Нийгэм
“Бичил уурхайн ХАБЭА ба эрх зүйн орчин” сургалт зохион байгуулагдлаа

“Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар “PlanetGOLD” Монгол төсөлтэй хамтран зохион байгуулав. Сургалтад аймаг, сумын Засаг даргын дэргэдэх ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, ХАБЭА хариуцсан ажилтан, ОБГ, МХГ, ЭМГ, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, БОАЖГ, Мандал, Баянгол сум, Түнхэл тосгоны ЗДТГ-ын төрийн албан хаагчид хамрагдлаа.
Оролцогчид энэхүү сургалтаар алтны бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-шаардлагууд, бичил уурхай дахь эрсдэлүүд, түүнийг үнэлэх, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон бичил уурхайн байгууллагуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголтыг авлаа.
Сургалтын сургагч багшаар ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, зөвлөх, сургагч багш Т.Эрдэнэ, “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ нар ажиллав.
Сургалтын онцлогийн талаар “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ: “Бид сургалтаараа бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаар төрийн байгууллагуудын ажилтнуудад зохих мэдлэг мэдээллийг хүргэлээ. Манай төсөл алтны уурхайн үндсэн ордод ажилладаг албан ёсны нөхөрлөлүүдтэй хамтарч ажилладаг. Сүүлийн үед бичил уурхайн журам шинэчлэгдэж, ковидтой холбоотойгоор шинээр дүгнэлт гаргах, шинээр гэрээ байгуулах ажил зогссон. Яг бичил уурхайн талбарт хэдий хэмжээний осол аваар гарсан гэсэн нарийн тоо хараахан байхгүй байгаа. Бид энэ сургалтыг Ховд, Говь-Алтай аймагт зохион байгуулсан. Одоо Сэлэнгэ аймагт явуулж байна. Хууль бус алт олборлолтод осол нэлээд гардаг хэдий боловч үүнийгээ нуун дарагдуулах хандлага байдаг гэдгийг бидэнд мэдээлж байсан. Манай төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол албажуулалт байдаг. Тэгэхээр албан ёсны үйл ажиллагаа явуулж, гэрээгээ байгуулсан газрууд өөрсдөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх ёстой. Гол нь эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах ёстой, тоон мэдээ статистик мэдээллүүд нь нэгдмэл байх ёстой. Ингэснээр ХАБ-ын зөвлөлдөө зангидагдаад ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. Ингэсэн тохиолдолд гарах зөрчлүүд буурна гэж харж байгаа. Манай төсөл 2019 онд эхэлсэн. Цаашид бид бичил уурхайн шинэчлэгдэж байгаа журамд илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа” гэлээ.
Энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр. Олборлогчоос боловсруулагч руу “PlanetGOLD” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.

Нийгэм
НӨАТ-ын сугалааны нэг супер азтан тодров

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2025 оны нэгдүгаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд оролцсон баримтууд хамрагджээ. Тохиролд 48.141.441 баримт оролцож, супер азтан нэг тодорсон байна.
Өнөөдрийн тохиролд,
-3 орон таарсан /30.000-60.000 мянга/ 43789
-4 орон таарсан /40.000-100.000 мянга/ 4385
-5 орон таарсан /60.000-500000 мянга/ 417
-6 орон таарсан /100.000-5 сая төгрөг/ 46
-7 орон /500.000-10 сая төгрөг/ 0
-8 орон таарсан: 1 буюу супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.
Нийгэм
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай санал авч байна

Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх санал тухай санал авч эхэлжээ. Тодруулбал, иргэн С.Чулуунпүрэв санаачлан цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх саналыг цахимаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Санал асуулгыг 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20 хүртэл авах бөгөөд 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болох аж.
Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох” талаар бичжээ.
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай саналд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгнө үү.
Нийгэм
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага мэдээллийг ирүүлснийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
МҮОНРТ, Толгойт орчимд агаар маш их бохирдолтой байна
-
Нийгэм6 цаг өмнө
ГИХГ: 2755 иргэнд цахим виз олголоо
-
Нийгэм9 цаг өмнө
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой
-
Улс төр10 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
Хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана
-
Улс төр2 цаг өмнө
“Алт-3” аяныг зохион байгуулна
-
Эдийн засаг6 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашиг 100 мянган төгрөгийг сар шинийн өмнө олгоно
-
Нийгэм10 цаг өмнө
МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа