Connect with us

Нийгэм

Л.ЖАРГАЛСАЙХАН: БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ ШҮҮЖ, БЭЛТГЭЖ БИЙ БОЛГООГҮЙ УЧРААС ХӨРСНИЙ УС БАЙГАЛИАСАА ОЛОН ТӨРЛИЙН ХИМИЙН НЭГДЭЛ АГУУЛДАГ

Нийтэлсэн

-

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор /Ph.d/, профессор Л.Жаргалсайхантай ураны нөлөөлөл, ус хөрсний шинжилгээний талаар ярилцлаа.

-Ярилцлагаа эрдэмтэн, мэргэжлийн хүнтэй уулзсаных уран гэж ер нь яг ямар элемент, юунд хэрэглэдэг, ач холбогдол, хор хөнөөл зэргийн талаар эхлээд манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Тэгэхээр уран гэдэг бол Менделеевийн үелэх системийн л нэг элемент, түүнээс бусдаасаа онц гойд юм байхгүй, химийн л бодис. Ямар төлөв байдалд, ямар хэлбэрт оршиж байгаагаас хамаараад хор аюул нь янз янз байдаг. Тэгэхээр манай Улаанбадрах суманд байгаа уран исэл хэлбэртэй байдаг. Ураныг хүхрийн хүчлээр уусгаад, ураны сульфатын давс хэлбэртэй болгоод гаргаж ирдэг. Ураны давс хэлбэртэй нь шар нунтаг бол биш, түүнийг бас дахин аммиакаар боловсруулаад ураны аммонтай нэгдэл болгож өндөр температурт агааргүй орчинд шатаагаад ураныг нь буцаагаад исэл хэлбэрт оруулаад шар нунтаг гэдэг юмаа гаргадаг. Тэгэхээр уран гэдэг маань байгаль дээр яг цэвэр уран гэдэг элементээрээ байдаггүй, мөнгөн ус бол элементээрээ байж байдаг. Уран бол цэврээрээ байгаль дээр байдаггүй, тэгэхээр ямар нэгэн нэгдлийн хэлбэрээр байдаг. Ямар хэлбэрт байгаагаас хамаараад л янз бүрийн нэгдэл болдог, бидний айгаад, хамгийн их аюултай гэж ойлгоод байгаа цөмийн цахилгаан станцад түлш болгож хэрэглэдэг ч гэдэг юм уу, цөмийн зэвсэгт түүхий эд болгож хэрэглэдэг тэр уран гэдэг чинь шал өөр зүйл. Шар нунтаг гээд гаргаад авчихсан зүйлээ цаашаа зургаан фторт ураны нэгдэл болгоод, идэвхитэй цацраг идэвхитэй болгож байж бидний яриад, айгаад байгаа уран үүсдэг гэсэн үг. Байгаль дээр оршиж байгаа уран бид нарын айгаад байдаг шиг тийм цацраг ялгаруулдаггүй. Бид судалгаа хийгээд яг тэр орчинд байгаа цацрагийн түвшин нь яг тэр орчинд амьдарч байгаа малчин хэдий хэмжээний цацрагийн шарлагат өртөх нь вэ гэдгийг үзсэн.

-Ураныг бүх төрлийн салбарт хэрэглэж байна уу?

-Уран цөмийн энергийн гол түүхий эд юм. Энэ энергийг чинь ганцхан л дайн байлдаанд хэрэглээд байгаа юм биш шүү дээ. Цөмийн цахилгаан станцуудад хэрэглэнэ. Европын холбоо ногоон эрчим хүч,ногоон технологитой. Харин сүүлийн үед дэлхийн улс орнууд атомын цахилгаан станцыг дэмжих болсон. Яагаад тэгж байна гэхээр, нүүрс хамгийн муу түлш. Түүнээс маш олон төрлийн бохирдол ялгарч хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулж байна. За тэгвэл хамгийн цэвэр түлшийг байгалийн хий гээд байна. Гэвч байгалийн хий чинь угаасаа л нүүрстөрөгч агуулсан байдаг. Тиймээс шатаахад мөн л нүүрсхүчлийн хий ялгаруулна шүү дээ. Энэ чинь эргээд бас дэлхийн дулааралд нөлөөлнө. Тэгвэл цөмийн эрчим хүч гэдэг чинь цөмийн түлшээ ашиглахад нүүрсхүчлийн хий ялгардаггүй. Тэгээд ногоон гэж байгаа юм. Ганц болгоомжлох ёстой юм нь цөмийн цахилгаан станц чинь яг л технологийнхоо дагуу аваар осолгүй, хэрвээ ямар нэгэн байгалийн гамшиг осол гарахад тэрнээс хамгаалах бүх нөхцөлөө хангачихсан байхад ямар ч аюулгүй гэсэн үг. Ямар нэгэн байдлаар технологийн горим алдагдаад, мөн үер ус, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнд автаад гэдэг юм уу, тийм аюул осол гарвал аюултай болохоос яг горимоороо ажиллах юм бол аюулгүй л гэсэн үг.

Мөн нэмээд хэлэхэд эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэж байна. Цээжний зураг, MRI, томографи зураг авахуулахад хэрэглэгддэг бид түүнийг аюулгүй мэт боддог. Химийн болон шинжилгээний багаж төхөөрөмж үйлдвэрлэхэд ч мөн адил хэрэглэнэ. Маш олон салбарт хэрэглэдэг.

-Та нар 2021 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолтын үеийн нөлөөллийн талаар судалгаа хийсэн. Тэр үед газар нутгийн хэдэн хувийг хамарч, ямар ямар судалгаа шинжилгээ хийж байв?

-Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газраас эмийн шинжлэх ухааны академи болон мэргэжлийн судлаачдаар хөндлөнгийн, хараат бус судалгааг хийлгэхээр болсон. Тэгэхгүй бол төр засгийн байгууллагуудаас ажлын хэсэг гараад явахаар хүмүүс итгэхгүй “Өөрсдийнхөө ажлыг хамгаалж байна” гэсэн үл итгэх байдал үүссэн байсан. Тэгээд энд шинжлэх ухааны академийн газар зүй, гео экологийн хүрээлэн, хими хими технологийн хүрээлэн, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн цөмийн физикийн судалгааны төв гэсэн байгууллагууд судалгааны багт орсон. Түүнчлэн дандаа судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажилласан. Бид нар ямар судалгаа хийсэн гэхээр, системтэйгээр үнэхээр энд бохирдол үүсээд байна уу, үүсээгүй байна уу, гэдэгт мониторинг хийх. Бидний очсон гол зорилго бол ерөөсөө яг тухайн газраасаа уран олборлоод, яг тэр боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа тэр орчны суурь нөхцөл байдал ямар байгаа юм, цаашлаад 2022 оны долоон сарын байдлаар яг ямар байх юм бэ гэдгийг л тогтоох зорилготой. Тэр суурь нөхцөлийг анхны үзүүлэлттэйгээ хойшид гарах үзүүлэлтүүдээ харьцуулж үзэхэд ямар ялгаа гарч вэ гэдэг их чухал. Ингээд шинжилгээ хийгээд байхаар чинь үр дүн яг бодитой харагдана шүү дээ. Тийм л зорилгоор бид нар очиж судалгаа хийсэн байгаа. Хөрсний судалгаа, усны судалгаа, тэр орчны цацрагийн түвшний судалгаа зэргийг хийсэн. Цацрагийн түвшин ямар байна, газрын доорх усны судалгаа гээд олон түвшинд хийсэн л дээ. Яг ураны олборлолт явагдах гээд байгаа давхарга гэж байна шүү дээ.

Уран өөрөө 150-170 метрийн гүнд шавар үеүдээр бүрхэгдсэн байгааг геологийн судалгаагаар бүгдийг нь тогтоочихсон. Тэгэхээр ураны хүдэр байгаагийн доод талын усан давхарга, тэгээд өөрөө байж байгаа усан давхарга, дээд талынх нь усан давхарга, түүний дээр нь малчдын яг ундандаа хэрэглэдэг хэрэглээний худгийн усан давхарга гээд дөрвөн давхарга байгаа. Энэ дөрвөн түвшинд тухайн компани маань өөрөө мониторингийн цооногууд байгуулчихсан байгаа. Бүх түвшинд нь эгзэгтэй байж магадгүй гэсэн байршлуудын худгаас дээж аван судалгаа хийсэн. Ус чинь мэдээж нам дор газар луугаа урсан орсон байна. Тэгээд ч энэ үйлдвэрлэл оршиж байгаа нутаг маань нам дор газар байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ газрын усыг нь үзэхээр хлортой, фтортой, хүнцэлтэй, урантай гэх мэт байгалиасаа маш их олон төрлийн элементтэй байгаа нь тогтоогдсон. Манайхан болохоор байгалийн юм болгон бүгд цэвэр, ундны устай адилхан байх юм шиг ойлгодог. Тэгээд тэрнээс нь ундны усны стандартаас тэр үзүүлэлт нь их байна, бага байна гэж хэлэхээр бохирдчихсон байна гээд байдаг. Байгаль дэлхийг шүүж, бэлтгэж бий болгоогүй. Тэр хэсгийн чулуулаг ямар байна, тэр чулуулгаас чинь л аажимдаа усанд хуримтлал үүсээд байж байдаг. Тэгэхээр газрын дор байгаа бүх усыг хүн ууж болно гэсэн үг биш. Ундны усны стандарт хангадаггүй устай аймаг, сум зөндөө байгаа. Одоо энэ малчдын хэрэглэж байгаа худаг чинь ялангуяа говийн бүсэд бол хүнцлийн агууламж өндөртэй, фтор ихтэй, сульфат ихтэй гээд байгалийн зохилдлогоороо тийм байдаг. Тэгэхээр дөрвөн төрлийн давхаргад байгаа ус бүгд л тийм өндөр агууламжтай байгаа.

Хамгийн дээр буюу 2-18 метрт байгаа малчдын худгийн ус газрын гадаргатайгаа их ойр байдаг. Говийн хөрс чинь элсэрхэг, тийм болохоор борооны ус амархан нэвчдэг. Хангай газарт байгаа худгууд чинь бүр доош гуч ба түүнээс дээш метрт байдаг. Бид яг олборлолт дээр явагдах усан үеэс долоон дээж, дээд үеэс найман дээж, үйлдвэрлэлийн технологит хэрэглэж байгаа худаг,ажилчдын хүнсний хэрэгцээний худаг, малчдын худгуудаас дээж авсан. Тухайн орчин чинь говь учраас гадаргын ус ерөөсөө бараг байхгүй ганцхан булаг байдаг, тэр булгаас нь бас дээж авсан. Тэгэхэд тэр булгийн ус бол ерөөсөө ундны усны ямар ч шаардлага хангахгүй, маш их химийн нэгдлийн агууламж илэрсэн. Газрын доорх ус бол ойлгомжтой. Малчдын худгуудийн 18 худгаас 16-д нь хүнцэл, уран, фторын агууламж илэрсэн. Ер нь 18 худгаас дөнгөж дөрвөн худгийг л ашиглаж болохоор байсан. Гэтэл лицензийн талбайд байсан малчин айлын худаг хэрэглэх боломжтой гэж гарсан бол нөлөөллийн бүсээс маш хол байгаа малчин айлын худаг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Энэ нь юу гэхээр хөрсний ус байгалиасаа химийн нэгдлийн өндөр агууламжтай байна гэдгийг л хэлээд байгаа юм.

-Та 18 худгаас зөвхөн дөрвөн худаг л ундны усны стандартыг хангасан гэж хэллээ. Гэтэл үлдсэн 14 худгийг малчид хэрэглэсээр л байсан уу?

-Хэрэглэлгүй яах вэ, он удаан жил удмаараа л хэрэглэж ирсэн байгаа шүү дээ. Тухайн газар нутагт, олон жил амьдарчихсан хүмүүс байдаг. Тэд ундны усны стандартад тохироогүй ч түүнийгээ хэрэглэсээр дасан зохицож адаптацид орсон байдаг. Мэдээж эрүүл мэндэд нь нөлөөлдөг ч гэсэн бас харьцангуй бага байдаг. Тэгвэл Улаанбаатарын цэвэр ус уудаг бид өөр газар очоод ус тохирохгүй байх үзэгдэл зөндөө гардаг. Энэ нь бидэнд нөлөөлөх нөлөөлөл арай их байна л гэж ойлгож болно. Ингээд дасан зохицчихсон юм чинь гээд уугаад байж бас болохгүй л дээ.

–Шинжилгээний хариуг тухайн худгийг хэрэглэж байгаа малчдад хүргүүлсэн үү?

Туршилтын бүстэй хамгийн ойр байгаа нэг айлд, мөн нөлөөллийн бүсээс нэлээд зайтай нэг айлд бид албан ёсны хариуг бичгээр хүргүүлсэн. Ер нь аймаг, сумаараа ундны усны стандарт хангаагүй муу устай газрууд ч бий шүү дээ. Ундны усны стандартыг яаж тогтоодог вэ гэхээр хүн өдөрт хоёр литр ус уудаг гэж үзвэл хэрэглэж байгаа усанд нь ийм ийм элементүүд, ийм, ийм катион, анионууд ийм хэмжээгээр агуулагдана гэж үздэг. Түүнээс их байх юм бол хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг хүн өдөрт хоёр литр ус уухад түүнд агуулагдаж байгаа, элементүүд хүний эрүүл мэндэд ямар нэгэн өвчлөл үүсэхгүй түвшинд байх ёстой гэсэн үг. Тиймээс хорин хувиар ч юм уу, арван хувиар бага гэж ерөнхийдөө тогтоодог. Стандартад тохирсон хэмжээгээр химийн нэгдэл агуулсан бол хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж үзэж болно. Албан ёсоор хоёр л айлд хүргүүлсэн.

-Тэгэхээр жишээлбэл, та нарын судалгаа шинжилгээний дүгнэлт яаж гарсан бэ гэдэг бол харьцангуй л ойлголт юм байна. Туршилт явуулж байгаагаас нөлөөлж байгаа нөлөөлөл ямар байв?

-Бид суурь нөхцөл л тогтоолоо. Бид нарын судалгаа бол яг тухайн орчны суурь нөхцөлийг тогтоох төслийг нь тодорхойлчихлоо. Тэгээд газрын доорх ус нь ийм юм байна, хүнцэл нь ийм

юм байна гээд л гараад ирнэ. Түүнийг нь тогтоочихоод үйл ажиллагааны явцад нэг жил, хоёр жил, таван жил, арван жил болоход нөгөө анх тогтоосон суурь нөхцөлтэйгээ харьцуулдаг байхгүй юу. Суурь нөхцөлтэй харьцуулахаар чинь үйл ажиллагаанаас бохирдол үүсээд байна шүү, танай газрын доорх ус чинь бохирдоод байна шүү, танайд шүүрэл элдэв юм байвал тэрийгээ одоо янзал гэж хэлнэ тийм ээ. Тэгвэл үйл ажиллагаа явуулаагүй байгаа газраас бид нар энэ чинь бохирдолтой байна аа гэж яасан ч хэлж болохгүй биз дээ. Тэгэхээр бид нарын судалгаа бол тухайн газар орчны суурь нөхцөлийг тогтоосноос  энэ газар энэ үйл ажиллагаанаас бохирдоогүй байна, бохирдсон байна гэдгийг харах үр дүн гарна. Байгалиасаа л энэ газарт, усанд ямар ямар элемент ямар хэмжээгээр байна гэдгийг тогтоосон судалгааг хийсэн. Хий дүгнэлт гаргах судалгаа биш байхгүй юу. Яагаад гэвэл үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна шүү дээ. Олборлолт явагдаад хэдэн жил болчихсон бол нэг өөр.

-Тэгэхээр цаашдаа та бүхний судалгааг үндэслэн харьцуулаад жил бүр энэ нь ихсэж байна, энэ багасаж байна гээд л үзээд явчих юм байна гэж ойлголоо?

-Тийм тийм. Газрын доорх усны судалгаа хийлээ гэхэд олборлолт явуулж байгаа, энэ энэ цооногууд дээр,хүхрийн хүчил ашиглаж л байгаа юм чинь сульфатын оноо нь ихсэж байна, ураны агууламж ихсэж байна мөн газрын доорх давхаргын усанд нь юм нэмэгдэж байна уу, хасагдаж байна уу, дээвэр нь яаж байна энэ тэр гээд л харьцуулаад явна. Бидний судалгаа тухайн нутаг орны одоогийн суурь нөхцөлийг тогтоосон судалгаа юм. Байгалиасаа цацрагийн түвшин нь ямар байгаа, ямар элементүүд нь ямар түвшинд байгаа юм гэдгийг л тогтоосон гэсэн үг.

-Хөрс, ургамлын тухайд бас дээж авч байсан?

-Тийм ээ, яг тэр лицензийн талбайд байгаа айлын мах сүүнээс яг тухайн орчинд хэрэглэж байсан мах сүүнээс дээж авсан. Мөн Норовсүрэн гээд дөчин хэдэн километр зайтай байрлах малчны мах, сүүнээс дээж авсан. Тэд нарын сүү маханд нарийн шинжилгээ хийгээд үзэхэд ямар нэгэн хүнд металлын өндөр агууламж илрээгүй. ОХУ болон Европын холбооны стандарттай харьцуулаад үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнд л байсан. Ургамлын дээжийг яг тэр  олборлолт туршилт явуулж үйлдвэр, зүгээр хээр газар, малчны худгүүд байгаа газар гээд газруудаас дээжүүдийг авч түүндээ химийн элементийн шинжилгээнүүдийг хийсэн. Харин ургамлын дээжинд туршилт явагдаж буй том, жижиг торлол, баян монгол худаг орчмынход уран торын агууламж арай өндөр гарсан. Бусад газар бол бүр илрээгүй.

-Хувь хүн, эрдэмтэн хүний чинь талаас нэг зүйл асуух гээд. Ураны хэрэглээг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх талдаа байгаа. Ийм байхад монголчууд ер нь яавал зүгээр юм бэ?

Хэрвээ бид сайхан амьдаръя, Монгол улс маань баян тарган, хүмүүс нь сайхан амьдаръя гэвэл үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ингээд л бие биенийгээ загнаад л, хараагаад л, хийх гэж байгаа бүх юмыг нь хардаад явах юм бол хэзээ ч Монгол улс хөгжихгүй. Ганц уран биш зэсээрээ ч бид дэлхийд эхний байрт явдаг. Зэс, ураны нөөцөөрөө манай улс жижигхэн боловч эхний аравт ороод байдаг, тэрийгээ ашиглах гэхээр хэл ам гараад байдаг. Зэс, алт олборлоход ч зөндөө л химийн бодис хэрэглэж байгаа. Замбараагүй олборлолт хийгээд, үйлдвэрлэлийн горим нь алдагдаад байвал бас л их бохирдол, эрсдэл үүснэ шүү дээ. Тэгэхээр ураны олборлолт ч адилхан. Бид технологийнхоо дагуу л явахад болохгүй юмгүй.

Хэрвээ дэлхий дээр ураны олборлолт гэж юм ерөөсөө хийж байгаагүй, анх удаагаа бид нар хийх гэж байгаа бол их болгоомжлох хэрэгтэй, гэтэл энэ чинь бол бүүр тогтчихсон горимтой, маш олон үйлдвэр ажиллаж байна. Тэгээд уран олборлож, боловсруулдаг технологи дотроос хамгийн байгаль орчинд ээлтэй арга нь энэ газрын дор уусган баяжуулах арга юм. Хорин миллграмм буюу ойролцоогоор нэг хоёрхон процентын хүхрийн хүчил хийгээд уусган авч гаргаж ирээд, битүү циклээр олборлож байгаа энэ арга бол одоо дэлхий дээр өнөөдрийн түвшинд байгаль орчинд хамгийн ээлтэй, аюулгүй технологи юм. Манай малчдын мотоцикль, машин, нар салхины толиндоо хэрэглэдэг аккумлятор гэхэд ойролцоогоор дөчин процентын хүхрийн хүчил байдаг. Энэ хоёрын ялгаа бараг хорь дахин их байгаа биз. Тийм их хүхрийн хүчлийг бид өдөр тутам гэртээ хэрэглэж байна. Үнэхээр бид улс орноо хөгжүүлье гэж байгаа бол уранаа олборлохоос л өөр аргагүй, стратегийн чухал асуудал юм. Европын холбоо гэхэд л эрчим хүчтэй байх уу, үгүй юу гэдэг чинь байгалийн хийтэй, урантай холбоотой л байгаа биз дээ. Бид олборлоод, нөөцөлсөн байхад ирээдүйд ямар нэг эрчим хүчний хараат бус, эрчим хүчний нөөцтэй байна л гэсэн үг шүү дээ.

Нүүрсийг нэг л өдөр дэлхийн дулааралд муу гээд ямар нэгэн конвенц гаргаад дэлхий нийтээрээ хориглочихвол эрчим хүчээ юугаар гаргах вэ гээд бодох юм зөндөө байна. Тэгэхээр цаашдаа хөгжье л гэж бодож байгаа бол ядаж цөмийн станцаа байгуулахгүй юм аа гэхэд, үйлдвэрлэл явуулаад, олборлоод сурчихсан, байгуулахад бэлэн болчихсон байх хэрэгтэй. Агаарын бохирдолгүй байя гэвэл жижигхэн атомын цахилгаан станцтай монгол болчиход гэмгүй мэт. Заавал нүүрс түлээд, бохирдоод байж байх шаардлагагүй шүү дээ. Монгол цахилгаанаараа бүх халаалт бусад зүйлсээ шийдээд ямар ч агаарын бохирдолгүй сайхан байж болно гэж бодож байна. Миний хувьд технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай, тэгж байж л бид, манай улс орон хөгжинө гэж боддог.

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим