Connect with us

Эдийн засаг

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийтэлсэн

-

Д.Эрдэнэбилэг: Монгол Улсын хөгжлийн гарцыг Талын зам тодорхойлцоно.

 

Чингис Лэнд Девелопмент группын Бизнес хөгжлийн газрын захирал Д.Эрдэнэбилэгтэй хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцлаа.

-Автозамын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөө талаар танилцуулна уу?
-Чингис Лэнд Девелопмент групп нь 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “Азийн авто замын сүлжээний AH3 хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-т шалгарч Концесс эзэмшигч болж улмаар 2014 оны гуравдугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөл бүхий 30 жилийн хугацаатай концессийн гэрээ байгуулсан. Тодруулж хэлбэл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1000 км-т үргэлжлэх олон улсын стандарт нийцсэн бүтээн байгуулалтын ажил юм.
Гэрээг байгуулсанаас хойш төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн иж бүрэн судалгааны ажлыг олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан төдийгүй санхүүжилтийн эх үүсвэр ч шийдэгдсэн. Ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн гэдгийг энд онцлох байна.

-Концессын гэрээ өмнө нь нэг биш удаа цуцлагдсан тухай мэдээлэл байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайд Л. Халтар “…өмнөх Концесс эзэмшигчтэй гэрээг цуцалсан, энэ хоёрдугаар сард багтаад ОУ-ын тендер зарлана” гэж мэдэгдэж байсан?
-Тийм ээ, өнгөрсөн хугацаанд багагүй бэрхшээлтэй нүүр тулсан. Эхнийх нь Засгийн Газар “Концессын гэрээг цуцлах тухай” 158 дугаар тогтоолыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргасныг бид үндэслэлгүй цуцалсан гэж үзэн шүүхэд гомдол гаргаж хянуулсан.
Улсын дээд шүүхийн Хяналтын ШИХШ 2016 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас гарсан 001/ХТ2016/00561 тоот тогтоолоор Засгийн газрыг тогтоолыг “хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
Гэтэл 2019 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Засгийн газар хуралдаж “Концессын гэрээг цуцлах тухай ” 241-р тогтоолыг баталсан. Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны шүүхэд дахин гомдол гаргасны дагуу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас 128/3201/8552 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн үндэслэх нь хэсгийн гуравдугаарт…Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьект рүү чиглээгүй , харьяа байгууллагатаа чиглэл хүргүүлсэн байх тул захиргааны актад хамаарахааргүй байна. Иймд захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж захирамжилсан. Өөрөөр хэлбэл,Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь Чингис Лэнд Девелопмент Групп-д хамаарахгүй, Засгийн газрын харьяа агентлаг рүү чиглэсэн байна гэж үзсэн. 2022 оны нэгдүгээр 19-ний мэдэгдлийн тухайд Л.Халтар сайд салбар тэргүүлж яваа хариуцлагатай хүний хувьд тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Бид хуулийн байгууллагад гомдол гаргасан. Ийм л зүйл болсон.
– Эдийн засаг хямарсан энэ үед төслийн санхүүжилтыг шийдсэн тухай сонсох сайхан байна. Харин ямар аргаар гэдгийг сонирхож болох уу?
– Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай байгуулсан концессын гэрээний хүрээнд ТЭЗҮ болон холбогдох суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа 2018 онд “Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк”-нд хүсэлт гарган холбогдох материалаа таницуулахад АДБХО Банк судалж үзээд санхүүжилтийг олгох боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь дэлхий дахиныг сөхрүүлсэн ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж багагүй хугацааг алдлаа. Тиймээс манай групп нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцож үзээд төрд ямар нэгэн өр зээл, санхүү мөнгөний дарамт учруулахгүйгээр эх үүсвэрээ шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг зарцуулахгүй, зээл авах болон ямарваа нэгэн баталгаа батлан даалт гаргах шаардлагагүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна.
-Төслийн бүтээн байгуулалтын ажлын хугацаа, үр дүнгийн талаар тайлбар өгөх үү?
– Манай хамт олон эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн орон зайг баттай эзлэх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний 0,5 жил буюу зургаан сарыг бэлтгэл ажилд , үлдсэн хугацаанд зам барилгын ажилд гэж төлөвлөсөн. Төслийн нийгэм- эдийн засагт үзүүлэх нөлөөг олон талаас нь харж, дан ганц эдийн засаг талаас нь бус олон тооны ШТС, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төвийг 80-100 км тутамд барихаар тооцоолсон. Мөн олон тооны дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болж трассын дагуух аймаг, сумдууд эдийн засгийн байдлаа төслийн хүрээнд өсгөх боломжтой юм. Үүнийг дагаад нийслэлийн хүн амын нягтрал багасана гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн орон нутгийн оршин суугчдын уламжлалт соёл, амьдрал ахуйд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, илүү олон ажлын байр бий болгож ажиллахыг зорьж байна.
Төсөл хэрэгжсэнээр…
• Суурин газрын хөгжлийн хүрээнд зам дагасан дагуул хотууд бий болно.
• Аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн дэд бүтэц бий болж, худалдаа- эдийн засгийн хөгжлийн гол талбар нь болно
• Бүс нутгийн аялал жуучлал хөгжинө
• Бараа ,капитал , хөрөнгийн эргэлт урсгал нэмэгдэнэ
• Ложистик болон транзит ачааны хүргэлт үйлчилгээ шинэ шатанд гарна
• Байнгын болон түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ

– Улсын хэмжээнд хувийн хэвшил мега төсөл хэрэгжүүлж буй анхны тохиолдол нь танайх шүү дээ. Төсөл хэрэгжих явцад бэрхшээл хэр олон гарав?
Бидний хичээл зүтгэлийг олж харсан та бүхэнд талархах байна. Бидний хэрэгжүүлж буй төсөл бол Улс орон бүс нутаг хамарсан үндэсний хэмжээний бүтээн байгуулалт. Тэр хэрээр гадаад, дотоод хүчин зүйл ямар байдлаар нөлөөлөх л юм. Үнэндээ цар тахлаас илүүтэй хувийн ашиг сонирхол бүхий улс төр, бизнесийн бохир бүлэглэл ихээхэн хүндрэл учруулсныг нуугаад яах вэ. Гэвч манай группын зүгээс эхэлсэн ажлаа дуусгахын төлөө илүү их хичээн ажиллаж байна. Монголчууд, монгол хүн, монгол компани хийж бүтээдэг, тэр тусмаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт бүхий төслийг хэрэгжүүлж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн.
Монголчуудад дэд бүтэц, зам харилцаа тээвэр логистик ямар их хэрэгтэй чухал болохыг сүүлийн хоёр жил харуулсан шүү дээ. Тиймээс Засгийн газр түвшинд энэхүү төслийг дэмжиж хамтарч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

– Засгийн газар Шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд боомтуудаа авто зам, төмөр зам, хурдны авто замтай холбоно гэж тодорхойлсон?
– Шинэ сэргэлтийн бодлогыг хувь хүнийхээ хувьд маш их дэмжиж байгаа . Монгол Улсад өнөөдөр тулгамдаж байгаа асуудал бол боомт, тээвэр логистик. Үүнийг яаралтай шийдэхгүйгээр үйлдвэрлэл, худалдаа цаашлаад эдийн засгийн хөгжил дэвшил ярих боломжгүй юм. Нэмж хэлэхэд, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого буюу дунд болон урт хугацааны зорилтдоо хүрэхэд эрх зүйн орчин маш чухал. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар дан ганц бодлого ярихаас илүү түүнийг хэрэгжүүлэх механизмийг давхар авч яваа нь сайшаалтай . Яг энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь олзуурхууштай зүйл. Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Эд нартайгаа л хэл амаа сайн ололцож харилцан ашигтай хамтарч ажиллахыг зорих ёстой.

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И сайд “ …Талын Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян Дэлхийн Хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж хоёр улсын харилцааны хөдөлгөгч хүч болгон тодорхойлж байна” гэсэн нь манай улсад олдож байгаа маш том боломж юм. Ван И сайд яагаад “Талын зам”-ыг онцлоод байна вэ гэхээр БНХАУ-ын “Бүс ба Зам санаачлага”- ын нэг хэсэг болсон Монголын 1000 км хурдны авто замын нөлөөллийг онцолж байгаа хэрэг шүү дээ. Хятад бол дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс. Хойд талд нь ОХУ болон Монгол гэсэн байгалийн асар их нөөцтэй хоёр улс байна. Түүгээр ч үл барам Евро-Азийн эдийн засгийг холбох хамгийн зөв, дөт гарц нь Монгол Улс байх бүрэн боломжтой гэж харж байна гэж ойлгогдож буй. Иймээс дан ганц төмөр зам, агаарын зам, орон нутгийн авто замууд хангалтгүй бөгөөд зайлшгүй олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам хэрэгтэй.

Чингис Лэнд Девелопмент Групп нь 2014 онд “Талын зам” төслөө боловсруулаад “Бүс ба зам” санаачлагад бүртгүүлсэн. Түүнээс хойш тасралтгүй судалгаа, шинжилгээ, тооцоололуудаа хийсээр Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадсан нь манай группын төдийгүй Монгол Улсын хувьд том ололт , том амжилт юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.

Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад  валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.

Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.

Мөн нүүрсний  экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.

Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим