Connect with us

Нийгэм

Ч.Чинбат: “Монголчууд бид алт зэсийн ордод уурхайн олборлолт, баяжуулалт хийж, зэсийн баяжуулах үйлдвэрийн технологи, үйл ажиллагааг бие даан явуулж чадах болов уу” гэдэг дээр өөрсдийгөө сорьсон

Нийтэлсэн

-

“Өсөх зоос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбаттай ярилцлаа.

-Та уул уурхайн салбарт хэдий хугацаанд ажиллаж байна. Өөрийн тань үндсэн мэргэжил юу вэ?
-Үндсэн мэргэжлийн тухайд би 1984 онд Свердловскийн Уул уурхайн дээд сургуулийг төгссөн. (Одоогийн Уралын уул уурхайн дээд сургууль). Тус сургуульд Монгол Улсаас суралцсан анхны төгсөлтөд Эрдэнэтийн Баатар, Өмнөговийн Хүүхэнхүү гээд бидний хэдэн онц төгсөгчид сурч байлаа. Тэнд 21 хүүхэд сурахаар очоод 19 нь төгсөж, хоёр хүүхэд маань замаасаа буцсан. Уралын уул уурхайн дээд сургуулийн Хүндэт доктор цолыг 2018 онд авсан. Одоогоор миний бие уул уурхайн салбарт тасралтгүй 38 жилийн ажил, амьдралаа зориулаад байна.
-Сургуулиа төгсөж ирээд юу хийж байв?
-Төгсөж ирээд 1984 онд Сэлэнгэ аймгийн усны аж ахуйн удирдах газарт 2 жил өрмийн инженер, чанарын инженерийн албыг хашиж байлаа. 1986 онд Политехникийн дээд сургуульд багшаар очиж, цаг нь хүрэхгүйн улмаас сургалтын мастераас нь эхлэн ажиллаж, 1988 оноос эрдэм шинжилгээний ажилтан, багш болсон. Харин 1989 оны өвөл Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явсан. Оросын эдийн засгийн академид “Арилжааны банк”-аар магистр хамгаалсан. “Мир бизнес” гээд Итали Оросын хамтарсан бизнесийн дээд сургуулийг төгссөн.
1995 онд ирээд сургуульдаа багшлах гэтэл цалин нь 28.000 төгрөг байсан. Энэ мөнгө бол тухайн үедээ 65 ам.доллар. Эхнэр хоёр хүүхэдтэй, амьдрах байр орон сууц ч үгүй, айлын хажуу өрөөнд амьдардаг хүний хувьд энэ мөнгөөр амьдрах ямар ч боломжгүй байсан тул хувийн бизнес эрхлэхээр шийдсэн дээ. Анх “Молор эрдэнэ” гэдэг компани байгуулан үнэт чулуугаар шигтгээ, гоёл чимэглэл хийж эхэлсэн. Дараа нь шороон орд дээр алтны олборлолт явуулж байлаа. Мөн энэ хугацаандаа давхар гадаад худалдаа эрхэлж, Оросоос бараа оруулж ирнэ, Японоос хуучин машин оруулж ирж зарж байв. Ингээд 2000 онд “Монзол” компаниа байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Монзол гэдэг нэрний тухайд Мон гэдэг нь Монгол, зол гэдэг нь Золбаяр гээд ууган хүүгийнхээ нэрээс оруулаад, нийлээд Монголын золбаяр гэсэн ийм сайхан билэгдэлтэй, утга учиртай нэр байгаа юм. Мөн дийлэнх хувьцааг нь би эзэмшдэг миний хамаарал бүхий бусад компаниуд болон “Монзол” ХХК-ийн охин компаниуд байдаг. Компани болгоны ард тодорхой хэмжээний төсөл хэрэгждэг, тэгж байж бизнесийн үйл ажиллагаагаа хөгжүүлж санхүү нь тусдаа явдаг. Жишээлбэл: “Өсөх зоос” ХХК нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, “Баялаг энержи ресурс” ХХК нүүрсний ордын хөрс хуулалтын ажил хийдэг бол “Вояжер минерал ресурсес” ХХК зэс алтны ордод олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулж байна гэх мэт. “Вояжер минерал ресурсес” компани нь зэсийг баяжуулж байгаа монгол улсын гурав дахь үйлдвэр юм. 100 хувь хувийн хөрөнгөөр байгуулагдсан буюу улсаас авсан 10.4 тэрбум төгрөгийн зээлийг хүү, торгуулийн хамт нийт 15 тэрбум төгрөг болгон эргүүлэн төлсөн.

-Та алт, зэсийн баяжуулах үйлдвэрээ 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр гэж ярилаа. Энэ тухайд их сонирхолтой санагдаж байна?
-Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байрлах уг үйлдвэр маань нийт 6.2 сая ам.доллар буюу 17,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулагдсанаас 3.7 сая буюу 10,4 тэрбум төгрөг нь зээл, 2.5 сая буюу 7,4 тэрбум төгрөг нь өөрсдийн хөрөнгөөр боссон юм. Бид 2019 оноос борлуулалтаа хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 12 сая ам.доллар буюу 34 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Энэ маань л улсынхаа эдийн засагт оруулж буй том хувь нэмэр юм даа. Манай үйлдвэр хүчин чадлын хувьд жижиг ч Эрдэнэт, Оюутолгойн үйлд­вэр­тэй яг адилхан аргаар буюу хө­вүү­лэн баяжуулах /флотаци/ ар­гаар алт-мөнгө-зэсийн хам баяж­мал үйлдвэрлэн гаргах тех­нологи бүхий Монгол Ул­сын гурав дахь төсөл бо­лон хэрэгжиж байгаа юм. Баяж­малын хувьд алтны агуулга өн­дөр­тэй. Эрдэнэтийн 25 хувийн зэ­сийн агуулгатай нэг тонн баяж­мал 2000 ам.доллараар за­рагд­даг бол манай баяжмал 10,000 орчим ам.доллараар үнэлэгддэг.

-Зэс боловсруулах үйлд­вэ­рийн хувьд хүчин чадал бо­лон уурхайг хэдий хугацаанд ашиглах вэ?
-“Voyager mineral resources” гээд гадаад нэртэй энэ зэсийн уурхайг Австралийн компаниас худалдаж авсан. Хайгуул хийгээд 2.5 тонн алт, 40 мянга гаруй тонн зэсийн нөөцтэй гэж судалсан. Гэвч энэхүү хайгуул нь батлагдаагүй. Бидний гол зорилго бол Монголчууд бид гадаадаас мэргэжлийн болов­сон хүчин авахгүйгээр зэсийн бая­жуу­лах үйлдвэрийг ашиг­лал­тад оруулж, уурхайг ашиг­лаж чадах болов уу гэдэг дээр өөрс­дий­гөө сорьсон гэж хэлж бол­но. Тэр хэрээрээ төсөл маа­нь ч амжилттай хэрэгжиж чадсан.
Манай компани зэсийн хоёр ч орд дээр хайгуул хийсэн. Эхний орд нь “Тэлдийн гол” буюу Сэлэнгэ аймагт нэлээд ажил хийсэн хэдий ч энэ маань урт нэртэй хуульд хамрагдсанаар зогссон. Амарбаясгалан хийдийн ойролцоо хийгдэж байсан хайгуулын ажил маань түүх дурсгалын бүст орсон гэсэн шалтгаанаар бас л зогссон. Нийтдээ хоёр сая гаруй долларын өртөгтэй хайгуулын ажил хийсэн. Суваг, шуудуу, өрөмдлөгийн ажил хийж 70 гаруй тонн алт, гурван сая тонн зэстэй байж болно гэсэн тайланг гаргасан. Тэр тайланг Австрали болон Шинэ Зеландын геологийн институтээр бичүүлсэн. Нэг тайлан бичихэд л 125 мянган ам.доллар гэж бодохоор нэлээдгүй хэмжээний зардал гарсан байгаа биз.

-Зэсийн баяжмалаа боловсруулаад металлургийн үйлдвэр байгуулах боломж манай улсад хэр байгаа гэж харж байна вэ. Энэ чиглэлрүү явах тухай төр засаг төдийгүй эрдэмтэн судлаачид ярьдаг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ, энэ бол зөв шийдвэр. Ер нь боловсруулж зарах хэрэгтэй. Гэхдээ боловсруулалт хийхэд Монгол Улсад хэд хэдэн асуудалтай тулгардаг. Жишээлбэл зэсийг боловсруулахын тулд олон төрлийн химийн бодис хэрэгтэй, тэдгээр нь манайд байдаггүй заавал гаднаас оруулж ирэх шаардлагатай. Тэр их хэцүү. Бодис оруулж ирээд ашигласныхаа дараа мөн саармагжуулах бодис бас хэрэг болдог. Байгаль орчинд хоргүй болгохын тулд эдгээр ажил нэн тэргүүний тулгамдсан асуудал болдог. “Эрдэнэт үйлдвэр” толгойлж, ийм үйлдвэр барина гэдгээ илэрхийлсэн, мэдээж зөв. Хоёр сая тонн баяжмалыг хайлах, боловсруулах үйлдвэр барихад 2.1 тэрбум доллар хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нэлээн өндөр ч гэсэн хөрөнгө оруулагчид олддог. Гэхдээ манай улсын улс төрийн асуудлаас болж, нэг нам нь төр барихдаа нөгөө намынхаа хийж байсан ажлыг зогсоодог байдлаас шалтгаалж хөрөнгө оруулагчид их эмээдэг.

-Нэгдсэн бодлого төлөв­лөлттэй, урт болон дунд хугацааны хөгжлийн бод­лого баримтлаад явахад цаашдаа уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнээ манай улс гаргаад явах бүрэн боломж байгаа гэж хэлж болох уу?
-Байгаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталлаа. Харин баталсан ажлуудаа ажил болгож хэрэгжүүлэх л хэрэгтэй, эс чадваас цаг, цаас, хөрөнгө үрсэн ажил болж үлдэнэ шүү дээ. Хоёрдугаарт ардчилал эхэлж байхад манай улсын хүн амын тоо хоёр сая л байлаа. Одоо бид гурван сая гаруй болсон. Энэ бүх хүмүүст ажлын байр, амьдрах боломжийг хангахын тулд ямар нэгэн бодит үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үүнийгээ дагаад ДНБ хүртэл өснө.
Уул уурхайн лицензүүдээс үүдэн малын бэлчээр хумигдаж байна гэсэн асуудал гарч байгаа ч манай улс малын тоо толгойн хувьд маш өндөр, малын ашиг шимийг бүрэн ашиглаж чадахгүй, малын арьс, махыг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд бэлтгэн, гадаад зах зээлд нийлүүлж чадахгүй, олон жил ярьсаар л байна. Бид малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж, гадаад зах зээлд гаргахын тулд малаа эрүүл байлгах хэрэгтэй. Харин бидэнд эдийн засгаа сэргээх хамгийн эхний алхам бөгөөд боломж нь уул уурхай. Үүнийгээ ч уул уурхайн салбар харуулж байгаа. Бүх уул уурхай тогтвортой явж байна уу гэвэл үгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдаг нь нууц биш. Монгол улс өнөөгийн эдийн засгийн хямралыг даван туулах нэг эх үүсвэр бол уул уурхай юм. “Шинэ сэргэлтийн бодлого” бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засгийг сайжруулах, дэд бүтэц, уул уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого бөгөөд бүх нийтээрээ энэ бодлогыг дэмжиж гэмээнэ уул уурхай хөгжих нэг боломж нэмэгдэж байгаа юм.

-Манай улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өнөөгийн хөгжил, дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ямар байгаа гэж та харж байна вэ?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани, ажилчид, мэргэжилтнүүд нилээн сайжирсан. Анх “Бороо гоулд”-ын алтны уурхай дээр Канадууд ирж ажиллаж байх үед бид өнөөгийн уул уурхай ямар байх, техник технологийн талаар бараг мэддэггүй байсан. Харин “Бороо гоулд” ХХК хамгийн анх сургалт явуулж тэндээс гарсан оператор, инженерүүд их мундаг, сайн боловсон хүчнүүд болж бэлтгэгдсэн. Мөн гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн инженер техникийн ажилтнууд боломжоороо олддог болсон цаг үе ирж. Цаашдаа яах вэ гэхээр баяжуулах инженерүүдийг түлхүү сургах хэрэгтэй, бас уурхайн ажилчид инженерүүдийн нийгмийн асуудлыг аль болох шийдээд явах хэрэгтэй. Аль ч төр засгийн үед уул уурхайн салбарын нэр хүнд тийм ч сайн байгаагүй. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай, хил хаалттай байх үед уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш гаргаж чадахгүй болсон. Ингэхэд валютын урсгалд өөрчлөлт орж, эдийн засаг хэрхэн хумигдаж байгааг та бид харлаа. Тиймээс иргэдэд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбар, малчдад уул уурхайн салбар хэрхэн нөлөөлдөг талаар зөв таниулах нь зүйтэй. Жишээ нь хонины ноос, ямааны ноолуурын урамшуулал, ган зуд болоход гаргадаг төсөв хөрөнгө нь уул уурхайн салбараас л эхтэй байдаг. Хүмүүс уул уурхай, геологи хайгуулын салбарыг хамтад нь хольж ойлгодог. Жишээлбэл геологи хайгуулын ажлыг арван газар хийлээ гэхэд нэгээс нь том орд оллоо гэж бодвол тэр чинь геологич хүний том амжилт. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үед ерөөсөө лиценз олгогдоогүй 12 жил хаалттай байж байна. Тэгэхээр хайгуул хийж орд олж байж бид мөнгө олно. Эрдэнэт, Оюу-Толгой шиг том том ордуудыг нээж байж амжилттай явна шүү дээ.

-Нэг компани хайгуул хийх гээд эсвэл хайгуул хийсэн талбайд ажлаа эхлүүлэх, зам харгуй тавих гэх мэт ажил эхлүүлэхэд иргэдийн болон ТББ-ын эсэргүүцэлтэй их тулгардаг. Үүнийг хуулиар зохицуулах боломж хэр байдаг вэ?
-Орон нутгийн удирдлагууд “Манай газар нутаг дээр хайгуул хийхэд төлдөг төлбөр хураамжийг төсөвт татаж аваад тараачихдаг, манайд ордог юм алга. Тиймээс газраа ухуулсан, ухуулаагүй ялгаа алга” гэсэн байдлаар ханддаг. Суманд нь тэр төлбөрөөс мөнгө оногддог, сумын хөгжил дэвшилд нэмэр болохуйц байвал байдал өөр болно. Хөдөөний зарим сумынхан хариуцлагатай том уурхай манай суманд ажиллаасай гэдэг нь ч бий. Яагаад гэвэл иргэд тогтвортой ажлын байраар хангагдахаас гадна, сум орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн гарцыг олж байна гэсэн үг юм. Ер нь нөлөөллийн бүс болон нөхөн олговрын асуудлыг уул уурхай түүнчлэн ашигт малтмалын тухай хуулиндаа нарийн заагаад өгөх хэрэгтэй л гэж бодож байна. Ингэвэл ажил хийх компанидаа ч, нөлөөллийн бүсийн иргэддээ ч асуудлаа шийдэхэд хялбар байх болно.

-Уул уурхайн салбарт асуудал дагуулсан нэг сэдэв бол АМНАТ юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Ер нь бирж дээр зарагддаг ашигт малтмалд тогтоосон АМНАТ боломжтой гэж харж байна. Зэс, алт болон металлын тухайд болж байгаа. Яагаад гэхээр олон улсын биржийн үнээр зарагддаг. Дэлхий нийтийн жишгээрээ ч тэр, АМНАТ таван хувь гэдэг боломжтой. Харин нүүрсэн дээр боломжгүй болчихоод байна. Дэлхийн бүх улс орнууд ямар нэгэн хэмжээгээр нүүрстэй. Гаднаас нүүрс авч байгаа орнууд хатуу коксжих нүүрс л авдаг. Хатуу коксжих нүүрс л биржүүдээр зарагддаг. Нүүрс олборлож байгаа манай ихэнх компаниудад зөөлөн коксжих нүүрс байдаг. Харин хатуу, зөөлөн хоёрын хооронд нэлээд үнийн зөрүү байдаг. Гэтэл АМНАТ-ийг хатуу коксжих нүүрстэй адилаар тооцон тогтоодог. Тийм болохоор л нүүрсний салбарт асуудал дагуулсан сэдэв болоод байгаа юм. Бирж дээр зөөлөн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний арилжаа явагддаггүй.

-Коксжих нүүрс нь экспортод гарчихаад, эрчим хүчний нүүрс нь овоолго болоод үлдээд байна гэдэг. Y цахилгаан станцаа говийн бүсдээ барьж ашигламаар байна гэсэн яриа гараад удаж байна. Энэ тал дээр таны бодол?
-Ер нь дээр үед л барих хэрэгтэй байсан, одоо ч барих шаардлагатай байгаа. Тавантолгойд тэр станцаа барих хэрэгтэй. Ус их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн асуудал байгаа ч орчин үед салхин хөргүүртэй технологи гарснаар усыг 10 дахин бага хэрэглэж байна. Ийм технологитой станцыг ойрын хугацаанд барих шаардлагатай гэж бодож байна. Яагаад гэхээр тавантолгойн орд долоон тэрбумын нөөцтэй ч хоёр тэрбум орчим нь коксжих нүүрс байдаг. Үлдэгдэл нь эрчим хүчний нүүрс. Тэр нүүрсийг урд хөрш л авбал авна. Гэтэл дэлхий нийтээрээ нүүрсээс татгалзаж эхэлж байна. Жилд 30-40 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолоод байдаг, 50 саяыг гаргачихдаг бол Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой. Үүний тулд урагшаа гаргадаг гарц буюу боомтуудаа олон болгох хэрэгтэй. Энэ агуу том орон луу тал бүрээр нүүрсээ гаргаж чадвал илүү их ашигтай. Хол зөөх тусам л ашиг багасах нь ойлгомжтой.

-Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод “Боом­тын сэргэлт”-ийг нэлээд чухалчилж байгаа. Таны хувьд үүний үр ашгийг юу гэж харж байна, хэрэгжүүлэх бааз суурь нь ямархуу байдаг талаар яривал?
-Манай улс нүүрсний экспортын тухайд БНХАУ гэсэн ганц том худалдан авагчтай, ганц гарцтай. ОХУ-ын Владивостокоор зөөх боломж бий гэж ярих нь бий. Гэвч түүгээр дамжин зөөхөд 5000 км болох юм. Нэг тонн ачааны тариф 330 орчим ам.доллар болно. Бид дан тээврийн хөлс төлөөд суугаад байж болохгүй биз дээ, ашиг олох хэрэгтэй шүү дээ. Харин БНХАУ-ын Тяньжин хот хүртэл 1800 км зөөхөд тэдний тариф, нийт зардал ороод 70-80 ам.доллар болж байгаа нь бидэнд боломж болж байгаа юм. Гэвч нэн тэргүүнд урд хөрш лүү гаргадаг хилийн боомтуудаа нэмэгдүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Урд хөршийн боомтууд хилдээ тулгаад нарийн царигийн төмөр зам тавьсан байдаг. Манайх өргөн, нарийн гэж ярьж, маргасаар өнөөдрийг хүрсэн. Зөвхөн Эрээнээр л нарийн цариг орж ирээд ачаа буулгадаг, өргөнөөр нь Эрээнлүү ордог ганц зөрлөг л байгаа. Энд өдөртөө 14 цуваа гаргах боломжтойгоос долоо нь ОХУ-ынх байдаг. Харин манайх руу үлдсэн долоо нь гардаг, үүгээр хүнс бусад зүйлсээ зөөхөөс аргагүй байдаг. Нүүрс, төмөр маш бага хэмжээгээр л гардаг гэсэн. Тиймээс л Ханги-Мандал дээр Болд Төмөр Ерөө голынхон төмөр зам барьж байна. Засгийн газраас шинэчлэлийн бодлогоо баримтлаад ажиллах юм бол боломж гарах нь гэсэн баяртай хүлээлт байгаа. Харин хийж чадах эсэх нь сонин байна. Гаргасан шийдвэртээ бат зогсож, иргэд олон нийтэд мэдээ, мэдээллийг сайн өгч ажлаа хийх л хэрэгтэй.

-Бас нэг асуулт байна. Танай охин компани болох “Ундрах говь” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын авто замын төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын авто зам төсөлд “Ундрах говь” ХХК маань шалгарсан. Төслийн нийт өртөг 230 сая ам.доллар байх бөгөөд санхүүжилтийн 40 хувь нь өөрийнх, 60 хувь нь урт хугацааны гадаадын зээл байгаа. Энэхүү төслийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэл­гээ­ний тайлан”-г мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчин /агаар, ус, хөрс, амьтан, ургамал/, нөлөөллийн бүсийн ард иргэдэд учирч болзошгүй нөлөөллийг нарийн судалж тогтоосон. Эдгээр нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г БОАЖЯ-аар хянан батлуулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бид 2018 оны арванхоёрдугаар сард гэрээ байгуулж, зураг төслөө боловсруулж дуусаад, 2019 онд ажлаа эхлэх байсан боловч манайд ажил хийхэд их хэцүү болсон. Учир юу гэвээс иргэд болон ТББ-уудын эсэргүүцэлтэй их тулгардаг. Гадаад, дотоодоос санхүүжин, эсэргүүцлийн ажил хийдэг хүмүүс олон болж. Яг ийм шалтгаанаар бид бүтэн 3 жил алдаж байж энэ жил ажлаа эхлүүлэх гэтэл орон нутгийн нэртэй маш олон төрийн бус байгууллагууд болон хувиараа шантааж хийдэг сэтгүүлч нараас болж түр түдгэлзчихээд байна. Энэ ажлыг хугацаандаа эхэлсэн бол бидэнд бас нэгэн гарц нэмэгдэж, төсөвт төвлөрөх хөрөнгө нэмэгдэх байлаа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим