Сонин хачин
Бөгж зүүсэн лууван

Аз гэдгийг бид бүгд өөр өөр байдлаар харж, ойлгодог зүйл юм. Зарим хүмүүсийн хувьд аз гэдэг нь эд баялаг, тансаглал дээр байдаг бол зарим нь үүнийг тааламжтай амралт, эрүүл мэнд, хайр дурлал гэж үздэг. Эдгээр арван хүн болон тэдний түүхүүд таны азанд итгэдэг, итгэдэггүй хандлагыг өөрчлөх болно. Хэдийгээр хувь тавилан эдгээр хүмүүст багагүй зовлон бэрхшээл учруулсан ч аз үнэхээр тэднийг дайрсан юм.
Лена Палссон гэгч эмэгтэй ногооныхоо талбайд ажиллаж байхдаа 16 жилийн өмнө алга болгосон сүйн бөгжөө луувантай хамт олжээ. Уг бөгжний загварыг Лена өөрөө гаргаж байсан бөгөөд хоолны ширээн дээр тайлаад тавьсны дараа алга болгосон байна. Энэ явдал 1995 онд болжээ. Магадгүй бөгж ногооны бордооны хувинд унаж, дараа нь ногооны талбайд соёолон ургаж байсан луувангийн үрэн дээр таарсан үнэхээр азтай хэрэг билээ. Хэрэв яг тэр лууван бөгжийг онож ургаагүй бол одоо ч гэсэн эзэн бөгж олохгүй байх байсан болов уу.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
