Эдийн засаг
Манай улс олон улсын хандивлагч орнуудтай 267 гэрээ байгуулж, 6,887.9 сая ам.доллар зээл авчээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.
Манай улс 1991-2020 оны хооронд хандивлагч орон, олон улсын байгууллагатай 267 гэрээ байгуулж, 6,887.9 сая ам.доллар буюу 19,706.1 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ. Хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан нийт гадаад зээлийн 82.2 хувь буюу 16,190.8 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, БНХАУ болон Дэлхийн банкнаас авч ашигласан байна.
Гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг салбараар ангилж үзвэл:
- зам, тээврийн салбарт 17.3 хувь буюу 3,401.0 тэрбум,
- эрчим хүчний салбарт 14.4 хувь буюу 2,837.7 тэрбум,
- төсвийн дэмжлэгт 13.2 хувь буюу 2,606.8 тэрбум,
- хөдөө аж ахуйн салбарт 11.8 хувь буюу 2,333.9 тэрбум,
- бусад салбарт 43.3 хувь буюу 8,526.7 тэрбум төгрөг байна.
Хандивлагч орон, олон улсын байгууллагаас:
- 2018 онд 590.7 сая ам.доллар буюу 1,482.1 тэрбум,
- 2019 онд 610.2 сая ам.доллар буюу 1,638.6тэрбум,
- 2020 онд 1,195.0 сая ам.доллар буюу 3,368.4 тэрбум, нийт 2,395.9сая ам.доллар буюу 6,489.1тэрбум төгрөгийн гадаад зээл авч, ашигласан байна.
Аудитын байгууллагын дүгнэлтийн хавсралт дахь зарим мэдээллээс:
Үндэсний аудитын газрын дүгнэлт бүрэн эхээрээ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна