24 баримт
ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛДЭГ 10 ОРОН
Кипр арал дээрх ордоос анх олборлосын учраас энэ металл латины Cuprum гэдэг нэр хүртсэн байна. Зэсийн эрэлт хэрэгцээ улам ихэссээр. Цахилгаан, эко автомашин үйлдвэрлэхэд ердийн машинаас хэд дахин их зэс орох гэнэ. Манай гараг дээр үйлдвэрлэлийн олон салбарт эрэлт ихтэй энэ металлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг 10 улс орон энэ.
- Польш
Польш улс зэс олборлолтоороо энэ 2022 онд өөрийнхөө түүхийн бүхий л үеийн дээд амжилт тогтоож магадгүй байна. Өмнөх 2019 онд тус улс зэсийн асар том орд нээсэн. Шинжээчдийн үнэлгээгээр Польш улс өнгөрөгч 2021 онд 630 мянган тонн зэсийн хүдэр боловсруулжээ.
- Япон
Bloomberg-ийн үнэлгээгээр тус улсын зэс олборлолт эрс буурсан нь уурхайнуудын нөөц хомсдож, хүдрийн чанар муудсанаас үүдэлтэй гэнэ. Гэхдээ л тус улс 2019 онд 740 мянган тонн хүдэр боловсруулжээ.
- Канад
Канад улс өнгөт металлын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг орон. Гэхдээ зэсийн хүдэр нь газрын гүнд оршдог болохоор олборлох, боловсруулахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Өнгөрөгч 2021 онд Канад 890 мянган тонн зэс олборлосон байна.
- Орос
Ойрын жилүүдэд зэсийн хомсдол үүсч магадгүй хэмээн Уралын металлургийн компанийн дэд захирал хэлж байна. Гэхдээ орос зэс үйлдвэрлэлээр тэргүүлэх орны нэг. Өнгөрөгч 2021 онд тус улс 920 мянган тонн зэс олборлосон байна.
6.Өмнөд Солонгос
Сүүлийн 20 жилд Өмнөд Солонгос өнгөт металлургийн салбартаа ихээхэн өөрчлөлт хийж зэс боловсруулах үйл явцыг бүрэн автоматжуулсан юм. Өмнөх 2019 онд Өмнөд Солонгос 1,3 сая тонн хүдэр боловсруулжээ.
5.АНУ
АНУ-ын хувьд үнэт металл олборлохоос илүүтэй өнгөт меатллын үйлдвэрлэлд илүү хөрөнгө зардаг гэж Dow Jones компанийн шинжээчид хэлж байна. Өнгөрөгч 2021 онд АНУ 1,9 сая тонн зэс олборлосон байна.
- Перу
Перугийн уугуул иргэд энэ 2022 оны эхний улиралд зэсээ гадаадад гаргаж байгааг эсэргүүцэн жахгсацгааснаас болоод үйлдвэрүүд хэдэн сараар ажиллалгүй суусан. Morgan Stanley компанийн шинжээчдийнхээр бол Перу 2019 онд 2.4 сая тонн хүдэр олборложээ.
- Энэтхэг
Шинжээчдийн үзэж байгаагаар бол Энэтхэг улс энэ 2022 онд 2,1 сая тонн хүдэр олборлох төлөвтэй байна. Харин 2019 онд бол тус улс 2.6 сая тонн зэс олборлож байсан юм. Тус улсад сүүлийн хэдэн жилд зэсийн хэрэглээ хоёр дахин өссөн юм.
- Хятад
Зэсийн дотоодын үйлдвэрлэл өнгөрөгч 2021 онд дээд хэмжээнд хүрсэн гэж БНХАУ-ын Үндэсний стастистикийн товчоо мэдээлсэн. Тус улс өнгөрсөн онд 3,1 сая тонн хүдэр олборлон боловсруулжээ.
- Чили
Зэсийн орон Чили хүдэр боловсруулах замаар 6,2 сая тонн зэс хүлээн авсан байна. Энэ бол дэлхий дахины үйлдвэрлэлийн 25 хувиас давж байна гэсэн үг. Чилийн боловсруулах үйлдвэрүүдэд ажилчид ажил хаясан, уурхайнууд усанд автсаны улмаас үйлдвэрлэл нь бага зэрэг буурсан тал бий.
ЗЭСИЙГ ЮУНД АШИГЛАДАГ ВЭ
Зэс бол санхүүгийн зах зээл дээрх худалдаанд тэргүүлдэг металлын нэг. Зэсийг өнөөдөр үйлдвэрлэлийн дараах салбаруудад ажигладаг.
Барилын салбарт 43, цахилгаан эрчим хүчний салбарт 20, тээвэрт 20, хэрэглээний үндсэн бараанд 10, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид долоон хувьд нь зэс ашигладаг байна.
Манай гараг дээр олборлоогүй зэсийн хүдрийн нөөц гурван тэрбум гэсэн тоо бий.
Зэсийн хомсдол нүүрлэх үү
Зэсийн хомсдол нүүрлэх үү гэдэг асуудал бүр 2019 оноос л эхэлж гарсан. ОХУ-ын Уралын металлургийн компанийн ерөнхий захирал Евгений Брагины хэлж байгаагаар бол 2020-2024 онд зэсийни хэрэгцээ жил бүр 415 мянган тонноор өсөх гэнэ. Энэ нь цахилгаан эрчим хүч болон автомашины үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой.
Зэсийг дахин боловсруулах
Хоёрдагч түүхий эд, хаягдлаас нэг тонн зэс боловсруулж гаргах өртөг нь түүхий хүдрээс гаргаж авахыг бодвол 35 хувь хямд тусна. АНУ-д гэхэд л олборлож байгаа хүдрийнхээ 12 хувьтай тэнцэх зэсийг дахин боловсруулах замаар гарган авч байна. Европьт бол энэ үзүүлэлт 50 хувь. Дэлхий дахины үйлдвэрлэлд бол дахин боловсруулах хувь 29 хувь байна.
Дахин боловсруулахад зэс чанараа тун бага алддаг болохоор ийм үйлдвэрлэлийн орон зай хангалттай байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр9 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд6 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ