Нийгэм
ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ А.ЭНХЗУЛЫН ХАДГАЛАМЖ 118 ДАХИН ӨСЧЭЭ

Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр томилогдсон А.Энхзулын хадгаламж, үнэт эдлэл нэг жилийн дотор үндэслэлгүйгээр асар ихээр өссөн асуудлыг НУУЦ.МН сайт онцолж байна.
Тэрбээр өмнө нь 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэс силвэр ресурс” Төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үед түүний жилийн орлого нь ердөө 10,000 төгрөг л байжээ.
Гэтэл А.Энхзул МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаас Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсоноос хойш хөрөнгө орлого нь огцом өссөн нь бидний анхаарлыг татлаа.
Тухайлбал түүний жилийн орлого нь 80,000,000 хүрч даруй найман мянга дахин нэмэгдсэн бол монгол улсын банк санхүүгийн байгууллагад байршуулсан бэлэн мөнгөний хадгаламж нь даруй 118 дахин өсөж, 2,920,000 төгрөгөөс 345,000,000 болсон байгаа нь маш ноцтой үзэгдэл мөн.
Түүнээс гадна А.Энхзул захирагчийн эзэмшдэг үнэт эдлэлийн үнийн дүн нь 10.6 дахин өсөж, 10,000,000 төгрөгөөс 106,000,000 төгрөгт хүрсэн нь албан тушаалын эрх мэдлээ авлига авах хэрэгсэл болгосон байж болзошгүй гэх хардлага таамгийг төрүүлж байна.
А.Энхзулын гэр бүлийн гишүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ганц ч төгрөгийн орлого олоогүй байх атал түүний хадгаламж, үнэт эдлэлийн хэмжээ нь нэгхэн жилийн дотор даруй 451,000,000 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэхээр гайхалтай.
А.Энхзул захирагч Замын-Үүдийн чөлөөт бүсээс авдаг цалингаараа нэг таваг хоол ч худалдан авахгүйгээр бүгдийг нь хадгаламжиндаа хийлээ гэж үзэхэд энэ хэмжээний хадгаламж хуримтлал бүрдүүлэхийн тулд дор хаяж зургаан жилийг зарцуулах нь тодорхой юм. Гэтэл тэрбээр яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг АТГ болон бусад хуулийн байгууллагынхан мэдэхгүйгээр өнгөрч байгаад ямар учир байна вэ?
А.Энхзул захирагчаар томилогдсоноос хойш Замын-Үүдийн чөлөөт бүсэд аялал жуулчлал, тээвэр ложистик, худалдаа үйлчилгээний чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд асар их хэмжээний газрыг олгосон бөгөөд тухайн газрыг ямар шалгуураар, ямар аж ахуйн нэгжид олгосон асуудлыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулан авах хүсэлт илэрхийлэхэд хуульд заасан үндэслэл журмыг ноцтойгоор зөрчин бидэнд гаргаж өгөхөөс татгалзсан нь авлига авсан байж болзошгүй ноцтой үйлдлээ нуун дарагдуулах гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн бид үзэж байна.
Өнгөрсөн жилийн турш монгол улс коронавирсийн цар тахалд нэрвэгдэж, бүхий л аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож уналтад орсон нь үнэн. Тэгэхэд нэг ч компани эзэмшдэггүй А.Энхзул захирагчийн хадгаламж нэг жилийн дотор даруй 451,000,000 төгрөгөөр нэмэгдсэн нь туйлын ноцтой зүйл мөн билээ.
Бид цар тахлын үед үнэт эдлэл, хадгаламжаа үнэмлэхүй ихээр нэмэгдүүлсэн А.Энхзул захирагчаас хариу тайлбар няцаалт авахаар 8811-40** дугаарын утас руу нь удаа дараа залгасан боловч тэрбээр хариу өгсөнгүй.
МАН-ынхан 2022 оныг Ёс зүйн жил болгон зарлаж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэйгээ хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа. Гэтэл тус намын томилгоор Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч болсон А.Энхзул нь огцом хөрөнгөжсөн асуудалд намынх нь зүгээс ямар арга хэмжээ тооцохыг бид анхааралтайгаар ажиглах болно.
Мөн иргэдээс ирүүлж буй баримт мэдээлэлд тулгуурлан А.Энхзул захирагчийн талаарх ноцтой мэдээллийг бид цувралааар хүргэх болно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.