Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

24 баримт

С.ЗОРИГ АГСНЫ АМЬДАРЛЫН 24 БАРИМТ

Нийтэлсэн

-

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 22 жил өнгөрчээ. Өнөөдөртэй
харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн
билгэдэл болсон С.Зоригийн тухай 24 баримтыг хүргэж байна
БАРИМТ 1. 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь С.Зориг гэж өгөв.
БАРИМТ 2. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.
БАРИМТ 3. Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.
БАРИМТ 4. Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн нэгэн. Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.
БАРИМТ 5. С.Зоригийг хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.
БАРИМТ 6. Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь Засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.
БАРИМТ 7. Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байв. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байжээ.
БАРИМТ 8. С.Зоригийг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь онц хэрцгийгээр алав. 
БАРИМТ 9. С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.
БАРИМТ 10. Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
БАРИМТ 11. Энэ хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол хүртэл гарч байв. 
БАРИМТ 12. Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсон гэдэг.
БАРИМТ 13. 10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюунаас алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.
БАРИМТ 14. 1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.
БАРИМТ 15. С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.
БАРИМТ 16. 2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно, шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.
БАРИМТ 17. С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхээр таслагдан 25 жилийн ял сонсоод буй. 
БАРИМТ 18. Ийнхүү алчуурчид нь ил болсон ч захиалагч нь өнөөдрийг хүртэл олдоогүй. Сураг алдарсан хэвээр. 
БАРИМТ 19. С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч олон.
БАРИМТ 20. Дүү С.Оюун нь ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Тус намаасаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүний албыг хашиж байсан. Мөн ахынгаа нэрээр “Зориг” санг байгуулсан.  
БАРИМТ 21. С.Зориг агсны эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.
БАРИМТ 22. 1998 оны 10 сарын 2-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас “Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?” гэж асуухад нь “Поезд ушёл” (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар “Өдрийн сонин”-д дурдсан байдаг.
БАРИМТ 23. С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.
БАРИМТ 24. С.Зориг хэзээ тамхинд орсон талаар баримт мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг. С.Зоригийн алуурчны талаархи асуултад хариулт өгөхдөө “Би нэг юманд итгэлтэй байдаг. Санжаасүрэнгийн Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсаншд. Тэр хүн бол Санжаасүрэнгийн Зориг өөрөө…” хэмээн хэлсэн юм.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

Нийтэлсэн

-

Нийтэлч

БАРИМТ 1. Тэрбээр 1988 оны зургаадугаар сарын 3-нд Эрдэнэт хотод төржээ.
БАРИМТ 2. Ам бүл тавуулаа. Айлын том охин бөгөөд хоёр дүүтэй.
БАРИМТ 3. Анх түүнд “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар боксын спортоор хичээллэх санал тавьж байжээ.
БАРИМТ 4. “Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж,  дасгалжуулагч Л.Энхбаатар багшид шавь оржээ..
БАРИМТ 5. Тэрбээр Л.Энхбаатар багшийнхаа анхны эмэгтэй шавь нь юм.
БАРИМТ 6.  2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний анхны амжилт юм.
БАРИМТ 7. Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ
БАРИМТ 8. М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлсэн.
БАРИМТ 9.  Тэрбээр Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан удаатай.
БАРИМТ 10. Тэрбээр голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг.
БАРИМТ 11. Тэр МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Төгсөөд сургуульдаа хоёр жил ажиллажээ.
БАРИМТ 12. Тэрбээр баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй.
БАРИМТ 13. Тэр өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой.
БАРИМТ 14. Түүний ээж цэцэрлэгийн багш. Хүмүүс түүнийг ээжтэйгээ их адилхан гэдэг. Ээж нь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ.Харин түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг.
БАРИМТ 15. М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын мөнгөн медальтай юм.
БАРИМТ 16. Тэр энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үедээ өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлийнх нэг давтамж хоёр цаг үргэлжилдэг байна.
БАРИМТ 17. Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2018 онд арваннэгдүгээр сарын 15-24-нд явагдаж өнгөрсөн. Тус тэмцээнд тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Улмаар Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдаж ялагдсан юм.
БАРИМТ 18. Гэвч тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин болоод байгаа.
БАРИМТ 19. Энэ нь түүнийг “Бөртэ чоно 2018” наадмын оны шилдгийн шилдэг тамирчин болгож байв.
БАРИМТ 20. Түүний эдгээр амжилтууд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг байлаа.
БАРИМТ 21. Жингээ хасах гэж байгаа залуучуудад бокс хамгийн тохиромжтой учир хичээллээрэй хэмээн уриалдаг.
БАРИМТ 22. Гоо сайханд орж, дэлгүүр хэсэх туйлын дуртай.
БАРИМТ 23. Хүмүүс түүнийг рингэн дээрээс харахад ширүүн харцтай, айхтар харагддаг гэдэг бөгөөд тулж яривал их зөөлөн эмэгтэй гэж дүгнэдэг.
БАРИМТ 24. Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг гаргахад тэрбээр 875 оноогоор гуравдугаарт бичигдэж байв.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт

Нийтэлсэн

-

Нийтэлч

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.

Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.

1. II Элизабет бол Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан. Тэрбээр 70 жил хаан ширээнд суужээ.
2. Түүнийг хаан ширээнд суусан энэ 70 жилийн хугацаанд Их Британид 15 Ерөнхий сайд солигджээ. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд төрсөн хатагтай Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайдыг хамарчээ.
3. Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондонгийн Мэйфэйр хотод Йоркийн гүн, гүнгийн авхайн анхны хүүхэд болон мэндэлсэн. Тухайн үед Элизабет Александра Мэри Виндзортыг хаан ширээнд сууна гэж бараг хэн ч таамаглаж байгаагүй юм. Гэсэн ч 1936 онд түүний авга ах Эдвард VIII хаан ширээнээс татгалзсанаар Элизабетийн аав Жорж VI хаан болсон юм. Ингэснээр Лилибет 10 настайдаа хаан ширээг залгамжлагчаар тодров.
4. Лилибет гүнж 21 насандаа 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминстрийн сүмд Дани, Грекийн хунтайж Филиптэй гэрлэв. Грекийн хунтайж Филипп Эдинбургийн герцог цол хүртжээ. Тэд энэ цагаас хойш 74 жил хамтдаа аз жаргалтайгаар амьдарсан бөгөөд хунтайж Филипп 2021 онд 99 насандаа таалал төгссөн билээ.
5. Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нар гурван хүү, нэг охинтой. Ууган хүү Чарльз нь 1948, Анн гүнж 1950, ханхүү Эндрю 1960, хунтайж Эдвард 1964 онд төржээ. Хатан хаан найман ач, 12 гучтай болоод байв. Ханхүү Эндрюг төрүүлснээр хаан ширээнд сууж байхдаа амаржсан анхны хатан болж байв.
6. Хүндээр өвдсөн байсан аав Жорж VI хааныг төлөөлөн Кени улсад айлчлал хийж байсан угсаа залгамжлагч Элизабет Лондонд буцаж ирэхдээ хатан хаан болон ирж байв. Энэ бол 1952 оны зургадугаар сар байлаа. Элизабетийг Кени улсад айлчилж байхад нь хаан таалал төгссөн юм.
7. 1952 оны зургадугаар сарын 2-нд Вестминстрийн сүмд Элизабет II титэм зүүсэн юм. Түүний титэм зүүх ёслолыг үзэхээр 20 сая хүн цугларсан байсан гэдэг. Ийнхүү Элизабетийн хаанчлал 27 насанд нь эхлэв.
8. Хаан төрийг барьж байсан энэ хугацааны онцлох шинэчлэл нь Букенгэмийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон нь юм. Хатан хааны гэр бүлийн ховор нандин цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр хамгийн анх 1962 онд Букингэмийн ордон олон нийтийн өмнө үүдээ нээж байв.
9. Хатан хааны хамгийн олон удаа айлчилсан улс нь Канад байв. Хаан ширээнд заларснаасаа хойш дэлхийн 116 оронд очсон тэрбээр Канадад 22 удаа айлчилж байжээ. Тэрбээр мөн жил бүр Эдинбүргт очдог байсан. 1986 онд Хятадад айчлилснаар тус улсад айлчилсан Британийн хамгийн анхны язгууртан болж байв.
10. Түүнийг хаанчлах энэ хугацаанд маш олон улс төрийн болон нийгмийн өөрчлөлтүүд гарсан. Дайны дараах хэмнэлтийн жилүүдээс эхлээд эзэнт гүрнээс хамтын нөхөрлөл рүү шилжих шилжилт, хүйтэн дайны үе, Их Британи Еюропын холбоонд элсч, гарах гээд маш олон өөрчлөлт авчирсан үйл явдлууд II Элизабетийн хаанчлалын үед тохиожээ.
11. Элизабет бол Францын XIV Луигийн араас хамгийн урт насалсан, хамгийн удаан хаан ширээнд суусан Их Британийн хаан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн удаан засагласан бүрэн эрхт хоёр дахь хаан байсан юм.
12. Хатан хааны гурван хүүхэд нь гэр бүлээсээ салж, угсаа залгамжлагчийн гэргий байсан гүнж Диана Парист автомашины ослоор өөд болсон зэрэг нь Хатан хааны хувийн амьдралын хамгийн гунигт үе нь байсан гэдэг.
 13. Хатан хаан Элизабет гэртээ хувиараа боловсрол эзэмшсэн бөгөөд Дэлхийн II дайны үед туслах нутаг дэвсгэрийн албанд алба хаасан. Армийн эмэгтэйчүүдийн хэсэгт тэрбээр Ерөнхий сайд Уинстон Черчиллийн охинтой хамт элсч байжээ.
14. Хатан хаан II Элизабет жолоо барих маш дуртай байсан. Дэлхийн II дайны сүүлийн хэдэн саруудад эмэгтэйчүүдийн цэргийн ангид элсэж, механикч-жолооч чиглэлээр бэлтгэгдэж, дэслэгч цол хүртэж байв. Мэдээж хэрэг хатан хаанд хувийн жолооч байдаг ч, тэрээр амралтын өдрүүдээр өөрөө жолоо барих дуртай байв.
15. Хатны титэм XV зуунаас хойш янз бүрийн хэлбэртэй байсан.  Одоогийн хувилбарыг 1937 онд бүтээсэн.
16. Хатан хаан II Элизабет бол Их Британи улсын нутаг дэвсгэр дээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн байсан юм. Тэрбээр бүх машиндаа улсын дугаар хадахгүйгээр явах эрхтэй байсан юм.
17. Хатан хаан Элизабет хаан байх хугацаандаа 3.5 сая гаруй захидал хүлээн авчээ. Харин 1976 онд хамгийн анх и-майл бичиж байсан бөгөөд Хатан хааны анхны и-майлыг Британийн армийн цэргүүд хүлээн авч байсан байна.
18. Тэрбээр 2010 онд “Британийн хаант засаглал” гэсэн нэртэй Фэйсбүүк хуудас нээж байжээ. Мөн тэрбээр ордны ажилтнуудын удирддаг @theroyalfamily хаягаар твиттер, инстаграмаа хөтөлдөг байжээ.
19. Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг. Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
20. Хатан хаан 200 орчим уралдааны тагтаатай байсан. Лилибет гүнж дүү Маргарет гүнжийн хамт тагтаа барьсан зураг ч бий.
21. Тэрбээр дөрвөн настайгаасаа морь унах дуртай болжээ. Тухайлбал, түүний анхны одой морь болох Пегги хэмээх Шетланд морийг дөрвөн настайд нь өвөө V Жорж хаан бэлэглэж байв. Хатан хаан адуу тэжээдэг бөгөөд улирал бүр 25 орчим морьдыг хааны уяанд сургадаг байв.
22. Хатан хаанд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титмүүд бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.
23. Хатан хаан II Элизабеттай нэгэн цаг үед амьдарч буй эзэн хаадаас 60 гаруй жил төр барьж, очир эрдэнийн ой тэмдэглэсэн гурван л хүн байв. Тэд бол Тайландын эзэн хаан Бумибол Адулядж, Малайзын Жохор мужийн Султан, Японы эзэн хаан Хирохито байсан юм.
24. Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа Шотландын Балморалд эдлэн газартаа 2022 оны есдүгээр сарын 8-нд таалал төгслөө.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.

БАРИМТ 1.  Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 цаг өмнө

Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм1 цаг өмнө

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Улс төр1 цаг өмнө

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо

Нийгэм2 цаг өмнө

“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна

Нийгэм2 цаг өмнө

СБД иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто замын өргөтгөл хийж байна

Спорт5 цаг өмнө

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа

Нийгэм5 цаг өмнө

Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ

Нийгэм5 цаг өмнө

Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

Нийгэм5 цаг өмнө

Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

Улс төр24 цаг өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Нийгэм24 цаг өмнө

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Улс төр24 цаг өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм1 өдөр өмнө

Олон улс, улсын чанартай авто замуудын засвар арчлалтын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо

Улс төр1 өдөр өмнө

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадад байгаа иргэд сонгуульд санал өгөх хүсэлтээ цахимаар илгээх боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов

Нийгэм1 өдөр өмнө

Шинжлэх ухааны академи Булган аймагтай хамтран судалгааны ажлууд хийнэ

Улс төр1 өдөр өмнө

Монгол, Узбекистаны Зөвлөлдөх уулзалт болов

Нийгэм1 өдөр өмнө

Шороон шуурга шуурна

Эдийн засаг1 өдөр өмнө

ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна

Улс төр1 өдөр өмнө

Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, 2 тн шатахуун шийдвэрлэлээ

Улс төр1 өдөр өмнө

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ

Нийгэм2 өдөр өмнө

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Нийгэм2 өдөр өмнө

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад5 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим