Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөлдлөө

Нийтэлсэн

-

Өнгөрөгч  өдрүүдэд Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй ёстой л нөгөө түм түжигнэж, бум бужигнана гэгч болж байна. Учир юу гэвээс хүнсчдийн өдрийг тохиолдуулан хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН, компаниуд үзэсгэлэн худалдаа гарган иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаа нь энэ. Талбай дээр үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна төрийн ордондоо мөн зөвлөлдөв. Энэ удаагийн үйл ажиллагаа цар тахлаас шалтгаалан гурван жил завсарласны эцэст болж байгаа тул ААН-үүд ч, иргэд ч тун идэвхтэй оролцож байв.  Хүн бүр өөрийн хэр хэмжээнд тохирсон худалдан авалт хийж, үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүн авсандаа сэтгэл тэнэгэр алхална. Худалдан авалт хийж буй иргэдтэй зэрэгцээд амталгаа хийж байгаа нь ч цөөнгүй. Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.  Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой гэдэгт зөвлөгөөнд оролцогсод санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл”  зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэе.

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ, Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой. Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд Та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой. Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой. төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ. Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэдгийг онцоллоо.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д  Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл зөвлөгөөн, мөн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтай худалдаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсад хүнс боловсруулах 1,880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдэж, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн байна. Хүнсний хангамж-аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Үндэсний хэмжээнд хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг дэмжих цогц зорилтыг дэвшүүлэн Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байна. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг онцлон хэлэхийн ялдамд Монгол Улсын хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж байгаа хүнс үйлдвэрлэгч Та бүхэндээ ажлын амжилтыг хүсье” гэв.

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй  худалдаа эрхлэгчид энэ удаагийн арга хэмжээнд ихээхэн сэтгэл хангалуун байв. Тэд энэ боломжийг ашиглаад иргэдэд үйлдвэр болон бүтээгдэхүүн, үнэ ханш,  орц найрлагыг танилцуулах том боломж гэж харж байна гэлээ.

Хангайн миллс ХХК-ийн менежер Г.Ганбямба: Шинээр гарсан бүтээгдэхүүн болох  бүхэл үрийн гурил маань 100 хувь чулуун тээрмээр үйлдвэрлэгдсэн

Манайх байгууллага энэ үзэсгэлэн худалдаанд өөрсдийн нэрийн “Хурх” гурилаар оролцож байна. Хурх нь үйл ажиллагаа явуулаад 30 орчим жил болж байгаа. Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуйд газар тариалангаа эрхэлдэг. Бид улаан буудайгаа тарихаас эхлээд бүх шатны боловсруулалтаа хийн Улаанбаатар хот дах үйлдвэртээ нийлүүлдэг. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Хурх гурил, шинээр гарсан бүхэл үрийн гурил, 1,2-р гурил, дээд гурилаар оролцон хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах оролцож байгаа. Савлагааны хувь 1 кг, 5 кг, 10кг, 25кг, 50кг гэсэн сонголтуудтай байна. Бүхэл үрийн гурилын хувьд 2 кг 5 кг болон 10 кг савлан борлуулж байна.  Шинээр гарсан бүтээгдэхүүн бүхэл үрийн гурил маань 100 хувь чулуун тээрмээр үйлдвэрлэгдсэн.  Энэхүү үзэсгэлэн худалдаанд орж өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчилж хүргэхээс гадна иргэдийн хүссэн асуултанд хариулах, бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой байгаадаа баяртай байна.

БОСА кондитер ХХК-ийн үйлдвэрийн дарга Э.Батболд:  Монгол улсдаа 5,4 тэрбум төгрөгийн татварийг төлсөн нь дотоодын хөрөнгө оруулалт, улсынхаа эдийн засагт нэмэр үзүүлж байгаа гэж бодож байна

БОСА холдинг компани 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд амттан, чихэр чихрэн бүтээгдэхүүн импортолдог байсан бол энэ туршлагаараа 2019 онд төсөл гарган,  2020 онд үйлдвэрээ байгуулж  дотоодын үйлдвэрлэгч болж Монконди чихрийн үйлдвэрийг байгуулаад  хоёр дахь жилдээ явж байна. Энэ жил Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Манай Монконди нэрийн үйлдвэр 40 гаран төрлийн дотроо зөөлөн буюу хатуу гэсэн хоёр  төрөлд хуваагдах чихрэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Оросын холбооны улсын чихрэн бүтээгдэхүүний технологиор үйлдвэрлэгдсэн. Үйлдвэрийн зөвлөх технологич болон бусад хүмүүс маань дандаа ОХУ-ын мэргэшсэн технологичид ажилладаг. Түүхий эдээ ОХУ, Беларус, Гана гэх орнуудаас татдаг. Монконди үйлдвэр цаашдаа шоколад,  шоколадны крем, молоконы үйлдвэрийг эхлүүлэх зорилготой байгаа. Энэ үйлдвэрлэл маань эхэлснээр 100 хувь дотооддоо үйдвэрлэсэн, ямар нэг тээвэрлэлтийн нөхцөл хийгдээгүй шинэ бүтээгдэхүүн таны гарт хүргэж байгаадаа бид их баяртай байгаа. Бид үйл ажиллагаа эрхлээд хоёр жилийн хугацаанд Монгол улсдаа 5,4 тэрбум төгрөгийн татварийг төлсөн нь дотоодын хөрөнгө оруулалт, улсынхаа эдийн засагт нэмэр үзүүлж байгаа гэж бодож байна. Мөн шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхлэхээр энэ хэмжээгээр импортоор орж ирэх бүтээгдэхүүнийг орлох хэмжээний үндэсний үйлдвэрлэгч болж байна.

 

Вагро ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер О.Сэргэлэн: Түүхий эдийн хувьд эх орныхоо хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог түлхүү ашигласаар ирсэн

Манай “Bagro” компани 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж иргэдийнхээ гарт хүргэж байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Итали улсын техникийг ашигладаг. Түүхий эдийн хувьд эх орныхоо хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог түлхүү ашигласаар ирсэн. Жишээлбэл Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн гэх мэт монгол тариаланчдаасаа бүх түүхий эдээ татан авдаг. Энэхүү үзэсгэлэн сүүлийн хоёр жил завсардаж,  энэ жилээс дахин зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнд оролцсоноороо бид компаниа танилцуулах, үйлдвэрээс ямар арга аргачлалаар бүтээгдэхүүн гардаг мөн үнэ хөлсний хувьд тодорхой мэдээллийг хүргэдгээрээ энэ онцлогтой юм. Даршилсан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг гурван компаний нэг нь манайх тиймдээ ч монголын ард түмэн манай бүтээгдэхүүнийг эчнээ таньдаг болжээ.

Хатан сүйх импэкс ХХК-ийн маркетингийн менежер Б.Билгүүн: Ясны өтгөрүүлсэн шөлөө БНСУ-д экспортлодог

“Хатансүйх” ХК нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эрүүл хүнс, Эрүүл амьдрал” хүнсний үзэсгэлэн худалдаанд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Манай үйлдвэр нь ISO 22000 олон улсын стандартыг нэвтрүүлсэн,  Германд төвтэй баталгаажуулалтын компаниар монголдоо анх удаа аудит хийлгэсэн. Бүтээгдэхүүний хувьд Австри, Чех зэрэг улсуудаас үндсэн болон туслах түүхий эдээ нийлүүлж байгаа. Манайх өдөр тутамдаа 40 гаруй төрлийн хиам болон нөөцөлсөн мах, ясны өтгөрүүлсэн шөл зэргийг үйлдвэрлэж байна. Үүнээс онцлоход ясны өтгөрүүлсэн шөлөө БНСУ-д экспортлодог. Хүнс үйлдвэрлэгчиддээ дэмжиж буй энэ үйл ажиллагаа нь үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд маш их таатай зүйл болж байна. Нэгдүгээрт хэрэглэгчид маань хаана яаж үйлдвэрлсэн, ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг мэдэж таньж байна. Мөн бид бүхэн өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжыг олгож байгаад баяртай байна.

Монфрэш ХХК-ийн маркетингийн албаны дарга Т.Наранцацрал: Манай улсын иргэдийн хувьд бяслагийн хэрэглээ өргөн болсон нь худалдан авалтаас харагдаж эхэлсэн

Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн худалдаанд манай “Монфреш” ХК  монгол үхрийн  сүүгээр үйлдвэрлэж байгаа бяслаг болон зөгийн балтай сүүгээ танилцуулан оролцож байна. Энэхүү бяслагаа Япон улс руу экспортлож байгаа. Манай улсын иргэдийн хувьд бяслагийн хэрэглээ өргөн болсон нь худалдан авалтаас харагдаж эхэлсэн. Коронавирус гарсан хугацаанд ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага маш сайн байгаа нь олзуурхууштай зүйл боллоо. Тиймдээ ч энэхүү үзэсгэлэн болж байгаа хугацаанд иргэдийн худалдан авалт идэвх маш өндөр байна. Мөн зүгээр нэг өдөр худалдан авалт хийгээд зогсохгүй дараагийн удаа энэ бүтээгдэхүүнээ хэрэглэж дуусаад хаанаас авах вэ,  ямар түүхий эд ашиглаж байгаа зэргийг мэдэх боломжтой юм.

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр6 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр6 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд6 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент7 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм8 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм8 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм8 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм8 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим