Эдийн засаг
ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ, ОЛОН УЛСЫН ШААРДЛАГА ХАНГАСАН IPO ГАРГАНА
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Хөрөнгийн биржийн IPO-гаргах ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх бодлого баримтлаж байгаа. Энэ томоохон зорилтын эхлэл нь Хөрөнгийг биржийг либералчилж, олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил юм” гэдгийг дурдлаа.
Мөн Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх буюу энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулав. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ТУЗ гишүүдээ бүрэн дайчилж оролцох хэрэгтэй. Асуудал бэрхшээл тулгарвал холбогдох газруудтай хамтран цаг алдалгүй шийдвэрлэх учиртай. Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гээд ажлын явцын талаар сар болгон мэдээлэл хийж, тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна