Сонин хачин
Алхдаг машин

“Хьюндай” компани алхдаг машин бүтээхэд нэг алхам ойртжээ. Тэд 20 сая ам.доллараар АНУ-ын Монтана мужид “New Horizon Studio” нэртэй хөгжлийн төв байгуулав. Уг төвийн зорилго ердийн тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй газруудаар аялахад тохиромжтой машин бүтээх юм. Үүнээс гадна байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ авч, хүний амийг аврах гэсэн зорилготой. Футурист хэв маягтай уг машин нь “Оддын дайн” киног бодит болгоно гэж үзэж байна. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Хьюндай” компани анх 2019 онд “UMV” буюу дээд зэргийн хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн загваруудаа танилцуулж байсан. Одоо үйлдвэрлэж буй “Elevate” нэртэй машин нь уламжлалт дугуйтай боловч аюултай, явахад хүндрэлтэй газруудад дугуй нь дэлгэгдэж алхах системтэй.
“Хьюндай” компани өмнө нь тэргэнцэртэй хүнийг гэрийнх нь үүднээс шууд авах боломжтой шат өөд өгсдөг машины загварыг танилцуулж байсан. Энэ удаад зорчигч тээвэр болон ачаа тээвэр гэсэн хоёр зориулалтаар дээд зэргийн хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн загварыг боловсруулахад “New Horizon Studio” төвлөрч ажиллах юм байна. Тус төв нь ойрын таван жилийн хугацаанд 50 гаруй байнгын ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Ихэнх албан тушаалууд нь судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр байх бөгөөд механик техник хангамж, цахилгаан ба электроникийн инженерчлэл, материал үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай юм.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
