Нийгэм
Эдийн засгийн хямрал хийгээд замын бродюр

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бүтээн байгуулалтын улирал нь хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг болохоор нийслэл хотод барилга, зам засварын ажил ид өрнөж, энд тэндгүй л зам засч, замын хашлага бродюр сольж эхэллээ.
Коронавирусын цар тахлын дэгдэлтийн хөл хорио хязгаарлалт, улс орнууд хилээ хаасан тээвэр логистик саатсан зэргээс үүдэлтэй хямралын араас Оросууд украин руу цэрэглэн халдсанаас үүдэлтэй хориг, дайны зардал зэргээс үүдэлтэй эдийн засгийн хямрал дэлхий дахиныг хамарч эхэллээ. Дэлхий даяар бараа бүтээгдхүүн, шатах тослох материалын үнэ дээд хэмжээнд тултлаа өсч урьд хожид байгаагүй “дээд амжилт” тогтоогоод байхад манайхан, ялангуяа манай нийслэлийнхэн зүгээр байсан замыг хуулан, хашлага бродюрыг нь “хамуурлаа” хэмээн сольж эхлэв.
Уг нь чухам нэг өмөрч цөмрөөд, хүн машин зорчих аргагүй болчихсон замыг бол засахаас яахав, үнэхээр элэгдэж хорогдоод явган хүний зам, автомашины замаа зааглаж хязгаарлаж чадахгүй болсон хашлага бродюрыг өөрчлөхөөс яахав. Гэтэл зүв зүгээр, ойрын хэдэн жилдээ чаргаа даачихаар зам, хашлагыг солих нь эрх баригчдад ямар ашиг сонирхолтой байж таарах вэ. Мэдээж энд тендерийн, түүнийгээ хэнд өгөх вэ, тэгээд дундаас нь хэдий мөнгө унагааж авах вэ гэдэг ашиг сонирхол л давамгайлаад байх шиг.
Үнэхээр төсөв мөнгө нь хахаж цацаад ямар нэг юм хиймээр санагдаад байвал зүгээр байсан зам хашлагыг сольж хуучныг нь эвдэлж хаян, гэр гэрээдээ зөөж байхын оронд дөрвөн уулын дунд өчнөөн олон жалга судагны уулзвар савд байрласан нийслэлд өнөөдөр нэн шаардлагатай байгаа ус зайлуулах суваг шуудуугаа засч, нэмж барьж байгуулбал саяхны орсон шиг жаахан усархаг бороо бүрээр хот маань усанд автаж хүн машин нь зорчиж чадахаа болиод баймааргүйсэн.
Хотын эрх мэдэлтгнүүдийн хэлж байгаагаар бол нийслэлд ус зайлуулах суваг шуудуу 400 гаруй км байх шаардлагатайн дөнгөж тал орчим буюу 200 гаруйхан км суваг шуудуу, ус зайлуулах суваг байдаг юм байна. Гэтэл жил бүрий л нийслэл хот маань усанд автаж ард иргэд нь уртын харайлтаар дүүлж, авто машинууд нь гол ус гаталж байгаа юм шиг явж байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн их ус орж ирдэг газрууддаа ийм суваг шуудуу барьж баймаар даа. Сонгинохайрхан дүүрэг гэхэд л жилийн жилд бороо орохоор усанд автаж байхад энэ талаар нийслэлийн үе үеийн удирдлага санаа тавьж суваг шуудуу барьж, ус зайлуулах хоолой барихын оронд жил жилд л замын бродюр сольж мөнгө угаасаар ирсэн.
Энэ бүхнийг шийдэхээр ганц нэг газар ч болов ийм байгууламж барихгүй юм бол ядахнаа зүгээр байсан замыг хуулж, хашлага бродюрыг нь солилгүйгээр эдийн засгийн энэ их хямралын үед тэвчиж болох зардлуудаа танаж хэмнэвэл уг нь зүгээрсэн.
Шинжээчдийн бичиж байгаагаар бол Украины дайн цаашид улам сунжирч магадгүй гэх юм. Үүнтэй холбоотойгоор өрнөдийн орнуудын Оросын эсрэг тавьсан хориг улам чангарч эдийн засгийн хямрал улам гүнзгийрэн, олон оронд өлсгөлөн нүүрлэж магадгүй, дээр нь манай ганц нийлүүлэгч Хятадад коронавиурсын халдвар байн байн гарч хилээ хаагаад байгаа нөхцөлд хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гадаадаас авдаг бидний улс тэвчиж болох бүхий л зардлаа хэмнэж байвал алсдаа хэрэгтэй баймаар.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.