Connect with us

Энтертайнмент

Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь хамгийн уян хатан, олон талт хэрэглээг бий болгож, ухаалаг утасны зах зээлийн хэвшмэл байдлыг үүрд өөрчиллөө

Нийтэлсэн

-

2022 оны 8-р сарын 10-ны орой Улаанбаатарын цагаар 20:45 цагаас эхэлсэн Galaxy Unpacked арга хэмжээний үеэр Самсунг Электроникс нугардаг шилэн дэлгэцтэй дөрөв дэх үеийн Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсуудаа Монголд танилцууллаа.

Samsung Galaxy нугардаг утсууд нь тэдний нээлттэй хамтын ажиллагааны бодлогод үндэслэн бүтээгдсэн ба цаашлаад хэрэглэгч гар утсаа өөрийнхөөрөө загварчлах шинэ боломжуудыг бий болгоод байна. Дэлхийд тэргүүлэгч компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны үр дүнд үндэслэн хийгдсэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь өнөөгийн хэрэглэгчдийн хүлээлтийг давж чаджээ.

Самсунг Электроникс компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч доктор Тэ Мүн Ро танилцуулгын үеэр Бид инновацыг инновацыг ашигладаг жинхэнэ эздүүдэд нь зориулж загварчилдаг. Тэрхүү инновац нь таны өдөр тутмын амьдралыг улам хөнгөвчлөх, сайжруулахад зориулагдахаас гадна ухаалаг утасны салбарыг урагш АХИУЛАН, гар утас ямар байж болох вэ гэдгийг шинээр тодорхойлоход оршдог билээ.” хэмээсэн юм.

Энэхүү нээлтээрээ хэрэглэгчийн өмнө төсөөлж ч байгаагүй шинэ боломжуудыг танилцуулж, ухаалаг утасны хэрэглээний шинэ арга барилыг бидний амьдралд нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ эд анги бүрт нягт анхааран маш нарийн түвшинд урласан гэдгээ мөн онцолсон юм.

Galaxy Z Flip4: Өөрийгөө өөрөөр илэрхийл

Galaxy Z Flip4 нь хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг функцуудыг улам сайжруулж, аль ч утсанд байхгүй хамгийн өвөрмөц дизайныг санал болгож байгаа бөгөөд өөрийгөө өөрөөр илэрхийлэгч хэн бүхэнд зориулан бүтээжээ. Энэхүү утсыг хувь хэрэглэгч өөрийнхөө сонирхолд нийцүүлэн бүрэн тохируулах боломжтой бөгөөд утасныхаа бүх интерфейсийг хүссэнээрээ өөрчилж чадна. FlexCam1, Quick Shot үйлдлийн тусламжтайгаар утсаа барилгүйгээр видео дуудлага хийх, хүссэн өнцгөөс зургаа даруулж, камер хоорондын шижилтийг асуудалгүй хийдэг болсон нь орчин үеийн контент бүтээгч, влогер залуучуудын хэрэглээг үнэхээр хялбар болгосон байна.

Мөн түүнчлэн сельфи хийхдээ Portrait горимыг ашиглан зургийн харьцаа алдалгүйгээр гадна талын жижиг дэлгэц дээрээсээ хянах боломжийг ч Quick Shot горим олгож байгаа бөгөөд зөвхөн үйлдлийн системийн хувьд сайжраад зогсоогүйн дээр өмнөхөөсөө 65% илүү өндөр гэрлийн мэдрэгчтэй2 Snapdragon® 8+ Gen 1 mobile platform нь зураг, видеог шөнө өдрийн аль ч үед ялгаагүй чанартай буулгахад тусална.

Samsung болон Meta компанийн түншлэлийн үр дүнд дээрх үйлдлүүд нь Facebook, Instagram, WhatsApp зэрэг хамгийн өргөн тархсан нийгмийг сүлжээний аппуудад ч бүрэн дэмжигдэх боломжтойг Instagram компанийн тэргүүн өөрөө нээлтийн үеэр танилцуулсан нь онцлог байлаа.

Galaxy Z Flip4 утасны SmartThings Scene тохиргоогоор3 дамжуулан утсаа нээлгүйгээр дуудлага хийх, мессежинд хариулах, машинаа түгжих гэх мэт маш олон үйлдэл хийх боломжтой. Ухаалаг утасны хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох цэнэг хураагуурын хувьд 3,700 мАц батарей болон Super Fast Charging горимоор дамжуулан хагас цагийн дотор 50% хүртэлх цэнэглэгдэх хурдтай болсон нь жижиг утсанд багтамгүй том дэвшил болжээ.

Galaxy Z Fold4: Алганд багтах компьютер

Нээлтийн үеэр Galaxy Z Fold4 нь Samsung компанийн тасралтгүй хөгжүүлж ирсэн олон инновацын үр дүнд бий болсон Galaxy цувралын хамгийн хүчирхэг утас болсныг итгэл төгс зарлалаа. Хамгийн их онцолсон зүйл нь үүний олон үйлдэлт (multitasking) чадвар бөгөөд хаалттай, нээлттэй болон дэлгэсэн үед ч утсаа янз бүрээр ашиглах боломжтой болсны дээр Android 12L буюу Google компаниас нугардаг, том дэлгэцтэй утсанд тусгайлан зориулж хөгжүүлсэн үйлдлийн системтэй анхны утас болж байна.

Шинээр нэмэгдсэн Taskbar4 функтэй болсон тул яг л комьютер ашиглаж байгаа мэт бүтэцтэй харагдах бөгөөд swipe gestures шинэ горимын тусламжтайгаар хэрэглэгч дэлгэцээ хуваах, нэмэлт жижиг цонх нээх эсвэл бүтэн дэлгэцээс шууд шилжих зэргээр утсаа бүрэн хянах боломжтой болжээ. Жишээлбэл Google болон Microsoft зэрэг тэргүүлэгч компаниудтай хийж буй стратегийн түвшний түншлэлийн үр дүнд Google Chrome, Gmail зэрэг олон апп хооронд зураг, файл чирэх, интернэт холбоосуудыг хуулах, дамжуулах мөн Google Meet-ээр видео дуудлага хийж байхдаа нэгэн зэрэг YouTube-ээс видео үзэх, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдийг маш хялбар гүйцэтгэх боломжтой болсон юм. Galaxy Z Fold4 утасны нугардаг том дэлгэц нь Microsoft Office-ийн бүхий л апп-уудыг хэрэглэхэд маш олон давуу талыг үүсгэж байгаагаас дурдвал: S Pen ашиглан зурах, тэмдэглэл хөтлөх, файл хадгалах зэрэг олон үйлдлүүд илүү хурдан, илүү хялбар болсон юм.

Камерны хувьд Galaxy Z Fold4 утасны 50мп өргөн камер болон 30 дахин татах Space Zoom5 дурангаар тоноглогдож өмнөхөөсөө илүү уян хатан, утасныхаа аль ч талаас илүү тунгалаг, сарнилт багатай зургуудыг саадгүй авах боломжтой болжээ. Өмнөхөөсөө 23%-иар сайжирсан гэрэл мэдрэгч нь таны авсан зургийг маш өндөр түвшинд боловсруулах функцтэй аж.

7,6 инчийн үндсэн дэлгэц нь танд төрөл бүрийн контентыг хамгийн өндөр чанартайгаар буюу 120Гц-н нягтралтайгаар үзэх боломжийг олгож байгаа бөгөөд Facebook, Netflix зэрэг компаниуд апп-аа хэдийн том дэлгэцэд тохируулан бүтээсэн байгаа учир та ямар ч төрлийн контентыг өмнөхөөсөө хэд дахин илүү чанартайгаар, илүү тухтайгаар хүлээн авах боломжтой. Хараахан том дэлгэцэд тохируулга хийгээгүй байгаа бусад төрлийн контент үйлчилгээг ч гэсэн Flex Mode Touchpad6 горимыг ашиглан ямар ч бэрхшээлгүй хүргэх аж.

Тоглоомын хорхойтнууддаа дуулгахад Galaxy Z Fold4 утас нь Snapdragon® 8+ Gen 1 Mobile Platform-тай учир тоглоом тоглоход хамгийн төгс төхөөрөмж болоод байна. Гоёмсог метал хүрээг бат бөх шилэн гадаргуутай хослуулж маш нарийн тооцоолсон нугардаг нимгэн ирмэг, илүү хөнгөн авсаархан шийдэлтэй учир уг утсыг ашиглахад улам таатай мэдрэмж төрүүлэх болно.

Хоёр утас хоёул бүтээгдэхүүнийхээ бат бөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд Armor Aluminium хүрээгээр тоноглогдож тусгайлан загварчилсан Corning® Gorilla® Glass Victus®+ шилэн гадаргуугаар нүүрэн талаа шийдсэн учир аливаа гаднын нөлөөнд хамгийн тэсвэртэй нугардаг дэлгэцтэй утас болсон гэдгийг Самсунг Электроникс компани бүрэн итгэлтэйгээр зарласан юм. Мөн түүнчлэн IPX8  зэрэглэлийн ус чийгний хамгаалалтай.

Galaxy Buds2 Pro: Төгс дуугаралт, төгс загварын хослол.

Утасгүй чихэвч нь өнөөгийн хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болоод байгаа үед Galaxy Buds2 Pro чихэвч Galaxy Z цувралын нээлтийн үеэр мөн танилцуулагдсан юм. Энэхүү чихэвч нь Hi-Fi 24bit Audio дэмжих учир сонсч буй хөгжмийн хэсэг, нот бүрийг алдалгүй сонсгож, эргономик дизайны шийдэл нь өмнөхөөсөө 15%-иар жижгэрсэн. Galaxy Buds2 Pro чихэвч нь хэрэглэгчдэд сонсож буй зүйлдээ бүрэн автаж орчноос тусгаарлагдах боломжийг олгож байгаан дээр дуудлага хийх үед орчны дуу авиаг таны ярианаас цэвэрлэх ANC технологитой.

Хамгийн гайхалтай шинэчлэл нь бусад төхөөрөмжүүдтэй холбогдох хамгийн боловсронгуй шийдэл нь юм. Хэрэглэгч ямар ч үед Galaxy Buds2 Pro чихэвчээ хэрэгцээт төхөөрөмжтэйгээ (гар утас, таблет компьютер) хялбархан холбож чадна. Нэгэн том дэвшил нь Auto Swtich7 хэмээх ТВ-ийнхээ хөтөлбөрийг чихэвчээрээ сонсч байхад танд дуудлага ирэх үед утасны дуудлага руугаа чихэвчээрээ хялбархан шилжих шинэ горимтой болсон нь юм.

Эх дэлхийн төлөө Galaxy

Мөн түүнчлэн “Эх дэлхийн төлөө Galaxy” санаачилгын хүрээнд энэ оны эхэнд нээлтээ хийсэн Galaxy S22 загварын утаснуудын үйлдвэрлэлд дахин боловсруулсан хуванцар ашиглаж эхэлсэн бөгөөд зөвхөн гаднах хайрцгаар зогсохгүй доторх эд ангиуддаа хүртэл шингээж эхэлсэн юм. Энэхүү санаачилгаа улам гүнзгийрүүлэн  Galaxy Buds2 Pro-д ашигласан хуванцар материалын 90%-г дахин боловсруулсан хуванцараар хийсэн гэдгээ тэд бахархалтайгаар зарлажээ. Шинэ Galaxy Z загварын утаснуудын зарим эд ангиудыг далайн хуванцар хог хаягдлаар хийсэн бөгөөд гаднах хайрцгийг 100% дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэсэн аж.

Дэлхий даяар Galaxy Z Fold4 | Z Flip4 утасны урьдчилсан захиалга нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд манай улсын хувьд Самсунгийн гар утасны Монгол дахь албан ёсны борлуулагчид болох Mobicom, Unitel, Technozone, Sain Electronics, Solar Star, BSB Service, Pc Mall байгууллагууд бэлэгтэй, урьдчилсан захиалга авч байна.

Урьдчилсан захиалга үргэлжлэх хугацаа 9-р сарын 1-г дуустал явагдах боловч бэлгийн тоо хязгаартай тул захиалга хугацаанаас өмнө дуусах боломжтой юм.

Бэлгийн хувьд:

  • Galaxy Z Fold4 худалдан авбал Galaxy Watch4 Classic цаг
  • Galaxy Z Flip4 худалдан авбал Galaxy Buds2 Pro чихэвч бэлэглэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг

Samsung албан ёсны фейсбүүк хуудас болон Самсунгийн хэрэглэгчийн лавлах 1800-2555 утсаар авна уу

1 FlexCam гэдэг нь утасны Flex горимыг ашиглан камер ашиглахыг хэлнэ. Flex горим нь утас 75°-115° дэлгэгдсэн байх үед ажиллана.

2 Galaxy Z Flip3 утастай харьцуулав.

3 SmartThings апп дотор SmartThings Scene-г идэвхижүүлсэн байх шаардлагатай.

4 Taskbar нь зөвхөн үндсэн дэлгэц дээр ажиллана.

5 30X Space Zoom нь 3Х оптик таталттай. 30Х нь хиймэл оюун ухаанд суурилсан дижитал таталттай. 

6 Settings рүү ороод Labs-г идэвхижүүлсэн байх шаардлагатай.

7 Auto Switch хэмээх ТВ болон утасны дуудлага хооронд чөлөөтэй шилжих горим нь 2022 оны 2-р сараас хойш үйлдвэрлэгдсэн Samsung ТВ-д суурилсан болно. Хэрэв суугаагүй бол 2022 оны 7-р сараас update орох юм. Auto Switch-р ТВ-тэй холбогдох горим нь зөвхөн утаснаас дуудлага явуулах, ирэх үед ашиглагдана.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.

 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.

Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.

Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна.  Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/,  өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим