Энтертайнмент
Монголын анхны мөсөн циркийн тоглолт болно
Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг “Степпе Арена” ХХК-тай хамтран зохион байгуулах тухай мэдээлэв. Энэ үеэр “Дэлхийн алдартай уран бүтээлийг үзэгчдэдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр толилуулна. Техник, технологи, тайз, агуулга ямар түвшинд хүрснийг ард түмэндээ үзүүлнэ. Гайхамшигтай мөсөн циркийг үзэхийг урьж байна. Бид тус тоглолтыг өндөр зардлаар, дэлхийн хэмжээнд хийх болно. Монголын циркчдийн ур чадвар, хөдөлмөрийн үр шимийг хүртээрэй” хэмээн уран бүтээлчид онцолсон юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.