Нийгэм
ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН “ГАЗАР ДОР УУСГАН ОЛБОРЛОХ” ТЕХНОЛОГИ
Манай монголчуудын хувьд “Уран” гэх химийн элементийг ЕБС-ийн химийн хичээл дээр үзэж, сонссон нь ихэнх байдаг. Гэтэл бид олборлолт, туршилтын үйлдвэрлэл эхлээд багагүй хугацаа үдсэнийг ихэнхи маань мэдээгүй л явна. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль дээрх энэ бодисыг олборлон, худалдаалах бүтээгдээхүүн болгон, өндөр технологийн хувиргалт, боловсруулалт гэсэн үе шатны дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах дэлхийн улс орны тоо өссөөр. Гэтэл бид нэрийг нь сонсоод, ямар ач холбогдолтойг нь ч ухаж ойлгохыг хүссэнгүй. Харин эсрэгээрээ амнаас ам дамжсан цуу ярианд итгэн эсэргүүцэх иргэд мөн л нэлээдгүй. Ураны исэл буюу бидний мэдэх “Шар нунтаг”-ийг бидний сайн мэдэх уурхайн уламжлалт аргуудаас гадна газар доор уусган олборлох аргаар авдаг. Үүнийг энгийнээр тайлбарлахыг зорилоо.
Энэ аргын үйл явц маш товч бөгөөд тодорхой байдаг. Бусад уурхайн адил тэсэлгээ, гүнийн уурхайн өрөмдлөгө, хүдрийг бутлах гэсэн үйл явц байхгүй тул байгалийн олборлолтын арга буюу “уурхайгүй уурхай” ч гэдэг. Гагцхүү хүдрийн биет хүртэл цооног гарган уусгагч шингэн ашиглан ураныг газар доор уусган олборлодог арга нь байгаль орчинд хор нөлөө багатай төдийгүй дэвшилтэт технологи юм. Боловсруулах үйлдвэр- цооногийн талбай- боловсруулах үйлдвэр гэсэн хаалттай эргэлтээр битүүмжлэл сайтай шугам хоолойн сүлжээгээр хийгддэг олборлолт юм. Дэлгэрүүлвэл, газар доор уусган олборлох аргыг хэрэглэхэд уусгагч шингэнийг шахах цооногоор орд руу шахдаг ба шингэн нь чулуулаг дахь ураныг уусгаж олборлоно. Дараа нь ураныг өөртөө уусгасан шингэнийг олборлох цооногоор гадарга руу соруулан авч боловсруулах үйлдвэр лүү явуулна. Үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, бохирдлоос нь салган баяжмалд хувиргана. Урангүй болсон шингэнийг шахах цооногоор буцааж орд руу шахна. Эндээс харахад энэ аргыг ерөнхийд нь битүүмж сайтай шугам хоолой, битүү хаалттай эргэлт гэж ойлгож болох нь.
Газар доор уусган олборлох аргын давуу талуудын тухайд
ГДУО аргын эхний давуу тал бол энэхүү аргыг 50 гаруй жилийн өмнөөс уран, зэс зэрэг металыг олборлоход туршиж, ашиглах боломжтойг нь бүрэн баталгаажуулсан байна. Дэлхийн ураны уурхайн 50 гаруй хувьд нь энэ аргыг ашигладаг гэхээр энэ арга бусдаас давуу талтай гэдэг нь ойлгогдож байгаа юм. Бас нэг зүйл нь энэхүү аргыг ашиглахад геологийн тусгай нөхцлүүд бүрэлдсэн байх шаардлагатай байдаг. Орд нь уст давхарга гэгддэг (гэхдээ бидний мэдэх цэлэлзэн урсах ус биш харин чийгтэй элс байгааг нь уст давхарга гэдэг юм байна) усаар ханасан, нэвчимтгий чулуулагт оршиж, мөн шаварлаг үл нэвчих давхаргуудаар тусгаарлагдсан байх ёстой. Ингэснээр уусгагч шингэн нь хүдэр байрлаж буй хэсгийн эргэн тойрны усны нөөц рүү нэвтрэн орохоос сэргийлэх боломжтой юм. Уг аргаар бага агуулгатай буюу 0.01 хувиас дээш ураны агуулгатай нөөц баялгийг олборлох боломжтой.Гэвч ГДУО аргаар олборлолт явуулахад хугацаа их шаардагддаг. Дунджаар, нэг олборлолтын хэсэг буюу блок дахь ураны 75 хувийг олборлоход хоёр жил гаруй хугацааг зарцуулдаг байна.
ГДУО аргын бас нэгэн давуу тал нь олборлолт газар дор явагддаг тул гадна талаас бараг харагдахгүй. Ураны хүдрийг газрын гадарга дээр гаргаж ирдэггүй, хүнд даацын машин механизм ашиглахгүйн дээр хүдэр бутлах үйлдвэр барьдаггүй. Гэвч олборлох явц бидний нүдэнд харагддаггүй тул уурхайн эргэн тойрны ард иргэдийг түгшээх магадлалтай, тиймээс энэхүү аргыг тайлбарлан таниулах нь чухал байдаг.
Дөрөв дэх давуу тал бол ГДУО аргаас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь хязгаарлагдмал байдаг. Тоос босч, чимээ гарахгүй. Уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад ус болон эрчим хүчний хэрэглээ нь 2-5 дахин бага байдаг ба нүүрсхүчлийн хий/CO2 /-н ялгарал нь ч мөн бага. Нүх гаргаж, хаягдал чулуулгийн овоолго, хаягдал үүсгэдэггүй тул экосистемд үзүүлэх нөлөөлөл нь бүр ч хязгаарлагдмал байдаг.
Эцэст нь хэлэхэд, уурхай хаагдахад талбайг нөхөн сэргээхэд илүү хялбар юм. Учир нь ордын хүдрийн байрлал өөрчлөгдөхгүйн дээр байгалийн унаган төрх хөндөгдөөгүй байдаг. Мөн түүнчлэн эрчим хүчний зарцуулалт бага, цөөн тооны тоног төхөөрөмж шаарддаг, цацрагийн шарлага маш бага, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай, бага агуулгатай хүдрийг олборлох боломжтой учир нөөц ашиглалт өндөр, бусад аргаар олборлох боломжгүй ордоос уран гарган авах боломжтой гээд давуу талууд ихтэй.
Гэхдээ энэ аргыг ашиглах явцад уусгагч шингэнийг хүдрийн биетээс гадагш алдахгүй барих геологийн нөхцөл болон бүх уст давхаргуудыг хянахад тусгайлан анхаарах ёстой. Уст давхаргыг анхдагч байдалд нь аваачиж нөхөн сэргээхийн тулд багадаа арван жил зарцуулдаг. Аливаа уурхайтай адил өвс ургамалд түр хугацаанд нөлөөлдөг тул (барилга угсралтын ажлын үеэр ургамал хөндөгдөх магадлалтай) дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. Ер нь ГДУО арга бол эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай 23 арга, техник тул дэлхийн улс орнууд улам өргөн хэрэглэх болжээ. Хөрөнгийн зардал багатайн дээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг тохируулахад уян хатан байдаг давуу талтай. Мөн хүдрийн биетийг газрын гадарга руу гаргаж ирдэггүй, хүдэрт механик боловсруулалт хийдэггүй тул үйл ажиллагааны зардал нь уламжлалт уурхайнхаас 2-4 дахин бага. Хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх хугацаа нь ч богино байдаг.
Энэ л газар доор уусган олборлох технологийг Бадрах Энержи ХХК 2021 онд эхэлсэн Зөөвч- Овоо үйлдвэрлэлийн туршилтдаа хэрэглэж байна. Үүний өмнө 2011 онд Өмнөтийн талбай дээрээ мөн амжилттай туршсан байна. Зөөвч- Овоо үйлдвэрлэлийн туршилт явуулахын тулд тус компани тус бүр нь долоон технологийн цооног бүхий хоёр олборлолтын торлол буюу хэсэг мөн боловсруулах үйлдвэрийг байгаль орчны хяналтын 30 гаруй цооногийн хамт байгуулжээ. Шинэ технологи ашиглан үйлдвэрлэлийн туршилт хийж байгаатай танилцах хүсэлтэй зочдыг хүлээн авахын зэрэгцээ холбогдох эрх бүхий байгууллагуудад сар тутам туршилтын тайлангаа илгээж байна. 2022 он гарсаар 250 гаруй зочид компанийн туршилтыг үзэж сонирхжээ. Уншигч та ч гэсэн Монгол улсын уул уурхайн түүхэнд шинэ тутам технологи ашиглаж байгаа үйлдвэрлэлийн туршилттай танилцахыг хүсвэл Бадрах Энержи компанийн фэйсбүүк хаягаар нь хүсэлтээ явуулж болох юм байна шүү
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна