Эдийн засаг
Манай улс нүүрсний экспортын хүчин чадлынхаа тавны нэгийг л ашиглаж байна
Монгол Улс, БНХАУ-ын нүүрсний компаниудын хамтарсан семинарын үеэр Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монгол Улс энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох нөөц бололцоотой” гэж мэдээлжээ. Монгол Улс 2017-2020 онд дунджаар 33 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин цар тахлын үед нүүрсний экспорт хоёр дахин буурч, өнгөрсөн онд 15.9 сая тонн болсон. Уурхайнууд болон боомтуудын одоогийн хүчин чадлаар 30 саяас дээш тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой аж. Хэдий тийм боловч цар тахал, хилийн хязгаарлалттай холбоотойгоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа юм. Өнөөдөр экспортын нийт хүчин чадлын тавны нэг нь л ашиглагдаж байна. Мөн экспорт хил гаалийн нөхцөл байдал болон БНХАУ-ын худалдан авах хэмжээнээс хамаарч байгаа аж. Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 5.72 сая тонн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар буурсан дүн болж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна