Улс төр
Эдийн засгийн хямралаас улс төр, засаглалын хямрал орох уу
Өнгөрсөн хавар Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өрнөж иргэд, олон нийт, УИХ-ын гишүүд, улс төрчдийг талцсан маргаанд хүргэсэн. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрэхийг ерөнхийдөө дэмжээгүй дүр зураг ажиглагдаж байсан гэхэд хилсдэхгүй. Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, улс төр судлаачид Үндсэн хуульд дахин гарах хүрэх гэж буй санаархал нь зөвхөн “Давхар дээл өмсөх” буюу эрх мэдлийн төлөөх асуудал хэмээн тодорхойлоод буй юм. Учир нь Үндсэн хуульд Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдын суудалд суух боломжтой хэмээн заасан. Харин өнөөдөр УИХ-аас Засгийн газраа бүрдүүлэх сонирхол эрх баригчдад бий. Зарим гишүүд ч сайд болох санаархалтай ил, далд гүйлдэж буй сураг ажиг ч гарсаар байгаа. Иймд Үндсэн хуульд давхар дээлийн асуудлыг “шургуулах” зайлшгүй шаардлага үүссэн нь нууц биш болоод байна. Үүний тулд эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийг “нохойд барьдаг саваа” шиг ашиглах арга сүвэгчилж хүссэн шийдвэрээ гаргуулж чадлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаан зарлаад “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн … Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн” гэж үзээд хүчингүй болгосон билээ. Энэ нь Үндсэн хуулийн Цэц эрх мэдлээ хэтрүүлж хууль бус шийдвэр гаргасан гэдэг маргаан дагуулах болов.
Учир нь Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын бүрэн эрхэд ноцтой халдаж, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж, эрх зүйт төрийг ганхуулж, улмаар улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан үйлдэл боллоо” хэмээн зарим хуульч, УИХ-ын гишүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Цэц засаглалын хямрал руу түлхэж байна гэж хэлж болох аж. Эдийн засаг хүндэрч, иргэдийн орлого хумигдаж хэцүүхэн байгаа.
Ийм эмзэг цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр эрх мэдэл, албан тушаалын сонирхол агуулсан үйлдэл нь бас нэгэн хямрал руу хөтөлж мэдэх нь.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Улс эх орныхоо хувь заяагаар тоглохоо зогсооцгоо! Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан.
УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн дурын заалтыг, улмаар Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ард түмний мандатгүй есөн этгээдэд байхгүй.
Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Ард түмний мандат бүхий УИХ-ын 57-с доошгүй гишүүний бүрэн эрхэд субъектүүдын саналаар УИХ-аас томилогдсон 9 этгээд ноцтой халдсан үйлдэлд бид маш нухацтай хандаж, эрх зүйт төрийн суурь зарчмыг авран хамгаалах шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсны дараахан УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд зарлан хуралдуулах болсон. Гол асуудал нь өнөө давхар дээлээ шийдэж шинэ Засгийн газар байгуулах явдал гэж харагдаж байгаа. Бүр ирэх долоо хоногт шинэ Засгийн газар байгуулагдах мэдээлэл ч мэр сэр гараад эхлэв. Ингэж яаравчлах үндсэн шалтгаан нь УИХ-ын намрын чуулган эхлэхэд өргөн барих ирэх оны төсвийн төслөөс өмнө бүх асуудлаа жин тан болгох явдал юм.
УИХ-ын гишүүд яагаад албан тушаалд шуналаа гэж дуудуулан дуудуулан Засгийн газарт орж байгаа вэ гэдэг нь маш энгийн ойлголт. Ердөө л төсвийн ерөнхийлөн захирагч болохын тулд л ийм үйлдэл гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр өөрөө төсвөө боловсруулж тойргоо услах ашиг мөнгөө батлуулж авах сонирхол байлгүй л яахав. Тиймээс энэ бүгдийг нь хийлгэхийн, хийхийн тулд аль болох цаг алдалгүй томилж, шинэ сайдуудыг төсөв дээр нь суулгана гэсэн үг.
Үүнээс гадна бас нэг бантан шиг асуудал дэгдэх магадлалтай. УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг тайлбарлахдаа “ Өнөөдөр УИХ-ын 76 гишүүнд дөрвөн сайд ногдож байсан. Тэгвэл одоо сайд нарын тоо нэмэгдэх юм бол УИХ-ын гишүүдийн тоо бас нэмэгдэнэ” хэмээв. Энэ хууль эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй бөгөөд бас нэгэн ашиг сонирхол хэмээн харагдаж буй юм. эдгээр эрх мэдэл ашиг сонирхлын санаархлууд Монгол Улсыг эдийн засгийн хямралаас улс төр, засаглалын хямралд татан оруулах нөхцөл үүсгээд байна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна