Connect with us

Нийгэм

Б.Лхагвасүрэн: Арилжааны банкуудын гаргасан зээл өмнөх оныхоос 20 хувиар өссөн

Нийтэлсэн

-

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийн талаар хэлэлцэх байх. Монголбанк энэ талаар ямар мэдээлэл, зөвлөмж өгөх вэ?

-Монголбанк сар бүр эдийн засгийн нөхцөл байдлын мэдээлэл гаргаж, хийж байгаа. Инфляцын тайланг мөн сар тутам гаргадаг. Эдийн засаг халж эрэлтийн шинжтэй инфляц хөөрөгдөх үед мөнгөний бодлогын арга хэрэгсэл маш сайн ажилладаг. Нийтүүлэлтийн  гарал үүсэлтэй инфляцын хөөрөгдлийг  мөнгөний бодлогоор удирдхад төвөгтэй. Энэ тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа, тээвэр, ложистик, боомтын асуудлыг хэрхэн шийдэх, экспорт, импортын тээвэрт гацаа үүсгэхгүй байх талаар хамтран ажиллаж байна.

-Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Эдийн засаг “Ковид-19” цар тахлын дараа дөнгөж сэргэж байгаа үед мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь эрсдэлтэй. Учир нь сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Ийм учраас төв банкны зүгээс эдийн засгаа өсөлтийг сааруулахгүй, инфляцыг богино хугацаанд хяналтад авах бодлого баримтална. Тэгээд ирэх онд баримтлах Төрийн мөнгөний бодлогоо энэ чиглэлээр боловсруулж байна.

-Энэ онд хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг хэт өөдрөг төсөөлсөн. Тухайлбал, эдийн засгийн өсөлт тав, инфляц 6-8 хувьдтай байна гэсэн. Гэтэл уг тоонууд нэлээд өөрчлөгдсөн шүү дээ?

-Олон улсын судалгааны байгууллагууд болон Монголбанкны зүгээс энэ онд “Ковид-19” цар тахлын дараа эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байлаа.  ОУВС, Дэлхийн банк бас ийм дүгнэлт гаргаж байсан. Гэсэн хэдий ч олон улсын хурцадмал байдал,  Орос, Укрианы асуудлаас шалтгаалж дэлхий нийтээр эдийн засаг хүндэрч байна. Дээр нь түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож улс орнуудийн эдийн засгийн өсөлт саарч байгаа юм. Үүнээс улбаалж бүхий л улс оронд инфляц өндөр төвшинд хүрлээ. Ялангуяа, АНУ, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад инфляц 8-9 хувьд хүрсэн  нь дэлхийн эдийн засгийг  маш түвэгтэй болголоо.

-Арилжааны банкуудын зээл зогссон хэмээн иргэд бухимдалтай байгаа. Хэзээнээс зээл олгож эхлэх вэ?

-Ер нь арилжааны банкууд зээл олгож байгаа. Гэхдээ эрчимтэй олгож байсан хурд нь буурсан.  Өнгөрсөн оны долдугаар сарын байдлыг энэ жилийнхтэй харьцуулбал зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр шинээр 20 хувийн зээл гарсан гэж болно. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оныхоос өсөөгүй. Тэгэхээр мөнгөний бодлого хатуу тал руу явж байна гэсэн үг. Бодлогын хүү хамгийн сүүлд 10 хувь болсон. Цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх нь инфляцаас ихээхэн шалтгаална.  Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляцын талаар хэлэлцсэн. Тэгээд инфляцыг зорилтод төвшинд буюу найман хувьд 2023 оны эхний хагаст аваачих төсөөлөл гаргасан. Энэ төсөөлөл хэвийн явах юм бол бодлогын хүүг цаашид өсгөхгүй. Хэрэв инфляц эрчимжвэл мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга байхгүй.

-Системийн хэмжээний буюу томоохон таван банк IPO гаргах ёстой. Энэ ажил ямар хэмжээнд явж байна вэ?

-Активын чанарын үнэлгээ хийж дуусч дүгнэлт нь гарсан. Энэ дүгнэлт нь сайн гарсан учраас IPO хуулийн хүрээнд гарах ёстой. Монголбанк Голомт, Төрийн банк, ХААН гэсэн гурван банканд IPO гаргаж болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Одоо Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл хүлээж байгаа. Одоохондоо Худалдаа хөгжил, Хас банк нь IPO гаргах хүсэлт Монголбанканд хараахан гаргаагүй байна.

-Цахим орчинд Монгол Улс дефолт зарлаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгээд  иргэд хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлж байна гээд байгаа. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-ОУВС-ын аргачлалын дагуу Монгол Улсын гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна гэж байгаа. Үүний 30 хувь нь Оюутолгойн бүтээн байгуулалтынх. Бас 30 орчим хувь нь аж ахуйн нэгжүүдийнх юм. Засгийн газар, Монголбанк, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой өр 12 тэрбум ам.доллар. Тэгэхээр 33.9 тэрбум ам.доллар гэдэг тоогоор дефолт зарлахад ойртсон  гэдэг харьцуулалт хийж байгаа нь өрөөсгөл асуудал  гэж харж байгаа. Төрийн байгууллагуудын хувьд өрийн асуудлаа хэрхэн шийдэх, удирдлагаа яаж хийх тал дээр тодорхой стратеги, дүрэм, журам байдаг учраас дефолт болох зүйл одоохондоо байхгүй.

-Манай улсын гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд байж чадаж байгаа юу?

-Олоун улсын баримталдаг аргачлалаар аваад үзвэл гурван сарын импортод хүрэлцэх, түүнээс дээш хэмжээнд байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн үзэл баримтлалд гадаад валютын нөөц нэг жилийн импортод хүрэлцэх ёстой гэж заасан байдаг. Энэ хэмжээнд арай хүрэхгүй байгаа.

-Та Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах, МИК-тэй холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголбанкны санаачилгаар  ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Иймд  МИК-ийн гаргаж буй шийдвэрт оролцох үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлд нь Монголбанк нэг гишүүнээ хараат бусаар суулгадаг. Орон сууцны санхүүжилтийн энэ хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс үүнийг төсвийн шинжтэй арга хэмжээ гэж хардаг. Тэгээд Монголбанкийг уг хөтөлбөрт оролцохгүй байх зөвлөгөө өгч ирсэн. Энэ жилийн хувьд Ковидын хуулийн хүрээнд ипотекийн зээл олгож байгаа. Төв банкны тухай хуульд ипотекийн зээл олгох нь хориотой. Гэхдээ энэ оныг дуустал Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцно. Харин  ирэх онд Засгийн тодорхой агентлагт шилжүүлж өгөх зорилогтой байгаа. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа. Жилийн 15-16 хувьтай юм. Тэгэхээр зургаан хувь гэдэг бол нэлээд хөнгөлөлттэй хүү. Иймд тодорхой байгууллага, банкууд ч алдагдал үүрээд явж байгаа учраас ипотекийн зээлийн хүү дахин буурах нь төвөгтэй. Хэрэв хүүг  бууруулая гэвэл аль нэг байгууллага алдагдалыг нь хүлээж төсвөөс татаас өгөх шаардлагатай болно.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим