Connect with us

Нийгэм

И.Мөнхжаргал: Нам доторх асуудал яадгаа алдаад завхарчихсан, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүй болсон зүйл байхгүй

Нийтэлсэн

-

АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын дотоод маргаан Дээд шүүх дээр процессын ямар шатанд явааг товч хэлж өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Ямар ч хүн байхгүй. Харин АН-ын 117 мянган гишүүний 113 мянгынх нь саналыг авч сонгогдсон Х.Баттулга гэж намын дарга байгаа. Дотооддоо тушаал шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд явж байна. Нөгөө талд маргаан нь юу байна вэ гэхээр АН-ыг Улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж хүний нэрийн бичилт яваад байгаа юм.

-Намын гэрчилгээний арын бичилт гэхээр цаасан дээр гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээд Шүүхийн цахим мэдээллийн санд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээс хасчихсан байгаа юм. Ингэж хассан хэдүй боловч АН-ын гэрчилгээний ард энэ бичилтийг Дээд шүүхээс хийгээгүйгээс болоод иргэн С.Эрдэнэ гэрчилгээг үзүүлж, өөрийгөө АН-ын дарга гэж явдаг. Ердөө ийм л жижигхэн маргаан, ийм жижигхэн процесс юм. Сая АН-ын нийт гишүүд намын даргаа сонгосны дараа тавдугаар сарын 21-ний өдөр Дээд шүүхэд материалаа өгсөн.

-Гэтэл гэнэт буцаагаад татчихна лээ, энэ нь АН-д бас л ойлгомжгүй байдал нэмэх шиг болсон?

-Энэ өдөр Дээд шүүх хуралдаж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч бидний зүгээс материалаа түр татаж авсан юм. Шалтгаан нь 19-ний өдөр Дээд шүүхээс мэдэгдэл гаргахдаа 2-3 ноцтой үйлдэл гаргасан учраас тодруулж байж дахин хандъя гэж шийдсэн нь тэр.

-Тэр нь тэгээд тийм ноцтой юм уу?

-Нэгдүгээрт, Улсын дээд шүүх маргааш нь хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа үндсэн агуулгыг урьдчилж нийгэмд зарласан Хоёрдугаарт, Дээд шүүхийн тухай хуулиар Шүүн таслах ажиллагаанаас бусад ангиллаар бүртгэх үйл ажиллагааг хариуцуулсан байдаг. Гэтэл мэдэгдэлдээ, Шүүн таслах ажиллагаанд АН-ынхан оролцох гээд байгаа учраас та нарт хариуцлага тооцно шүү гэж мэдэгдсэн. Энэ нь өөрөө АН-ын даргыг бүртгэх ажлыг Шүүн таслах ажиллагаа болгож хувиргасан үйлдэл. Энийг тодорхой болгох шаардлагатай болсон. Гуравдугаарт, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдахаас өмнө урьд гарсан Шүүхийнхээ тогтоолыг биелүүлж, улсаас өгсөн АН-ын гэрчилгээний цаасан эх хувилбарын ар талд шийдвэрээ бичих үндсэн үүргээ биелүүлнэ үү гэсэн шаардлага. Ийм гурван шалтгаанаар татсан. Энэ бүгдийг тодорхой болгоод удахгүй Дээд шүүхэд дахин хандана.

-АН-ын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцаж байна. Албан ёсоор анх удаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа болов уу. Тэгэхээр та өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөөч. Зарим уншигчид энэ хаанахын, ямар замналтай нөхөр АН-ыг төлөөлж яриад байна гэж бодож магадгүй?

-Тэр нь зөв байх. Үндсэн мэргэжил маань технологич. Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр бас суралцсан.эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, ийм л залуу гэр бүл. ШУТИС-д багшаар ажлын гараагаа эхэлсэн. Улс төрийн хувьд бол намын анхан шатны үүрээс эхэлсэн дээ. Намынхаа бүх шатны сонгуульт албанд сонгогдож ажилласан. Намын хороо, намын Залуучуудын байгууллага, намын ҮБХ, намаас ИТХ-д, ИТХ дахь намын бүлгийн дарга… гээд. Сүүлд АН-ын дотоод сонгуулийн хорооны даргаар намын их хурлаасаа сонгогдож ажилласан. Анх удаа л АН-ын томилогддог албан тушаал буюу намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилогдон ажиллаж байна.

-Яагаад таныг намын генсекээр томилов, миний харж байгаагаар та Х.Баттулгын ойрын хүн биш дээ. Гэтэл таныг санал болгосон. Та түүний ямар шалгуурт тэнцэв?

-Жинхлээгүй байгаа, үүрэг гүйцэтгэгч. Нам дотор ажилласан байдал маань нэг дэх шалгуур байсан байх. Намын мерит зарчим гэж байдаг бол тэр шалгуур. Хүүхэд шахуугаасаа намд зүтгэсэн. АН хүнд байгаа ийм ороо бусгаа цаг үед нээнтэггүй, хууль хүчний байгууллагаас шалгахад ямар нэг асуудалгүй, өмнө нь төрд, төрийн өмчийн компанид ажиллаж байгаагүй хүн чухал байсан байж магадгүй. Миний хувьд сүүлд АТГ-ын Олон нийтийн зөвлөлд дөрвөн жил ажилласан. Иймэрхүү итгэл үнэмшил намын даргад байсан байх. Сүүлийн хэдэн жил улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор миний нэр дээр цагдаад 10 гаруй гомдол очиж байнга шалгуулсан. Юу ч гараагүй л дээ. За тэгээд хамгийн гол нь намаа сайн мэднэ, гадарлана, бүх л ажилд нь оролцож ирсэн. Ний нуугүй хэлэхэд, би Х.Баттулга даргад ойр байсан хүн биш шүү дээ. Тэгэхээр дээрх зүйлүүд нөлөөлсөн юм болов уу.

-Өнөөдөр АН түвэгтэй байна. Заавал аль АН нь вэ гэж асуух болдог. Танай үеийнхэн хоёр талд, биеэнтэйгээ үзэлцэж байна уу?

-Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ. Эрх баригчдад хандаж байгаа шүүмжлэл, тэдний алдаа оноог хэлж дүгнэж байгаа байдал, улс орны цаашдын хувь заяаг хэрхэх, бодлогын тухайд ч бидний үзэл бодол адилхан, мөр зэрэгцээд явж байна. Өөр яах ёстой юм, тийм биз дээ. АН-ын гишүүн бидний хувьд улс орныг нэг иймэрхүү бодлогоор, аятайхан аваад явчихаж болно гэсэн итгэл үнэмшил, улс төрийн том амбиц бий. Тийм боломжийг нам, сонгууль, ард түмний итгэл л бидэнд өгнө. Түүний төлөө юу хийх ёстой юм, товчхондоо АН-ын залуусын зорилго энэ шүү дээ.

-АН доторх өнөөдрийн энэ зөрчилдөөний шалтгааныг хэрхэн харж байна. Магадгүй та шинээр харж байж магадгүй?

-Урт тайлбар ярина. Гэвч товчилъё, АН-ыг ийм байлгах эрх баригчдын зүгээс үйлчилж байгаа хүчин зүйл байна. Үүнд гар хөл, зэвсэг нь болсон ганц нэг хүн АН-д байгаа. Ийм л энгийн асуудал. Үүнийг одоо нуугаад, бөөрөнхийлөөд байх шалтгаан байхгүй. Бүгд л мэдэж, ярьж байгаа. Тэр хоморгонд нь залуус хавчуулагдсан. Нам доторх карьераа бодсон, эсвэл ингэж эвтэйхэн явж байгаад энэ хүнээс тамгаа аятайхан авъя гэсэн залуус нөгөө талд бий. Ер нь бол олон үзэл бодол тэнд яваа. Гэхдээ эцсийн мөчдөө энэ нам 2024 онд АН гэсэн нэг тугийн дор, нэгдмэл удирдлагатай сонгуульд орох ёстойг бүгд мэдэж байгаа. Нэг намын дарангуйлалд цааш явж болохгүйг хаа хаанаа маш сайн ойлгосон. Хэт их уналтаас, огцом сэргэлт маш их үр дүн авчирдаг улс төрийн практикийг бид удахгүй үзнэ.

Нам доторх асуудал бусдын харж байгаа шиг яадгаа алдаад завхарчихсан, яах гэж байгаа нь тодорхойгүй, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүйгээр явчихсан юм огт байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллээр хэгжүүн, хатуу үгсийг биен рүүгээ шидэлж, монголчууд яг түүгээр нь хүлээж авч байна. Энэ бүгдийн ард эргэж нэгдэх процесс, гайхмаар эв нэгдэл, ялалт, амжилт ирнэ. Харж бай л гэж хэлье. Нэг зүйлийг энд онцлоход, сая миний бие орон нутгийнхаа 330 сумын дарга нартайгаа нэгдсэн хуралдаан хийлээ.

Эндээс юу харагдсан гэхээр АН орон нутагт нэгдмэл, нягт байгаа юм байна. Нийслэл дотроо, хэдэн том лидерээ дагасан талцал харагдаад байгаагаас биш дунд, доод шатандаа АН урьдын хэвээр байгаа нь харагдсан. Бодит үнэн ийм байгаа үед ний нуугүй үнэнийг хэлье. Одоо энэ намаас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, одоо АН-ын дарга Х.Баттулга, энэ хоёр хүн ойлголцох ёстой юм билээ. Хүнийхээ хувьд харилцан буулт хийж, Монгол улсын төлөө, монголын ардчиллын төлөө ойлголцох цаг болсон. Эхний удаад ердөө л энэ. Өнөөдрийн үр дүнтэй алхам. Тэрнээс АН дотор залуус нь хоорондоо өрсөлдөөд, маргаад, би чи гээд байгаа юм ерөөсөө алга. АН-аас төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс л эр хүн шиг эвлэрлийн ширээний ард суучихвал АН-д өөр асуудал алга. Үе, үеийн гишүүд үүнийг л хүсч, харж байна. Намын лидерүүдийнхээ энэ ойлголцол, эвлэрлийн төлөө манай үеийнхний хийж чадах зүйл бол зүрх сэтгэлээрээ дэмжих, эвлэрэл, нэгдлийн төлөө бид чадах бүхнээ хийнэ. Яагаад гэвэл энэ бүхэн Монголын ардчиллын төлөө учраас. Ер нь удахгүй Ерөнхийлөгч асан хоёрын зүгээс ойлголцлын алхмууд хийгдэх байх.

-Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Ингэхгүйгээр энэ улс орон чинь баларлаа шүү дээ, ардчилал, шударга ёс, ардчиллын үнэт зүйлс, Олон улсаас Монголд хандаж байгаа хандлага, өнгөрсөн 30 жилд ардчиллаар олж авсан бүхэн нурах нь, маш хүнд боллоо. Үүнийг эрх баригчид ч өөрсдөө мэдэрч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүр ч их ойлгож байгаа гэж харж байна. Үүнийг хаа хаанаасаа хичээж хийж чадахгүй бол Монгол улс л хохирно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр хүн Монголын ардчиллын төлөө удахгүй ойлголцох, улс орныхоо төлөө нэгдэн ажиллах байх.

-Ах нарынхаа дэмжлэггүйгээр улс төр хийх, улс орныг удирдах, АН-ыг ялалтад хүргэх боломж ер нь бага юм уу?

-Ний нуугүй л хэлье. АН-ын хэт лидер дагасан 30 жилийн үр дүн. Хариулахад түвэгтэй сэдэв болчихоод байгаа юм. Ерэн оноос 2016 оныг хүртэлх АН-ын хүний нөөцийн бүтцийг харахаар ганцхан үеийнхэн улс төрөөс буулгүй явж ирсэн.

-Ерэн онд хувьсгал хийсэн, тэр үеийнхэн үү?

-Тийм ээ, ерэн онд гарч ирсэн үеийнхэн тэр чигээрээ явж ирсэн. Энэ үеийнхнийг гатлаад гарч ирсэн үе гэж байхгүй. Энэ үеийнхний дараах үе гэхээрээ энэ намын золиос гэмээр, АН-д том орон зайтай болж чадаагүй. Өөрсдийн эр зориг, дайчин чанар байхгүйгээс залуус та нар хохь чинь гэсэн нийгмийн шүүмжлэл байгаа боловч нам гэдэг институт чинь дараа үеэ бэлддэг, сургадаг, тийм л процесс. Гэтэл зөвхөн хуйвалдааны зарчмаар явчихсан. Энэ нь бүхэл бүтэн үеийг тасалчихсан. Шулуухан хэлэхэд, өмнөх үеийнхэн хийгээд одоо бидний үеийнхний хооронд их зай үүссэн, их холдоцгоосон. Өнөөдөр АН-ын залуус маш их эрмэлзэлтэй байгаа, урагшаа явахыг их хүсч байгаа. Гэвч АН-ын дүрэм журмаас эхлээд Монголд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь хүртэл намын лидер гэх хүмүүст АН-ыг үймүүлэх, өөрсдийгөө хадгалаад байх боломжийг олгоод байна. Ийм тохиолдолд залууст хүсэл эрмэлзэл байгаа хэдүй ч бөхөөр яривал бяр нь хүрэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн АН-ын улс төрийн замналд кейс болон үлдлээ, үүндээ дүгнэлт хийгээд цааш явж эхэллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сэдвийг ингэсхийгээд орхих нь зөв байх.

-Тэгэхээр өнөөдрийн хамгийн том сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ), тогтолцооны өөрчлөлтийн талаарх эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль нь гурван сая иргэн хэрхэн амьдрах эрх зүйн баримт бичиг. Хоёр жилийн өмнө МАН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа найман жил гар хүрч болохгүй гэчихсэн. Гэвч энэ бүгд тэдэнд хамаагүй бололтой. Үнэхээр эрх баригчид ҮХНӨ-ийг хийх гэж байгаа бол гурван сая иргэнээсээ “Ийм ийм өөрчлөлтийг хийх гэж байна” гэж хэлэх, асуух ёстой. Энэ нам өөрөө санаачлаад нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Үүнийг хийхгүйгээр өөрсдийн тоглоомын нам болох ХҮН-аар дамжуулж, гишүүн Доржхандаар дамжуулан ҮХНӨ-ийг оруулж ирж, түүнийг нь МАН дэмжиж байгаа хэлбэрээр явж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй үзэгдэл. Ийм арга технологиор эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуулиар яаж орвол ашигтай вэ гэсэн хувилбараар ҮХНӨ-ийг өөрчлөх аюултай.

Сөрөг хүчингүй, бодлогын өрсөлдөөнгүй, мэтгэлцээнгүй, нийгмийн зөвшилцөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болдоггүй дэлхийн практик байна. Яг үнэндээ юу өөрчлөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэрэвзээ ҮХНӨ-ийг буруу хийвэл ямар аюул дагуулахыг тооцож үзсэн хүн байна уу. Бүгд л өөрчилье гээд хошуурах шинжтэй. Өнөөдөр дэлхий ертөнцийг хамарсан энэ их хямралт байдалтай ҮХНӨ-өө яаж уялдуулах ёстой юм. Ядаж энэ талаас нь харсан, судалсан, тооцсон, дүгнэлт гаргасан судлаач байгаа юм уу.

Дэлхийн хямралын тоглоом болох зүйлийг наад ҮХНӨ-өөрөө хийх гэж байгаа юм биш биз. ҮХНӨ-ийг дэмжих, дэмжихгүйн тухай асуудал дараагийн асуудал юм билээ. Наана нь юуг өөрчлөх, нийгмээрээ хэлэлцэж шүүсэн юм уу гэдэг л асуудал. Одоогоор мэдэж байгаа ганц зүйл нь парламентын суудлын тоог нэмнэ, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн хоёр мессэж байна. Үүнийг дагуулж юу оруулж ирэх, яаж өөрчлөх, дагалдах ямар хуулиуд өөрчлөгдөх, тэр бүгдээс нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах, хамгийн гол нь энэ бүгдээс шалтгаантай ямар муу үр дагаврууд нийгэмд маргааш бий болох талаар ойлголттой нэг иргэн байтугай, нэг улстөрч ч алга. Үнэхээр хийх байсан юм бол өмнөх парламентаар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, одоо АН-ын дарга Х.Баттулга энэхүү ҮХНӨ-ийг оруулж ирсэн. МАН олонхоороо унагасан биз дээ. Өчигдрийн үйл явдал. Өнөөдөр яагаад гэнэт өөрчлөх болов. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа, дараагийн сонгуульд холимог тогтолцоогоор орох, АН-ыг хуваан жижиглэх, жижиг намуудад хоёр, гурван суудал өгч олон намын тогтолцоотой парламент гэсэн нэр зүүх, харагдуулах, ингээд ирэх он жилүүдэд энэ улсад эзэн мөнх суух. Ийм л башир арга. Энэ хуулиараа ирэх 2024 оны сонгуульд орвол МАН уналтынхаа доод цэг дээр очно гэдгийг цаадуул чинь тэнэг биш болохоор мэдэж байгаа. Хөгжлийн банкийг хувааж идсэн нь зөвхөн эхлэл шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг илүү ойлголоо. Тэгсэн үйлдвэрлэлд зориулах санхүүжилт болох Хөгжлийн банкийг МАН-ын хэдэн гишүүн хуваагаад идчихсэн байх жишээтэй. Цаашид маш олон луйвар, авлига, албан тушаалын хэргүүд нь нийгэмд ил болно. Нийгмийн анхааралд аваачих олон асуудал АН дээр төвлөрч, төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ бүгдээс эрх баригчид айж, болгоомжилж байна. Тиймээс өөрсдийгөө авч үлдэхийн тулд ҮХНӨ-ийг хийх гэж байна.

-Ингэхэд хүчтэй дуу хоолой байх ёстой УИХ дахь АН-ын бүлэг хаана байна вэ, бүлгийн дарга нь хэн болсон бэ?

-АН-ын бүлгийн гишүүд олонхоороо даргаа сольж, шинэ дарга сонгосон. Түүнийгээ УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Занданшатар дарга нь албан ёсоор батлахгүй, ширээндээ дарчихсан, тийм л байгаа. Энэ байдал нь АН-ын бүлэг учраа олохгүй байгаа юм шиг байдлыг үүсгэсэн. АН-ын дарга байсан жараад оны ах маань, МАН-ын 80-аад оны залууст “ял”-аар барьцаалагдсаны үр дүн л парламент дээр гарч байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын талаар таны байр суурь…?

-Д.Ганбат гишүүн бол АН-ын гишүүн, нийгмийн зүтгэлтэн хүн. Нэг их төөрөлдөх юм Д.Ганбат дарга дээр байхгүй. Зүгээр л “Чи бидний өмнөөс ингээд самраад бай, тэгэх юм бол ирэх сонгуулиар жагсаалтын эхээр оруулна, тэгэхгүйгээр чи одоо тойргоосоо гарахгүй ээ” гэсэн амлалтыг түүнд өгчихсөн. Ер нь бол АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь аливаа асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа.

-Эрх баригч МАН ирэх сонгуулиар дахиад ялна гэсэн зорилготой, түүний төлөө бүгдийг хийх нь тодорхой. Үүний эсрэг өнөөдрийн АН юу хийж чадах вэ?

-Гурван сонгуулийн цикль дамнуулж Монголыг удирдаж байгаа МАН институтийнхээ хувьд төр барих потенциалаа шавхаж байх шиг байна. Мөн дотроосоо ялзарч байна. Төрийн бүх шатанд авлигыг нийгмийн соёл болголоо. Үсэглэлийн баяраа тэмдэглэхдээ “А” үсэг болох гэсэн хүүхэд багшдаа авлига өгөх хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН төр барилцах хоёр удаагийн боломж бүрдсэн. Энэ үед энэ улс орон ийм хүнд байдалд орж байсан уу. Бүхэл бүтэн намаараа нийлж банк тонож байсан уу. Нүүрсний уурхай тонож байсан уу… энэ бол улс орны доройтол биш, энэ бол улс үндэстний мөхөл, мөхөл рүү явж байгаа хэлбэр. АН ёроолдоо очлоо, сөнөлөө, мөхлөө гэж баярласан хүмүүс байх юм. АН хагарч бутарлаа гээд энэ улс оронд сайн юм юу байгаа юм. Эрх баригчдын ялзралыг хүчтэй сөрөг хүчин илрүүлж, сэргийлнэ. Энэ хүртэл АН дотроо өнгөрсөн 30 жилийнхээ алдааг шүүж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Манай намын нэр нөлөө бүхий эрхмүүд одоо АН-аа нийгэмд шүүмжлээд явах хэрэггүй, өнөөдөр АН-д ямар эрх мэдэл байгаа биш, мөнгө хөрөнгө байгаа биш, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очоод “АН-ын залуус бол путинчүүд” гэж орилох хэрэггүй. Нам дотроо учраа олох гээд хичээж яваа залууст ямар юмных нь путин байдаг юм. Харин үүний оронд зарим ах нар маань наад эрх баригчдаа шүүмжил, МАН-ын бузар булайг ард түмэнд ойлгуул, тийм үзэл суртлыг нийгэмд хийцгээ. АН-ын нэрээр албан тушаал өгсөж, алдар хүндийн оргилд асч явсан ах нартаа хэлэхэд, та бүхэнд АН-ын үүд хаалга нээлттэй, ороод ирэх юм бол цай кофеныхоо дээжийг бариад ярилцана. “Та нар мундаг шүү” гэж бол хэнд чинь ч хэлэхгүй, харин та нарынхаа санаа оноог сонсоно, цаг үргэлж ярилцана, үүний төлөө ажиллаж байна.

-Сая АН-ын зүгээс ҮБХ-ны гишүүдээ шинээр сонголоо, Ч.Сайханбилэг… нарын хүмүүс ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар…?

-АН-ын дүрэм бол маш сайн хийгдсэн дүрэм. Сонгуулийн процессууд нь маш тодорхой, хяналттай, үе шаттай хийгддэг, хэн ч ойлгохоор энгийн. Үүнийг будлиулсан юм сая харагдлаа. Бүх тамгаа хаялаа гэж худлаа зар тавиад, шинээр хийлгэж аваад, өөрсдийн хүмүүст тараагаад өгчихсөн. Тэр хуурамч тамгаараа ҮБХ-ны гишүүдийн сонгууль хийж байгаа юм байна. Хаана, хэн дэвшиж, ямар гишүүд санал өгч сонгосон нь мэдэгдэхгүй тийм сонгууль гэж байдаг юм уу. Хаана ч дуулдаагүй сонгууль байх. Би өөрөө АН-ын сонгуулийн хороон дарга байсан хүн хууль, дүрмээ мэдэлгүй яахав дээ. Хэвлэл дээр “Ч.Сайханбилэг ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо” гэсэн мэдээг хараад гайхсан. АН-ын дүрмээр нэр дэвшигч биеэрээ ирж, гараараа бичсэн өргөдлөө өгдөг хууль дүрэмтэй, Ч.Сайханбилэг даргыг Монголд байхгүй байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Монголд ирчихсэн юм уу. Ер нь бол МАН-тай адилхан болж байна даа, “Шоронд байгаа хүн нь УИХ-ын гишүүн боллоо” гэдэг шиг.

-Одоо тэгээд нийгэм АН хоёр, гурав хуваагдах нь тодорхой боллоо гэсэн яриа руу явчихлаа. Үүнд хариулт өгөөч?

– Эрх баригчид анхнаасаа ийм л үр дүнд хүрэх гэж ажилласан. Тэдний зорилго нэгдүгээрт АН-ыг хувааж жижиглэх, дараа нь холимог тогтолцоогоор олон жижиг намыг парламентад хоёр, гурван суудалтай байлгах. Энэ бүгд эрх баригчдын заавал хийх нүүдэл байсан. Үүнд өнөөдөр АН-ын олон мянган гишүүд хууртаж, автаж болохгүй. Орос, Хятад, Казахстаны засаглалын хэлбэрүүд харагдаж байгаа биз.

Өнөөдөр эрх баригчдын энэ сценари 40-50 хувьтай хэрэгжээд явж байгаад хамгийн том аюул нь байна. Нэг зүйлийг эрх баригчдад хэлье. Та бүхэн эрх мэдлээ алдахгүйн тулд ҮХНӨ-ийг хийх юм байна. Энэ бүхэн эргээд та нарт хортой тусна, энэ улс орныг хүнд байдалд оруулна шүү.

Өрсөлдөөнгүй, шүүмжлэлгүй өссөн дараа үеийнхэн чинь эрх мэдэлд хүрэх цагт энэ улс орон юу болж хувирсан байх бол. Та нарыг өөрсдийг чинь эргээд иднэ. Уг нь бол сайн сөрөг хүчинтэй байсны үр дүнг үзсэн ойрхоны жишээ бидэнд бий. С.Баяр гэж Ерөнхий сайд стандарт бус Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ хамтарсан үедээ Оюу толгойг хөдөлгөж, гурав дахь хөршийн ашиг сонирхлыг Монголын түүхэнд байгаагүйгээр оруулж ирж чадсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадсанаар зууны бүтээн байгуулалт болох Монголын бүх аймгийг авто замын сүлжээгээр бүрэн холбох хөрөнгө санхүү, гадаад бондыг босгон ажилласан. Энэ бүгд үргэлж хүчтэй сөрөг хүчинтэй байх үед хийгдсэн Монголын төрийн сайн түүхүүд. Тэгвэл 2016 оноос хойш хэдэн сонгууль дараалан МАН дангаараа төрийн эрхийг өөртөө байлгаж чадлаа. Сөрөг хүчин болох АН-ыг хэрхэн хорлож байна. Өнөөдөр тэгээд энэ улс орныхоо байж байгаа царайг хар. Ийм хүнд цаг үед АН-ыг эв нэгдэлд оруулах сайн жор найруулах, гаргаж авах том ажил АН-ын залуус бидэнд тулгарч байх шиг байна.

-Тэгээд тэр шинэ жор чинь юу байх бол?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдэл л миний хувьд үнэт зүйл. Энэ улс орны хувь заяа, эрх ашиг биднээс шалтгаалах цаг үе ирлээ, үүний төлөө бүгдээрээ гар гараасаа барилцаад алхацгаая. нөөц боломж, байгаа бүх потенциалаа энэ улс орны төлөө шавхан ажиллах цаг Ардчиллын бидэнд, АН-д ирлээ л гэж хэлэх байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.

Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.

Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим