Сонин хачин
Сэлэнгэ аймагт ховор амьтдын үзмэрүүдийг дэлгэв

Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газраас Байгалийн түүхийн музейтэй хамтарч “Байгалийг ойроос” ховор амьтдын үзмэрийг дэлгэжээ.
Сурагчдын зуны амралт эхэлж буйтай холбогдуулан дээрх ажлыг санаачилжээ. Хүүхдүүд Ази, Африк, Европын умард хэсгээр тархан амьдрах ховор амьтдын үзмэрүүдийг бодит мэт харж болох нөхцөл бүрдлээ. Амьд мэт урласан чихмэл загварууд мөн халуун орны болон монгол орны өргөн уудам газар нутагт тархсан нүүдлийн шувуудын ховор үзмэрүүд энд байна. Түүнчлэн Солонгосын хойгт ургадаг ховор ургамлын фото үзмэрүүдийг ч таниулахаар авч иржээ. Энэхүү үзэсгэлэн зуны гурван сарын турш өдөр бүр гарах ажээ.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
