Connect with us

Эдийн засаг

Орон сууцны зээлийн төлбөр хойшлуулахад нөөц сангаас 224 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн

-

Эдийн засгийн нэг салбар эв зүйгээ олоод хөдөлгөөнд ороход бусдадаа ямар их боломж олгодгийг монголчууд 2013 оноос хойш харлаа үзлээ. Өөрөөр хэлбэл энэ үеэс хойш барилгын салбар сэргэж орон сууцны борлуулалт огцом нэмэгдсэн. Иргэн Дорж нэг өрөө орон сууцны зээл авч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэв.

Учир нь Засгийн газар, Монголбанкны дэмжлэгээр орон сууцны жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн байдаг. Өргөө гэр амьдрах орчноо шинэчилсэн өнөөх Дорж гэр орноо тохижуулах нь тодорхой. Тухлаг буйдан, боломжийн хэмжээтэй зурагт, хөргөгч, шарх шүүгээтэй цахилгаан зуухнаас өгсүүлээд бүгдийг нэг дор  биш ч гэсэн өөрийн орлого, боломждоо тааруулаад авдаг. Ийм ч учраас барилгын салбараа дагаад гэр ахуйн тавилга, цахилгаан болон электрон барааны бизнес цэцэглэсэн. Энэ нь эдийн засгийн хэллэгээр хэрэгцээ, эрэлтээ дагаж давхар давхар харилцан шүтэлцээтэй өрнөж буй жам ёсны л үйлдэл.

Ипотекийн зээл олгож эхэлснээр өнөөдөр 90 мянган өрх шинэ орон сууцанд орсон тооцоо бий. Одоо дахиад 30 мянган өрх орон сууц худалдан авах боломжтой гэж эдийн засагчид хэлдэг. Үүнээс гадна гэр хорооллын айл өрх хашааны газар, энгийн байшин, үл хөдлөх хөрөнгөө барьцаалах, орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудад харилцан тохиролцоод орон сууцтай болох боломж ч бүрдсэн. Нэг ёсондоо ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэнээр орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдсэн, хувьчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн юм.

Орон сууцны урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө байдал ямар байсныг эдийн засагчид тооцон гаргаж ирсэн удаатай. Тухайн үед арилжааны банкууд жилд 150 тэрбум орчим төгрөгийн орон сууцны зээл гаргадаг байж. Энэ хурдаар үргэлжилсэн бол орон сууц зээлээр авсан иргэдийн тоо 2038 гэхэд л 85 мянганд хүрэх төлөв гарсан байдаг. Учир нь арилжааны банкуудын  татан төвлөрүүлдэг мөнгө  богино хугацаатай, өртөг өндөр тул урт хугацаатай орон сууцны зээлд гаргахад эрсдэлтэй, хүртээмж бага юм.

Тэгвэл ипотекийн жилийн найман хувийн хүүтэй зээл 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш шинээр олгож буй орон сууцны зээлийн санхүүжилт тав дахин нэмэгдэж 5.5 их наяд төгрөгт хүрээд байна. Хэрэв “Монголын ипотекийн корпорац” /МИК/ байгаагүй бол манай нийгэм эдийн засагт дээр дурдсан өөрчлөлт орохгүй байлаа. Орон сууцны зах зээлийг дагаад харилцан шүтэлцээтэй өсч өндийсөн бизнесүүдийг тэр бүр мөнгөн дүнгээр илэрхийлнэ гэвэл маш их тооцоо судалгаа, цаг зав орох нь ойлгомжтой. Хамгийн энгийн жишээ нэг дурдахад л хангалттай. Тодруулбал, орон сууцны урт хугацаатай зээлд хамрагдаж буй иргэдийн боломжийг даруй 17 жилээр урагшлуулсан байгаа юм. Гэтэл өнөөдөр МИК гэдэг хадны мангаа гараад ирсэн юм шиг ойлголт нийгэмд төрөөд буй нь харамсалтай. Иймд энэ байгууллага ямар учиртай болох  талаар товчхон мэдээлэл энд хүргэхийг зорилоо.

Арилжааны банкууд ипотекийн жилийн найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхлэхээс өмнө орон сууцны зээл гаргаж байсан. Гэхдээ урт хугацаатай, өндөр хүүтэй, эрсдэлтэй зээлд тооцогдоно. Тэгээд энэ зээлд гаргасан мөнгө, эрсдэлээ удирдахад маш түвэгтэй байж. Иймд арилжааны 10 банк Монголбанктай хамтарч 2006 онд МИК-ыг байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл банканд учирч болзошгүй орон сууцны зээлийн эрсдэлээ бусдад шилжүүлж бууруулсан хэрэг.

Өнөөдөр МИК-ын 17.23 хувийг Монгол Улсын хөрөнгийн бирж, Төрийн банк,  82.73 хувийг арилжааны банкууд, 20 аж ахуйн нэгж,  0.03 хувийг 190 иргэн эзэмшиж байна. Гэвч МИК-ын орон сууцны зээлээр баталгаажсан бонд эзэмшигчдийн бүтцийн 90 хувийг Монголбанк, Сангийн яам бүрдүүлдэг.

МИК иргэдэд олгож буй орон сууцны жилийн найман хувийн хүүнээс 2.9, зургаан хувийн хүүнээс 1.6 хувийг тус тус авдаг гэсэн ташаа асуудал яригдсан. Тэгвэл МИК зээл олгодоггүй, арилжааны банкууд зээл гаргах асуудлаа бие даан шийддэг. Иймд орон сууцны зээлийн хүүгээс шимтгэл авах боломжгүй юм. Харин арилжааны банкуудын урт хугацааны зээлд гаргасан мөнгийг түгжээнээс мулталж эргэлтэд оруулдаг байгууллага гэж хэлж болно.   Арилжааны банкуудын зээлийн багцыг үнэт цаасжуулах буюу хөрөнгийн зах зээл дээр гаргах замаар ипотекийн зээлийн хөтөлбөрийг  үргэлжлүүлэн тогтвортой  хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

МИК 2014-2018 онд 246 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн асуудал гарсан. Энэ нь цэвэр ашиг биш ипотекийн зээл, түүгээр баталгаажсан бондыг  эрсдэлээс хамгаалах нөөц сангийн хөрөнгө юм. Уг хөрөнгийг тусгай зориулалтын компани удирддаг. Түүний удирдаж буй хөрөнгө нь эдийн засгийн ямар ч нөхцөлд бонд эзэмшигчид буюу Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудад төлөх мөнгийг хуваарийн дагуу хийх, учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэх зорилготой юм. Тэгвэл МИК болон энэ нөөц сангийн үр ашгийг орон сууцны зээл авсан иргэд өнөөг хүртэл хүртэж буй гэж хэлж болно. Тодруулбал,    “Ковид-19” цар тахлын үед иргэдийн орон сууцны зээлийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгасан билээ.  Иймд орон сууцны зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй гэсэн үг.  Энэ нь цар тахлын хүнд хэцүү, цалин, бизнесийн орлого нь зогссон үед 1.6 жилийн хугацаанд олон айл өрхийн нурууг тэнийлгэсэн үйл явдал болсон гэдгийг бид мэднэ.

Нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан байна. Ингээд уг нөөц сан үүргээ гүйцэтгэж анх удаа дээр дурдсан бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлжээ. Өөрөөр хэлбэл чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлд шилжих, улмаар орон сууцаа алдах эрсдэлээс хамгаалсан гэсэн үг юм.

Үүнийг мөнгөн дүнгээ илэрхийлж үзье. МИК арилжааны банкуудын олгосон жилийн зургаа болон найман хувийн хүүтэй орон сууцны  77 мянга орчим зээлдэгчийн 65 мянган зээлийг худалдан авч үнэт цаасжуулсан байна. Тэгээд эргэн төлөлтийн гурван удаагийн хойшлуулалтаар давхардсан тоогоор 133 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн багцын зээлийн төлбөрийг эрсдэлээс хамгаалжээ. Үүнд нөөц сангаас 224 тэрбум төгрөг төлсөн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг гэдэг. Энэ хэрээр авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол гээд шийдвэрлэх ёстой асуудал шил шилээ дараад буйг бид мэднэ. Мэдэхээр барахгүй горыг нь ч амсч байгаа. Хүн бүр л мэдээж ажил, гэр, хүүхдийн сургууль цэцэрлэг ойр байх, цэвэр орчинд амьдрахыг хүсдэг. Тэгвэл үүний шийдэл нь орон сууц гэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод шинэ орон сууцнууд, сургууль цэцэрлэгтэй хорооллууд хаа сайгүй баригдаж байна. Энэ бүгд орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөр хэрэгжиж ирсний  үр дүн. Жишээ нь 2013 оноос хойш 4.1 сая ам метр орон сууц баригджээ. Өөрөөр хэлбэл нийт 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон дүн мэдээ бий.  Ингээд Улаанбаатар хотын орон сууцны 60 хувь нь шинээр ашиглалтад орсон байна. Үүний зэрэгцээ 60 мянган ажлын байр шинээр бий болсон, цемент шохойн үйлдвэрлэл 3.4, бетон зуурмагийнх 6.6 хувиар өссөн зэрэг тоо баримт дурдагддаг.

Энэ бүгд нь орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөр барилгын салбарыг ямар хурдацтай өсгөснийг илтгэх нэг үзүүлэлт. Тэгвэл  “Улаанбаатар хотын гэр хороололд 840 мянган иргэн амьдарч байна. Одоогоор  252.4 мянган орон сууцны эрэлт бий. Үүний 144  мянга нь орлогод нийцсэн орон сууцны эрэлт юм” гэсэн судалгаа бий. Гэхдээ иргэн, өрх бүр шууд бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах боломж хомс.   Иймд өдий зэрэгт хүрсэн орон сууцны зээлийн хөтөлбөрөө баалж, муулж суухаас илүүтэй улам сайжруулах, боловсронгуй болгох тал дээр эрх баригчид, төр засаг ажиллах хэрэгтэй байна.

Наад зах нь өнөөдөр үнэт цаасаар баталгаажсан хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч татах шаардлага байгаа гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь манай улсад орон сууцны зээлийн хоёрдогч зах зээлд Монголбанк, арилжааны банкууд л оролцож байгаа. Үүний холбогч гүүр нь МИК. Орон сууцны зээлийн хоёрдогч зах зээл гэдгийг  “Иргэдийн авсан зээлийн багцыг худалдаж аваад хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулна.  Хөрөнгө оруулагчаас орж ирсэн мөнгийг   орон сууцны урт хугацааны  зээл олгох үйл явцаа эргэн санхүүжүүлэхэд зарцуулагдана” гэж ойлгож болох нь. Чухам ийм учраас бусад улс орнуудад орон сууцны урт хугацаатай зээлийн зах зээлд Тэтгэврийн сан, Баялгийн сан, Даатгалын сан, Мэргэжлийн хөрөнгө оруулагчид, Иргэд идэвхтэй оролцдог. Тэгвэл манай улс энэ асуудлыг зохицуулчихвал өнөөдөр Улаанбаатар хотод тулгараад байгаа авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдлоос өгсүүлээд олон асуудлын зангилааг тайлах уяаны үзүүр болох юм. Үүнтэй  эдийн засагчид ч санал нэгддэг. Өнгөрсөн хугацаанд орон сууцны урт хугацаатай зээл тасралтгүй, найдвартай олгох бааз суурь, хөрс нь бүрдээд байгаа билээ. Ийм ч учраас  өнөөдөр орон сууцны зээлийн хөтөлбөр нь манай улсын эдийн засгийн цусны эргэлтийн чухал хэсэг нэгэнт болсон байна. Иймд тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэрэв энэ хөтөлбөр гацаанд орох, зогсоход хүрвэл ямар их хор хохирол учирхыг таашгүй. Бас тооцож ч баршгүй билээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим