Connect with us

Нийгэм

 М.Мөнхцэцэг: Манай бүтээгдэхүүн  үйлдвэрээс шууд гарч байгаа учраас  арай хямд

Нийтэлсэн

-

Өрхийн бичил бизнес эрхлэгч М.Мөнхцэцэг сарлагийн хөөврөөр дагнан  бүтээгдэхүүн урлаж байгаа уран бүсгүйн нэг билээ. Тэрбээр бидний гараас олон төрлийн бүтээгдэхүүн гарч, хэрэглэгчдэдээ хүрч байгаа нь ажилдаа дуртай, сэтгэлтэй бүтээлч хамт олны минь хүч хөдөлмөр хэмээсэн. Тиймдээ ч “Зузаан хөөвөр” компани бүтээгдэхүүндээ ур хийц загвар чанарыг эрхэмлэн ажилладаг  юм билээ.

 –Таныг багаасаа оёж нэхэх дуртай байсан гэдэгИймд хоёулаа бүтээгдэхүүнээ урлаж  эхэлсэн тэртээх өдрийг эргэн саная?

-Би уг нь  хүнсний технологич мэргэжилтэй хүн л дээ. Гэвч хүүхэд байхын юм оёж нэхэх дуртай  байлаа. Энэхүү хүсэлдээ  хөтлөгдөн 2008 оноос  гараараа нэхдэг байснаа сүүлдээ сүлжмэлийн машин худалдаж авсан. Эхний хоёр жил машинаа тохируулна, загвараа гаргах зэргээр ажлаа гартаа оруулах гэж зүтгээд   мөнгө олъё гэсэн бодолгүй явсан. Хүсэл сонирхлоороо дөнгөж эхэлж   байгаа учраас ганц нэг юм хийнэ, тэр минь ч  олигтой болж өгөхгүй, нэг тиймэрхүү. Гэтэл хэсэг хугацааны дараа хийсэн бүтээлийг маань хүмүүс гоё болсон байна, сайн байна  гэхээр нь  урам ороод зарж борлуулж эхэлсэн дээ.

Ноос ноолуур, арьс шир, нэхий гээд олон түүхий эд байдаг. Яагаад заавал сарлагийн хөөврийг сонгож барьж авах болов?

-Тиймээ. Би сарлагийн хөөврөөр дагнадаг. Учир нь сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн  биед их эвтэй, маш дулаахан, хөнгөн байдгаараа онцлог бөгөөд давуу талтай. Хамгийн үнэтэй утас ямааны ноолуур, дараа нь сарлагийн хөөвөр ордог. Дээр нь тэмээ, хонины ноос гээд  ….Эргээд бодоход 10 гаруй жилийн хугацаанд багагүй бүтээгдэхүүн урлаж, алдахдаа алдаж, түүнээсээ суралцаж, хөгжин дэвжсээр явна. Энэ бүхэнд манай хамт олны хүч хөдөлмөр, зүрх сэтгэл хамгаас их  шингэсэн байгаа.

-Хүнийг хувцаслах буянтай ажил гэдэг. Одоогоор хэдэн  төрлийн бүтээгдэхүүн  урлаад  байна вэ?

Хүзүүний ороолт, эмэгтэй цамц, нөмрөг, пальто,  эртүүз, тарпизан өмд, урт  богино юбка, толгойн кээс, гарын гидр, эрэгтэй хүний зузаан дотуур өмд,төрөл бүрийн товчтой, цахилгаантай, юүдэнтэй загвартай  цамцнууд, эрэгтэй хүүхдийн майк, шортууд,боди өмд, эрэгтэй эмэгтэй хүүхдийн хослол гээд нас насны ангиллаар хийдэг. Хүнийг хувцаслаж дулаан байлгана гэдэг маш гоё ажил. Захиалсан хувцсыг нь нэхээд өгөхөд эзэн нь  гоё болжээ гэхэд маш их  баярладаг. Харин сэтгэлд нь хүрэхгүй ямар нэг талаар таалагдаагүй нэхсэн үедээ мөнгийг нь  авахаас санаа зовдог. Дахиад засаад өгөх үү, яах уу гээд аль болох ойлголцохыг хичээдэг. Тиймийн тулд сайхан бүтээл хийж өгөөд мөнгөө авахад бидэнд ч тэр хүндээ ч өгөөжтэй ажил болдог юм.

 -Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Үүнийг дагаад материалын үнэ ч нэмэгдэж байгаа  даа?

-Сарлагийн хөөврийн нэг кг утас  30 мянган  төгрөг байсан бол одоо 150, 170 мянган төгрөг гээд хэд дахин өсчихсөн. Утсаа аваад, сүлжээд шат дараатайгаар бүтээгдэхүүнээ гаргадаг. Дараа нь угааж сэвсгэр зөөлөн болгоод индүүдэж товч цахилгаанаа хадаад бүтээгдэхүүнээ дуусгадаг. Мөн хогийг нь цэвэрлэнэ. Хамгийн сүүлд шошго  хадаад эцсийн бүтээгдэхүүн гардаг. Олон дамжлагатай  учраас нэг хүн дагнаж хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэтэй утсаар үйлдвэрийн хэмжээнд  хийх ажлыг хувь хийнэ гэдэг хэцүү. Тиймээс дороо гурван ажилчинтай   “Зузаан хөөвөр” компаниа байгуулаад удаагүй байна.  Зарим үед шантрах нь  ч бий. Гэсэн  ч амьдралаа залгуулж яваа ажлаа орхино гэж юу байх билээ дээ.

Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр өндөр үнэтэй  байдаг гэж  ярьдаг.  Энэ тал дээр таны бодол?

“Баянхошуу Инкубатор” төв үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийг бойжуулаад өсч дэвжсэнийх нь дараа гаргаад дараагийнхаа  хүмүүсээ оруулдаг журамтай. Тийм учраас бидний ажлыг дэмжиж, амьдралд минь том хөрөнгө оруулалт оруулж байгаа “Инкубатор” төвдөө баярлаж явдгаа энэ дашрамд  илэрхийлье. Биднийг  ширээ  сандлаар хангадаг. Хэдийгээр сарлагийн хөөвөр тэмээ, хонины ноосноос үнэтэй ч гэлээ бид нэг ширхэг малгайг 35000- 45000  төгрөгөөр борлуулдаг. Малгай дотроо чихтэй, эрэгтэй эмэгтэй, хойшоо унадаг, мууран гээд янз бүр. Үйлдвэрээс шууд гарч байгаа учраас гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс арай хямд. Бид 100 хувь Монголын сарлагийн хөөврөөр хийдэгтээ  сэтгэл хангалуун байдаг. Нэг үеэ бодвол хэрэглэгчид ч ноос ноолуураа ялгаж мэддэг болсон байна. Тийм учраас  хэрэглэгчээ бодож, чанартай утсаар загварлаг гоё бүтээгдэхүүн нэхэхийг чухалчилдаг. Үүний тулд загварын сэтгүүл   судлах хэрэгтэй. Залуу охидуудынх  арай чамин, загварлаг байж,  нас насныханд тохируулж өөр өөр загвараар нэхнэ гэсэн үг. Тухайлбал, нэг аятайхан даашинз   гурван өдөр нэхээд гардаггүй тохиолдол байна. Гэтэл зарим загвар  нэг, хоёр өдрийн дотор ч гарах нь бий. Гэхдээ загвар гаргахад яалт ч үгүй хоёр өдөр болдог. Хэрвээ гологдол болсон бол хөвөөд дахиж нэхэж болдгоороо онцлогтой. Тооны машин дээр загвар нь гарсан тохиолдолд өдөрт дөрвөн даашинз  гарч ч болно. Харин малгай  утас бага ордог учраас амархан бөгөөд хэмнэлттэй.

 

– Танайд эрэгтэй ажилтнууд ч байна. Нарийн чимхлүүр ажил ордог нэхэж урлах ажлыг хийнэ гэдэг ажилсаг хүний шинж шүү дээ?

-Манай эрэгтэй ажилчин төрөл бүрийн малгай хийдэг.  Нэг бүсгүй маань бүх загвараа гаргана. Нэг оёдолчин өдрийн хийсэн бүтээгдэхүүнийг оёдог. Миний хувьд эцсийн  бүтээгдэхүүн болгож гаргах ажлыг гүйцэтгэдэг.

 –Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүсийн тулгамдсан асуудал борлуулалт, маркетинг байдаг. Таны хувьд?

-Ах дүү, найз нөхөд танилын хүрээгээр амнаас ам дамжин сонссоор хүмүүс ирж  үйлчлүүлдэгт баяртай байдаг. Манайхаар нэг удаа үйлчлүүлсэн хүн байнгын үйлчлүүлэгч маань болдог. Энэ  үед ажлаараа бахархах  сэтгэл төрдөг. Эхлээд өөртөө, дараа нь нөхөр, хүүхдэдээ гээд цаашаа сүлжээ болоод явчихдаг юм. Тийм учраас танилын хүрээ маш чухал, “Ковид-19” цар тахлын хөл хорионы  үед  цахим хуудас   ажиллуулж эхэлсэн. Гэхдээ одоо завгүй болчхоор байнга ажиллуулаад байж  чадахгүй юм. Манайх өглөө 08:00  цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. Гэвч цаашдаа цахим хуудсаа  ажиллуулаад олон дагагчтай болох юмсан гэж мөрөөдөж байгаа. Хэд хоногийн өмнөөс бараагаа 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрт  тавьсан.Нөгөө  талаас  санхүү маркетингийн тал дээр мэдэхгүй зүйл маш их, одоогоор судалж байна. Энэ тал дээр зайлшгүй мэдлэгтэй байхын тулд энэ чиглэлийн  сургалтад суугаад хүрээгээ тэлэх гээд хичээж  байгаа.

-Нэг талаар  танайх улирлын чанартай ажил. Эрсдэл хэр байдаг вэ?

-Зургаа, долдугаар сард ажил  зогсчих гээд байдаг тал бий. Гэхдээ улирлын чанартай гээд зүгээр сууж болохгүй. Ямар ч ажлыг хувирч хөвөрч хийж болдог учраас зуны улиралд  сэрүүн бороотой өдөр,эсвэл орой өмсөх нимгэн хувцас нэхвэл ямар бол гэх мэтээр янз бүрийн аргаар судалж байгаа. Магадгүй зарим хувцасны  загвараа өөрчлөхийг ч үгүйсгэхгүй.  Гурван давхар утсаар сүлжвэл зузаан, хоёр давхар бол арай нимгэн,нэг давхар нь бүр нимгэн болдог. Юуны өмнө Баян хошууныхаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангахыг хүсч байна гэх мэтээр яриад байвал ажил хийж байгаа хүнд төлөвлөгөө,мөрөөдөл зорилго мундахгүй  ээ.

-Загварынхаа  санааг хаанаас  олдог вэ?

-Интернэтээс  хайж олдог. Аливаа загварт  энд тэндээс харсан үзсэн санаагаа бүрэн дүүрэн тусгаж байж гоё бүтээл гарна. Тэрхүү санаан дээрээ тулгуурлаж загвараа жил бүр  өөрчлөх хэрэгтэй. Түүнээс нэг хэвийн байж болохгүй.

-Хотоос зайдуу газар ажлын байрны түрээс төлөөд, ажилчдаа цалинжуулна гэхээр олон захиалгатай байж л ард нь гарах ажил юм шиг. Үүнийгээ хэрхэн яаж зохицуулж  байна вэ?

-Ажлын байрны 36 ам метр  өрөөндөө сарын  360 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дөрвөн ажилчин  маань сарын 800 мянган  төгрөгийн цалинтай. Гэхдээ өнөөдөр 800 мянган төгрөг хүний хэрэгцээнд хүрэлцэхгүй шүү дээ. Дээр нь утас материалуудаа авна. Захиалгаа нэхээд явж  байтал нэг мэдэхэд  эхний цалингаа өгөх болчихсон байдаг. Гэлээ гээд ухарч шантарч болохгүй. Харин ч боломж олдвол ажилчдынхаа цалинг нэмээд тоног төхөөрөмжөө сайжруулаад цаашилбал бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах юмсан гэж бодож байна. Орос, Франц, Швейцар зэрэг орнууд сарлагийн хөөврөөр хийсэн бараа бүтээгдэхүүн сонирхдог  юм билээ. Санаж явбал бүтэх байлгүй дээ гэж бодож явна даа. Миний хувьд хэзээний аливаад тууштай байх дуртай. Тэгвэл хэзээ нэг өдөр амжилтад хүрнэ. Нөгөө талаас  би  хүнд огт  хатуурхаж чаддаггүй,зөөлөн хандаж хүний эвийг олж байж олонтойгоо явна шүү дээ. Зөөлөн, хүнтэй гоё харьцах тусам бусдын талархлыг хүлээнэ. Түүнээс заавал захирал дарга гэхээр л хүн загнана гэвэл утгагүй. Ажилчдаа гэсэн энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Тийм учраас зөөлөн аргаар ажлаа зохицуулаад яваа хүнийг харж бахархаж, үлгэр дууриал авдаг. Хахир хатуу ширүүн хүнтэй хүмүүс тэр болгон харьцахаас зайлсхийдэг гэж боддог .

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим