Connect with us

Улс төр

И.Мөнхжаргал: Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна

Нийтэлсэн

-

АН олон удаагийн сонгуулийн ялагдлын дараа намаа шинэчлэх томоохон ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд улс орон даяар 330 сум, 9 дүүрэг, 204 хороодынхоо салбаруудад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах талаар мөн 2024 оны УИХ-ын нэр дэвшигчдийг анхан шатны гишүүдээс асуух санал асуулгыг эхлүүлжээ. Энэ нь Монголын улс төрийн намд гарч байгаа шинэлэг үзэгдэл аж. Санал асуулгын хуудас тарааснаас хойш намын төв аппаратад намын гишүүдээс гадна дэмжигчид хандах нь нэмэгдэж байгаа гэв. Ардчилсан намын Генсек гэх энэ албан тушаалд томилогдоод хоёр сар болж байгаа ч тэрбээр энэ жилийн  дөрөвдүгээр сарын 30-нд 21 аймаг 330 сумын Ардчилсан намын дарга нараа Улаанбаатар хотод цуглуулан түүхэн уулзалт хийсэн нь анхан шат руугаа хандсан ажилд Ардчилсан нам анхаарлаа хандуулж буйг илтгэнэ. Нэг нам олонх болсон өнөө цагт хүчтэй сөрөг хүчин байх ёстой Ардчилсан нам унах сэхэхийн ирмэгт байгаа гэж олон нийт хардаг. Гэтэл намын тогоонд ирж ярилцлага өрнүүлж суухад Ардчилсан нам ажил ихтэй, анхан дунд шатандаа нэгдмэл байгаа нь мэдрэгдэв. Ингээд  Ардчилсан нам ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэе.

рдчилсан нам  өнөөдөр юу хийж байна?

-УИХ-аас  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал эрчимтэй яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам  гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээллээр хангах, тэдний санаа бодлыг сонсох ажлуудыг дэс дараатайгаар хийж байна. Мөн 200 мянга гаруй гишүүнтэй АН-ын Үндэсний бодлогын хороо бодлого боловсруулаад хэрэгжүүлэх ажлууд давхар хийгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бүрт бид нухацтай хандана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн сүлдийг өөрчлөх асуудал дээр хүн бүхний анхаарлыг хандуулж байгаад ардуур нь ямар өөрчлөлт хийх бол гэдэгт Ардчилсан нам туйлын болгоомжтой хандаж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүдээсээ санал асууна гэлээ. Ямар ажлууд хийгдэж байна?

-Нийт гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байгааг мэдэх зорилгоор 21 аймаг 330 сумын нийт гишүүддээ санал асуулгын хуудас явуулсан. Долоо хоногийн хугацаанд хариуг авна. Энэ хооронд намын эрх бүхий байгууллага, Үндэсний бодлогын хорооны гишүүд, системийн судлаачид зэрэг эрдэмтдийн саналыг сонсох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

-Жишээлбэл…

-Саяхан “Иргэн” Д.Ламжавтай уулзалт зохион байгуулсан. Энэ мэтчилэн долоо хоног бүр хэлэлцүүлэг зохион байгуулна. Үндсэн хууль нь Монголын гурван сая гаруй иргэний амьдралын үндсэн бичиг баримт. Энэ хуулиар л бид яаж амьдрах зарчмаа тогтооно. Тийм учраас нийгмийн нэг хэсэг болсон АН энэ асуудлыг хэлэлцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэх нь бидний эрх бөгөөд үүрэг.

– Хэлэлцүүлэг хэр хугацаа, ямар хүрээнд явагдах вэ?

-Улс орон даяар Ардчилсан намын гишүүдийг бүрэн хамруулах чадавх нөөц бололцоо бидэнд байна. Сөрөг хүчний хувьд бидэнд хэлэлцүүлгийг хэрхэн ямар хугацаанд өрнүүлэх гэх мэт шийдвэр гаргах эрх байхгүй ч Ардчилсан намын гишүүдээсээ системтэйгээр саналыг сонсож, тэдний шийдвэрийг нэгтгэнэ хүргүүлнэ гэж төлөвлөж байна.

-Энэ хугацаанд 200 мянган гишүүддээ хүрч амжих уу, холын сумдууд олон бий?

-Та хуучнаар сэтгээд байна. Орчин цагт та бид хоёрыг ярьж байх энэ мөчид алс аймгуудын сумын гишүүд хуудсаа авчихсан хэдхэн минутын дотор бөглөөд буцаагаад явуулчихна. Хүрэхгүй, амжихгүй гэдэг ойлголт байхгүй. Харин тухайн гишүүн санал асуулгад оролцох эсэх нь хувь гишүүний асуудал.

-Гишүүдийн хэдэн хувь нь хамрагдах магадлалтай вэ?

-Сая намын даргын сунгаа явуулахад 117 мянган гишүүн оролцсон. Бидний үзэж байгаагаар ямар ч тохиолдолд гишүүдийн оролцоо 25 хувьтай байна. Энэ нь 50-иас дээш мянган гишүүн оролцоно гэсэн үг.

рдчилсан намын даргын сунгаанд 117 мянган гишүүн оролцсон гэв үү?

-Бүртгэлээр 200-гаад мянган гишүүн бий. Сая Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд оролцсон 117 мянган гишүүн гэдэг бол намтайгаа байнгын холбоотой байгаа гишүүдийн бодит тоо юм.

-Санал асуулгаар юу асуух вэ?

-Эхнийх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх нь зөв эсвэл буруу эсэх талаар Ардчилсан намын гишүүдийн саналыг сонсож байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчийг анхан болон дунд шатны гишүүдийг тодруулах эрхийг нь намын гишүүддээ олгож санал асуулга явуулж байна.

-Ямар хүрээнд нэр дэвшүүлэх санал өгөх вэ?

-Аймаг, нийслэл өөрийн харьяалагдаж байгаа УИХ-ын тойргийнхоо хүрээнд нэр дэвшүүлэх санал өгнө. Намын анхан шатны нэгж дээр гишүүд тухайн тойрогт АН-аас хэн нэр дэвшвэл ялах боломжтой гэж үзэж байгаагаа санал асуулгаар илэрхийлнэ. Нэг гишүүн арав хүртэлх хүний нэрийг санал болгож болно. Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууж байгаа юм.

-Яагаад ингэж тодруулах болсон юм. Сонгуульд нэр дэвшигчдийг анхан дунд шатнаасаа тодруулж байсан жишиг сонсоогүй юм байна?

-Ардчилсан нам бол гишүүн төвтэй нам. Ардчилсан намын анхан дунд шатны гишүүд хамгийн үнэнч, бас хамгийн тууштай намынхаа төлөө зүтгэдэг хүмүүс байдаг. Тэдний саналыг сонсох нь Ардчилсан намын зорилго. Зөвхөн дээгүүрээ шийд гаргаад гишүүдээ сонсдоггүй нам байж болохгүй. Цаашид улс төрийн аливаа шийдвэр, алхам бүртээ Ардчилсан намын анхан дунд шат, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн санал шийдвэрүүдийг сонсож ажиллах болно.

-УИХ-ын гишүүний нэр дэвшилт болон намын дотоод үйл ажиллагаанд шинэлэг үзэгдэл болж хэрэгжиж чадах болов уу?

-Энэ бол үнэхээр шинэ үзэгдэл. Одоо намуудын төв удирдлага энэ эрхийг эдэлж байгаа. Гишүүд төвөөс ирсэн нэрийг дэмжих үүрэгтэй улс төрд оролцож байна. Үнэн хэрэгтээ гишүүд намын удирдлагын зарц, боол мэтээр намынхаа үйл ажиллагаанд оролцож байна шүү дээ. Манай нам үүнийг эрс өөрчилж байгаа юм. Улс төрийн намын хамгийн том эрх нь УИХ-д суудал авах. Энэ эрхийг намын хамт олон эдэлдэг мэт харагддагч, үнэн хэрэгтээ намын удирдлагууд л эдэлсээр өнөөг хүрсэн. Энэ тохиолдолд нэр дэвшигч улс эх орон, намын бодлогын хэрэгжилтийн төлөө биш, намын удирдлагадаа таалагдах юм бодно биз дээ. Нэр дэвшихийн тулд ч ийм ажиллагаа явуулна. Нэр дэвшсэний дараа ч удирдлагадаа л зүтгэх үзэгдэл хэвшсэн байна.

-Анхан шатнаас нэр дэвшсэн танай намын нэр дэвшигчид юугаараа ялгарах вэ?

-Энэ эрхийг эдэлснээр улс төрийн намын хамгийн том эрхийг жирийн гишүүд эдэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ манай улс төрийн намуудын жирийн гишүүд улс орны бодлогын хэмжээнд эрх эдэлж чадахгүй өнөөг хүрсэн. Тэд намын их хуралд төлөөллөө явуулж, удирдлагаа сонгох төдий л эрхтэй байгаа. Ихдээ л сум аймаг, нийслэл дүүргийн сонгуульд гүйнэ.  Гэтэл намын хамгийн чухал, улс орныг удирдах УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг хэзээ ч эдэлж байгаагүй. Энэ эрхийг манай нам гишүүддээ анх удаа олгож байгаа юм.

-Олгох гэдэг нь?

-Намын гишүүдийн эдлэх ёстой эрхийг бусад намуудаас түрүүлж жирийн гишүүддээ нээж өгч байгаа гэж ойлго. Нөгөө талдаа гишүүд намын удирдлагын өмнө хариуцлага хүлээх биш, намын мөрийн хөтөлбөр, намын хамт олны өмнө хариуцлага хүлээдэг болно.

-Анхан шатны гишүүдээс олонхийн санал авсан нэр дэвшигч нар л тодорно гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно. Мэдээж улс төрийн нам учраас рейтингийн бусад төрлийн судалгаа хийгдэнэ.

Гишүүд нам бус иргэнийг санал болгож болно

-Орон нутгийн санал авсан гишүүдэд төв намаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Мэдээж шаардагдах бүх төрлийн туслалцааг үзүүлнэ. Сурталчилгаа, PR, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр дээр нэгдмэл ойлголттой байх гээд олон ажлуудыг хамтран зохион байгуулна. Гэхдээ анхан шатнаас эрхээ авсан гээд нэр дэвшигчид дураараа дургихгүй. Нам дэмжлэгээ ч үзүүлнэ. Намын дүрэм бусад баримтуудын хүрээнд шаардлагаа ч тавина.

-Гишүүд зөвхөн өөрийн намын гишүүнийг нэр дэвшүүлэх үү?

-Мэдээж МАН-ын  гишүүний нэрийг дэвшүүлэхгүй байлгүй. Гэхдээ бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нам бус иргэний нэр дэвшүүлэхийг хориглохгүй байгаа. Тухайн иргэн намын гишүүнээр цаашдаа элсээд явах боломжтой.

-Шинэ зарчим ямар үр дүн авчрах бол?

-Гишүүд өөрсдөө саналаараа гаргаж ирсэн гишүүнтэйгээ сайн баг болно. Нэр дэвшигч ч намын байгууллагаасаа тасрахгүй. Төв дангаараа шийдэж илгээсэн нэр дэвшигч нийгмийн бүү хэл намынхаа хамт олны дэмжлэгийг авч чадахгүй тохиолдол олон гардаг. Сонгуульд зүгээр оролцсон төдий ажиллагаа болчихоод байгаа юм.

      Би мерит зарчмаар энэ албан тушаалд хүрсэн

-Намд залуучууд ирснээр шинэлэг санаанууд гарч ирж байна. Та яаж энэ албан тушаалд хүрэв?

-Өнөөдөр хаа сайгүй аливаа албан тушаалд доороос шатлан дэвшүүлэх замаар удирдлагыг бүрдүүлэх тухай ярьж байна. Гэхдээ хэрэгжилт нь амьдрал дээр янз бүр байх шиг. Миний хувьд мерит зарчмаар явсан. Анх Өвөрхангай аймгийн ШУТИС-ийн салбарын намын үүрийн дарга, сумын намын хорооны гишүүн, аймгийн намын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны дарга, аймгийн АН-ын дарга, аймгийн ИТХ-ын гишүүн, ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, дотоод сонгуулийн хорооны дарга гээд өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал дээр ажиллаж байна. Би 18 наснаасаа эхлэн  намын бүх шатны байгууллагад өрсөлдөөнөөр гарч ирж байсан. Анх удаа л энэ томилогддог албан тушаалд ажиллаж байна.

-Мерит зарчмын давуу тал нь юу вэ?

-Анхан, дунд шатанд ажиллаад амьдралын туршлага суухаас гадна хамт олон, нийгмийн юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа, хэзээ, хэнд юу хэрэгтэй байгааг мэдрэх чадвартай болдог болов уу.

-Энэ нь УИХ-д тийм чухал уу?

-Маш чухал. Өнөөдөр нэг хууль баталчихаад л, маргааш нь засвар оруулах тухай яриад байна шүү дээ. Энэ чинь амьдралаас тасархай хууль гаргачихаад, хэрэгжихгүй болохоор, маргааш нь засах гээд сууж байгааг харуулж байна.Гурав хүрэхгүй жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа амьдрал мэдэрч, суурь судалгааг сайн хийсэн бол өнөөдөр бөөн асуудал оволзуулаад суухгүй л байсан байлгүй дээ. Тийм учраас мерит зарчим чухал болчихоод байгаа. Гадаадад олон сургууль төгссөн сайхан залуу дарга хийж болно. Үүнийг хорих хэрэггүй. Гэхдээ намын анхан шатны амьдралаар мэдлэг боловсролоо баталгаажуулсан бол илүү их үр дүнтэй гэдэг нь амьдрал дээр батлагдаж байна.

-Одоогийн шинэчлэлийн үр дүнд нам хэр төлөвших бол?

-Би ирээдүйд ийм, тийм болно гээд шууд хэлж чадахгүй л дээ. Нам гишүүддээ эрх өгч байна. Мерит зарчмыг баримтална. Эдгээр шинэчлэл зөвхөн намыг төлөвшүүлээд зогсохгүй нийгэмд эерэг хандлага үүсгэх байх гэж харж байна. Мерит зарчмыг зөвхөн өнөөдөр ч яриад байгаа юм биш. Аль ч нийгэмд хэрэгжиж л байсан зүйл. Өнөөдөр хувийн хэвшилд илүү сайн хэрэгждэг. Та анзаарсан бол амжилттай яваа олон компанийг үүрч яваа менежерүүд байдаг. Тэдний ихэнх нь “Би энэ компанидаа анхан шатнаас ажиллаж амжилтад хүрсэн” гэж ярьдаг.

-Шинэ санаанууд гарснаар намын гишүүдийн идэвхи сэргэж байна уу?

-Энэ санал асуулгад зөвхөн намын гишүүд биш, дэмжигчдэд оролцох боломж байгаа. Дээр нь түүврийн аргаар өргөн хүрээний социологийн судалгаа явуулна.

-Яагаад?

-Яахав дээ. Намын анхан шатны байгууллага, гишүүддээ ойр байдаг нь давуу эрхээр гарах магадлал байдаг. Тиймээс баталгаажуулалт гэсэн үг л дээ. Эрхийг олгож байгаа боловч хяналт бас байх хэрэгтэй л дээ.

-Ардчилсан нам  эрх барихаараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд ширээ сандлын зодоон хийдэг гэсэн яриа байдаг. Шинэчлэлийн үр дүнд энэ байдал арилах болов уу?

-Би баталгаа өгөх хэмжээний хүн биш л дээ. Гэхдээ өмнөх туршлагаас харахад нам аливаа асуудал шийдэхдээ фракцын төлөөлөл харгалздаг байсан. Ийм тохиолдолд нэр дэвшигч дэвшүүлсэн субьектдээ л захирагддаг. Энэ шинэчлэлээр нэр дэвшүүлэгч нь анхан шатан дээр байгаа гишүүд боллоо шүү дээ. Жирийн гишүүд нийгмийн амьжиргааг л дээшлүүлэхийг хүсдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, гишүүд  нийгмийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ. Гэхдээ зөвхөн АН-ын гишүүдийн амьжиргааг дээшлүүлэх тухай яриад байгаа юм биш. Тэр жирийн гишүүдтэй адил хэмжээнд амьдарч байгаа нийт иргэдийн л асуудлыг шийднэ гэсэн үг. Ямар ч тохиолдолд өмнөхөөс сайжирна гэж бодож байгаа.

-УИХ-ын сонгуулийн хугацаа ойртсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байгаа энэ үед нэг нам хэт олонхи байгаа нь асуудал биш үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг явагдах байх. Гэхдээ хэлэлцүүлэх, батлах хоёрын хооронд их ялгаа бий. Нэг нам хэт олонхиороо баталдаг ч зүйл биш. Өөрчлөлт орууллаа гэхэд бэлтгэх хугацаа байгаа. Харин сонгуультай холбоотой санаа зовоосон асуудал байна.

-Тэр нь юу вэ?

-Одоо сонгуульд ашиглаж байгаа хар машины ашиглалт, засвар үйлчилгээ, программ хангамжийн хугацаа дуусч байна. Гэтэл энэ чигээрээ ашиглаад, дараагийн сонгуулийг явуулах мэдээлэл бий. Сэтгүүлчдийг үүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Цаашдаа лиценз нь дууссан хэрэгслээр яаж сонгууль явуулах вэ гэдэг асуулт гарна. Ямар үр дүн гарах вэ, нийгэм түүнийг нь хүлээн зөвшөөрөх үү гээд маргаан дагуулж болзошгүй асуудал мэднэ.

-Хар машин аль, аль намыг л ялуулсан. Яагаад өнөөдөр энэ асуудал гарч ирэв?

-Хар машин буруу, зөв ажилласан, программ хангамж асуудалтай эсэх тухай яриагүй байна. Машины ашиглах хугацаа дууссан тухай яригдаж байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийн олон автобусыг эдэлгээний хугацаа дууссан учраас их хэмжээний хөрөнгө гаргаж парк шинэчлэл хийж байна. Гэтэл бидний төрөө байгуулдаг чухал хэрэгсэл болох санал тоолох хар машины хугацаа дууссан тухай огт ярихгүй байна. Машин маань хэвийн ажиллаж байгаа бол аль нам ярих нь хамаа алга гэж үзэж болно. Харин хэвийн бус ажиллавал нам биш, нийгмээрээ хохирно биз дээ.

-Тэгвэл хар машиныг яах ёстой вэ?

-Хар машинтай ноцолдох гээд байгаа юм биш. Тэнэг л хүн биш бол эдэлгээ, засварын хугацаа дууссан машинаар уулын уруу буухгүй биз дээ. Тийм учраас энэ машины хэвийн ажиллагааг нийлүүлсэн байгууллага нь баталгаажуулж, нийгэмд мэдээллэх ёстой. Өнөөдөр техник технологи ямар хурдтай хөгжиж байгаа билээ. Арван хэдэн жилийн өмнө үйлдвэрлэсэн гар утас барьж байгаа хүн байна уу. Үүнтэй адил энэ машины программ хангамж ч гэсэн хуучирсан байлгүй дээ. Өмнө нь бид зөвхөн программ хангамжийн тухай ярьж байсан бол одоо программ хангамж, тоног төхөөрөмжийн тухай ярьж байна шүү дээ.

-Ардчилсан нам  энэ асуудал дээр дуу гаргах уу?

-Гаргалгүй яахав. Гэхдээ энэ шинэ мэдээлэл. Би тантай л хуваалцаж байна. Улстөржөөд байх шаардлагагүй асуудал л даа. Намууд санаа тавих л ёстой асуудал юм.

-Ардчилсан нам  сүүлийн сонгуулиудад амжилтгүй оролцож гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалсан. Шинэчилсэн бодлого тэдэнд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа болов уу?

-Олон намын гишүүд ажилгүй болж байна. Манай нам ч бас ийм үйлдэл хийж байсан байх. Гэхдээ өнөөгийн эмгэнэл нь өөр. Ялсан нам нь ялагдсан намынхаа гишүүдийг хэлмэгдүүлдэг. Бизнесийг булаадаг. Ах дүү нараар нь оролддог. Ийм үзэгдэл гарч байна. Намууд энэ хийрхлээсээ салах хэрэгтэй.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Эрх баригчид солигдох тусам өширхөл, хонзогнол, улайрал нэмэгдээд байх шиг байна. Өнөөдөр бид гудамжны зовлонг илүү мэдэрч байна. Маргааш эрх баригч болбол өширхөл улам нэмэгдэх магадлалтай болно. Энэ маш аюултай үзэгдэл.

-Ардчилсан нам  2024 онд эрх баривал энэ үзэгдэлтэй дотоод сэтгэлээсээ тэмцэж чадах уу?

-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга “Манай нам сонгуульд ялчихаад хүн халахгүй” гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин өс хонзон, ах дүү, бизнесийн сэдлээр дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй амлалтыг өгч чадна.

-Ардчилсан нам  өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн харж байна?

-Дотоодод эрх баригчдын мэдээлж байгаагаар боломжийн тоонууд харагдаад байна. Харин гадныхан хэт их өрийн улмаас дефолт үүсэх вий гэж болгоомжлуулж байна.

-Намын шинэчлэлтэй холбоотойгоор орон нутгаас гишүүд хандах нь нэмэгдэж байна уу?

-Гишүүдээс гадна дэмжигчид, судлаачид хандах нь их болсон.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим