нэхэж байна,ажлаа хийгээд, арга хэмжээ аваач ээ.        

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим