Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Л.Батжав: Төмөр зам барих төслүүд бол цаасан дээр эрээчсэн биелдэггүй мөрөөдөл биш

Нийтэлсэн

-

“Монголын Төмөр зам” ТӨХК-ийн хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай төмөр зам барих төслүүдийн талаар асуудлаар ярилцлаа.

-Зүүн, баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил эхэлж байна. Хэдэн аж ахуйн нэгж хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлээд байгаа юм бэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улс хилийн таван боомтыг төмөр замаар холбоно. Энэ хүрээнд хийгдэх гол ажил нь зүүн, бараан чиглэлд босоо тэнхлэгийн төмөр зам барих юм. Үүнтэй холбоотойгоор энэ оны гуравдугаар сарын 16-нд Засгийн газрын тогтоол гарч уг төмөр замыг барихаар шийдвэрлэсэн. Ингээд энэ төсөлд хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа эхэлж гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээж аваад байна. Одоогоор 14 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн бичиг баримт шаардлага хангахгүй байгаа тул дахин санал авахаар шийдвэрлэсэн.

-Та шинээр баригдах төмөр замуудын  талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан. Энэ хүрээнд зүүн, баруун чиглэлд босоо тэнхлэгийн төмөр замын коридор байгуулах юм. Баруун талдаа Увсын Арц сууриас Нарийнсухайт,  Шивээ хүрэнгийн боомтыг холбох 1255-1507 орчим км төмөр зам барихаар төлөвлөж байна. Зүүн талдаа Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлд 426 км төмөр зам тавина. Чойбалсангаас хойш Эрээнцав хүртэл 200 гаруй км төмөр зам бий. Ингээд Монгол Улс гурван чиглэлээр хоёр хөрштэйгээ төмөр замаар холбогдоно.

-Иргэд Дарханы замаа барьж дуусгаагүй байж төмөр замын том том төслүүд хэрэгжүүлнэ гэж яриад байх юм. Хэдий хугацаанд, ямар хөрөнгө мөнгөөр тэр төмөр замын төслөө санхүүжүүлэх юм бол. Үлгэр шиг зүйл яриад байх юм шүүмжлэл хэлдэг шүү дээ?

-Энэ төмөр замыг зайлшгүй барих ёстой. Бид төмөр замын томоохон төслүүдээ хэрэгжүүлээд бариад эхэлсэн шүү дээ. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2017 эхлүүлсэн. Барьж дуусаад  энэ оны гуравдугаар сарын 15-нд туршилтын тээвэр хийж эхлээд байна. Монголчууд 416 км төмөр замыг өөрсдийн нөөц бололцоо, хүч хөдөлмөр, хөрөнгөөр барилаа. Одоо Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг барьж байгаа юм. Энэ оны долдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.  Доод үе угсралт 99.9, дээд үе нь 90 гаруй хувийн амжилттай ажиллаж байна. Мөн Засгийн газрын шийдвэр гуравдугаар сарын 9-нд гарч Зүүнбаян-Ханги мандал чиглэлд 220 орчим км төмөр зам барих ажил эхэллээ. Энэ төмөр замыг  зургаан сарын хугацаанд барьж байгуулаад аравдугаар сарын 1 гэхэд нээлтээ хийхээр төлөвлөсөн. Энэ мэтчилэн төмөр замын томоохон төслүүд хэрэгжүүлж байна. Манай Улаанбаатар төмөр замын урт 1100 км, дэлгэмэл уртаар 1800 км шүү дээ. Бид өнөөдөр 416, 267, тэгээд аравдугаар сард ашиглалтад орох төмөр замыг нэмэх юм бол бараг 900 км төмөр зам бариад байгаа юм. Тэгэхээр энэ бол тунхаг, хий хоосон яриа биш. Хамгийн гол нь бид маш богино хугацаанд төмөр зам бариад сурсан. Иймд төмөр зам барих төслүүд бол цаасан дээр эрээчсэн биелдэггүй мөрөөдөл биш. Харин бусад төслүүдийг иргэд цахим орчинд, хэвлэл мэдээллээр шүүмжлээд ярьж л байдаг юм. Үүнд үнэний ортой зүйл ч бий. Энэ тал дээр надад хувь хүний үзэл бодол бий. Тухайлбал, манай дарга нар төрийн залгамж халааг биелүүлэх, өмнө гарсан бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байдаг нь харамсалтай. Өнөөдөр манай нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлүүд үүнтэй холбоотой. Дарга нар өөрөө хүссэн шийдвэрээ гаргуулах, магадгүй шинэ төсөл хэрэгжүүлэх ашиг сонирхол байдаг юм биш үү гэж би хардаг. Жишээ нь Дарханы замаа барьж чадаагүй байхад Улаанбаатарт метро байгуулна гэж яриад л байдаг. Бүр 2017 он гэхэд бид метрогоор яваад эхлэх байсан биз дээ. Бас дүүжин тээвэр гээд яриад л байсан. Хамгийн сүүлд Туул голыг сувагчлаад усан тээвэр хөгжүүлнэ гэх юм. Тээврийн цагдаагийн урд талын гүүрийг хамгийн өндөр өртгөөр 43 сая ам.доллараар баригдсан гэдэг. Гэтэл нөгөө гүүр нь өнөөг хүртэл дуусаагүй л байна. Засаг солигдох болгонд үйл ажиллагаа гацаад  байдаг нь харамсалтай. Шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой дарга нарын амбицаас л болж эдгээр асуудлууд гараад байгаа юм. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төмөр замын төсөл хөтөлбөрүүдийн хувьд ийм асуудал гарахгүй.

-Тэгвэл “Монголын төмөр зам” компанийн үйл ажиллагаа, цар хүрээг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Одоогоос 14 жилийн өмнө Монгол Улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх зорилгоор “Монголын төмөр зам” компанийг байгуулсан. Тэгээд төмөр замын сүлжээ байгуулах ажил 2017 оноос хойш эрчимжээд байна. Монгол Улсын орлогынхоо 80 хувийг уул уурхайн салбараас  олдог. Иймд зэс, төмрийн хүдэр, нүүрс зэрэг ашигт малтмалаа экспортод гаргахын тулд төмөр замаа яаралтай барих хэрэгтэй байгаа юм. Жишээ нь урд хөршид нүүрсний  асар их хэрэгцээ байдаг. Харин манайд хэдэн зуун жилийн хугацаанд хэрэглэж ашиглаж дуусахгүй нүүрсний нөөц бий. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээр нар, салхины гээд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг болоод байна. Тэгэхээр ирэх 20 жилийн хугацаанд л нүүрсний хэрэглээ бий гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Үүнээс хойш түүхий нүүрс түлэх асуудал байхгүй болно. Иймд бид энэ хугацаанд амжаад нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Энэ асуудлыг шийдэх гарц нь төмөр зам. Бид төмөр замаа богино хугацаанд барьж чадвал улсын төсвийн орлого нэмэгдэх, ойрын хугацаанд үсрэнгүй хөгжих бололцоо бүрдэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн боловсруулж УИХ-аар батлуулсан “Алсын хараа-2050” гэдэг хөтөлбөр хэрэгжих суурь нөхцөл нь төмөр замын тээвэр шүү дээ. Тэгэхээр төмөр зам барих төсөл нь биелэхгүй зүйл биш. Биелээд явж байгаа. Цаашид улам өргөжөөд хэрэгжих асуудлыг л өнөөдөр ярьж байгаа юм. Өнөөдөр “Монголын төмөр зам” компанийн хамгийн том зорилго нь баруун, зүүн чиглэлд босоо тэнхэлгийн төмөр зам барих ажил болоод байна.

-Тэгэхээр баруун, зүүн чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын ТЭЗҮ хэрхэн гарч байна. Хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох юм бэ?

-Энэ бол асар их ач холбогдолтой төсөл. Манай улс байгалийн баялаг ихтэй ч тээврийн асуудлаа шийдээгүй учраас түүнийгээ эдийн засагт эргэлтэд оруулж чадахгүй байна. Иймд төмөр зам барих асуудлыг л дахин дахин яриад байгаа юм шүү дээ. Энэ төсөл бол төмөр замын коридор гэхээсээ илүү эдийн засгийн коридор юм. Манай улс өнөөдөр онгоц, автомашинаар маш бага хэмжээний тээвэр хийдэг. Нийт тээврийн дийлэнх нь төмөр замаар явах учиртай. Тэгвэл өнөөдөр төмөр замын ганцхан гарц манайд бий. Баруун, зүүн чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам баригдсанаар гурван гарцтай болно. Энэ төсөл дээр ярьсан шиг дарга, цэргийн шинээр санаачилдаг, мөнгө төгрөг идэж уух зорилготой цаасан дээрх мөрөөдөл биш. Тавантолгой-Зүүнбаянгын төмөр замын төслийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр санхүүжүүлсэн. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг нүүрсээр буюу бартерын солилцоо хийж санхүүжүүлж байгаа юм. Ханги мандал-Зүүнбаянгийн төмөр замын төслийг концессын гэрээгээр буюу хөрөнгө оруулагч өөрийн мөнгөөр бариад төрд шилжүүлэнэ гэсэн үг.  Баруун, зүүн чиглэлд босоо тэнхлэгийн төмөр замыг бас  концессын гэрээгээр барина. Өөрөөр хэлбэл зурах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн гэрээтэй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мөнгөө гаргаж төмөр замаа барина. Тэгээд төмөр замынхаа тээврээс  оруулсан хөрөнгөө нөхөж авах юм.  Ийм учраас энэ төслийн мөнгөнөөс нөгөө хумслах, идэж уух гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын хурал дээр Ерөнхий сайд “энэ төмөр замын төсөлд хөрөнгө оруулагчдаа үргээж болохгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж төмөр зам барих юм бол төр Монголын төмөр зам гэдэг компани байгуулсны гавьяа, үр өгөөж нь гарна. Төслөө цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлээрэй” гэсэн үүрэг даалгавар өгсөн.

-Энэ төмөр замыг яг хэзээнээс эхэлж  бариад хэдийд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Засгийн газрын тогтоолд зааснаар энэ оны зургадугаар сарын 1-нээс эхэлнэ. Ерөнхий сайдын зүгээс тавдугаар сарын 15 гэхэд ажил нь эхлүүлэх нь зүйтэй гэж хэлсэн. Бид аль болох ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас энэ төсөлд оролцох санал авч эхэлсэн. Эндээс хөрөнгө оруулагчаа сонгоно. Үүний дараа төсөл хэрэгжүүлэх компани байгуулагдана. Тэгээд төмөр зам барих концессын эрхээ авах юм. Ингээд төмөр барих ажил эхэлнэ.

-Эдгээр төмөр замаар жилд хэдий хэмжээний ачаа тээх хүчин чадалтай байх юм бэ?

-Баруун талдаа 25-30, зүүн талдаа 20-25 сая ачаа тээнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч нартай ярилцаж ойлголцох ёстой.  Бид баруун, зүүн чиглэлд босоо тэнхлэгийн төмөр зам барихад оролцох хөрөнгө оруулагчийн судалгаа хийж үзсэн. Аж ахуйн нэгжүүдтэй хоёр удаа уулзлаа. Тэдний саналыг сонсоход энд дан зам тавихгүй. Тээвэрлэх ачаа их бий. Иймд хос зам тавих ёстой гэдэг. Мөн цахилгаан галт тэрэг явуулна гэдэг асуудал  ярьж байгаа.  Тэгэхээр хос зам тавьчихвал ачаа тээвэр нэмэгдэнэ. Үүнийг дагаад хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яригдах нь гарцаагүй. Ачаа тээвэр нэмэгдэх тусмаа сайн. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчтайгаа ярилцаж шийдэх асуудал бий.

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж бий. Үүний хэрэгжилт ямар байгаа юм бол?

-Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан байдаг.  Үүнд баруун, зүүн чиглэлд босоо тэнхлэгийн, хэвтээ тэнхлэгийн  төмөр зам барих асуудал тусгасан. Мөн чиглэлээр нь нарийвчлан зааж өгсөн. Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх нэг, хоёр, гуравдугаар үе шат гэж бий. Одоо гуравдугаар үе шатандаа ороод явж байна. Хэвтээ, босоо тэнхлэгийн бүхий л төмөр зам барих концессын эрхийг “Монголын төмөр зам” компанид өгсөн байдаг. Жишээ нь зүүн чиглэлд босоо тэнхлэгийн Чойбалсан, Бичигт, Хөөт гэсэн төмөр зам ашиглалтад орвол одоо Сайншанд, Баруун-Урт, Хөөт гэсэн хэвтээ тэнхлэгийн төмөр зам ашиглалтад орох ёстой.  Сайншандаас Тавантолгой, Цогтцэций хүртэлх төмөр замаа тавьсан байгаа. Төмөр замын бодлогод ороогүй төмөр замын нэг трасс  бий. Энэ нь Нарийнсухайтаас Даланзадгад чиглэлд төмөр зам барих ажил төлөвлөөгүй байгаа  юм. Одоо Хөөт, Бичигт төмөр замаар холбогдчихвол дээрх чиглэлд төмөр зам барих ажил хийгдэх боломж бүрдэнэ.

Хэрэв уг төмөр замыг ашиглалтад оруулбал Монгол Улс босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замаар бүрэн холбогдоно. Баруун, зүүн аймгийн иргэд төмөр замаар явах боломж бүрдэнэ. Жишээ нь баруун аймгаас төмөр замаар Дорнод, Сүхбаатар аймагт ирж болно гэсэн үг. Зүүн аймгаас Алтанбулаг, Замын-Үүдээр хоёр хөршид аялж болно. Төмөр зам барих төслүүд маань ийм ач холбогдолтой юм шүү дээ. Бидний барьсан Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Тэгээд Улаанбаатар төмөр зам буюу гол замдаа холбогдохоор дээд тал таван сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Цаана нь 10 сая тонн ачаа үлдэж байгаа биз. Иймд Сайншандаас Баруун-Урт, Хөөт, Бичигтийн төмөр замаар гадагшаа гаргах юм. Тэгэхээр Нарийнсухайтаас Даланзадгад чиглэлд төмөр зам барих нь гарцаагүй гэж харж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр8 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр8 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд8 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент9 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм10 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм10 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм10 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм10 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим