Сонин хачин
Чулуужсан үслэг арслан зааны тугал олджээ

Канадын Клондайкын мөнх цэвдгээс алт хайж байсан хайгуулчид бүрэн чулуужсан арслан зааны тугал олсон тухай тус улсын засгийн газраас мэдээллээ. Энэ нь Хойд Америкаас бүтнээрээ олдсон хамгийн анхны үслэг арслан заан болж байгаа юм.
Үслэг арслан заан арслан зааны төрөл зүйл дотроос хамгийн сүүлд устаж үгүй болсон төрөл. Тэд цаг уурын өөрчлөлтийг давж чадаагүйн улмаас генийн өөрчлөлтөд орж устаж үгүй болсон гэдэг. Алтны талбайгаас олдсон үслэг арслан зааны эм тугал нь ойролцоогоор 30000 жилийн өмнө болсон мөстлөгийн үеэр эндсэн байх магадлалтай гэнэ.
Палеонтологичдын хувьд энэхүү олдвор үнэлж баршгүй, мөрөөдлийн гэж хэлж болохуйц түүхийн олдвор. Бяцхан үслэг арслан зааны арьс, үс, хумс, их бие, гэдэс зэрэг нь гайхалтай хадгалагдан үлджээ. Судлаачдын хэлж буйгаар үслэг арслан заанууд одоогоос 4000 орчим жилийн өмнө бүрэн устаж үгүй болсон бөгөөд нас биед хүрсэн үедээ дөрвөн метр орчим өндөртэй болдог ажээ.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
