Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛД ТӨСВИЙН АЛДАГДАЛ НЭМЭГДЭЖ ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ ЭРЧИМЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Нийтэлсэн

-

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх тов бий. Тэгээд арваннэгдүгээр сарын 15-нд багтааж  2023 оны Төсөв, мөнгөний бодлогыг батлах учиртай. Ирэх оны төсвөө Сангийн яам, мөнгөний бодлогоо Монголбанк боловсруулж дуусаад УИХ-д өргөн барих тухай мэдээлэл дуу дуугаа авалцан гарч эхлэв. Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэсэн ээлжит санал зөвлөмжөө гаргаад амжлаа. Тухайлбал, Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулав.

Уг тоймдоо “Цаашид дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, өрийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ хүнс болон шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор түр хугацааны арга хэрэгсэлд найдсаар байвал бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бүс нутагт Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд 2.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм. Тус улсын эдийн засгийн өсөлт саарч буй гол шалтгаан нь  Ковид-19 цар тахлын тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаатай холбоотой.

Харин бүс нутгийн хувьд эдийн засгийн өсөлт  энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувьд хүрч эргэн сэргэх төлөвтэй байна”  гэж дурджээ.

Монгол Улсын талаар уг тоймд юу гэж дурдсаныг хүргэе. Тоймд  “Ковид-19 цар тахлын хөл хорио цуцлагдаж хэвийн байдалд орсон явдал эдийн засгийг идэвхжүүлж өсөлтийг дэмжих дүр зураг энэ оны хоёрдугаар улиралд ажиглагдсан. Гэвч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан энэ  онд эдийн засаг 2.4 хувиар л өсөхөөр байна. Цаашид Монголын эдийн засагт төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай хумигдах, инфляцын дарамт эрчимжих эрсдэлтэй. Бодлого боловсруулагчид инфляцыг барих эсхүл эдийн засгийн сэргэлтийг дэмжих хоёрын хооронд сонголт хийх болж байна.Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар зургаан  хувьд хүрч магадгүй” хэмээв.

Харин Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадитя Маттоо “Үнийн зохицуулалт хийж, аль нэг салбарт татаас олгох нь зах зээлд үнэ тогтох зарчмыг будилаантуулж, улмаар эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Хүнс, түлш, санхүүгийн үйлчилгээний талаар илүү оновчтой бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ цаашдаа үнийн өсөлтөөс хамгаалах болно” гэж онцлон тэмдэглээд байна. Тэгвэл манай эдийн засагчид, судлаачид “Монгол Улсыг хүнээр ярьвал хүнд өвчин туссан. Валютын ханш, үнийн өсөлт ирэх зургаан сард бүр гаарна. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрэхгүй. Харин ч ААН-үүд жижиг дунд бизнесүүдийг дампууруулж ажилгүйдэл, ядуурал өснө. Төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд өсч ирсэн учраас өрийн дарамт улам нэмэгдэнэ. Ингээд өрөө төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарлаж мэдэх юм. Эцэст нь  ОУВС-гаас аврал эрж  сэхээний тасагт нь хэвтэж магадгүй” хэмээж буй юм.

Төсвийн зарлага 20.3, алдагдал 1.8  их наяд төгрөг байна

Монгол Улсын ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцжээ.  Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжих тул  энэ хүрээнд нэг их наяд  төгрөг хэмнэх боломж байгаа аж.  Тухайлбал, урсгал зардлаас 536.5, хөрөнгийн зардлаас 424.4, гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг тус тус   хэмнэх дүн гараад  байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбум төгрөгөөр  бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр төсвийн  зарлага 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо” гэв.

Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулах аж.

Зардлын тооцоог дор хүргэе.

-Урсгал болон бусад зардал – 11.9 их наяд

-Хүүхдийн мөнгө – 1.4 их наяд

-Өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж – 2.5 их наяд

-Нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд –  420 тэрбум

-Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад – 68.5 тэрбум төгрөг зарцуулахаар  тусгажээ.

Ирэх оны төсвийг Сангийн яамны боловсруулснаар, ямар нэг өөрчлөлтгүйгээр баталбал ойролцоогоор 1.8 их наядын алдагдалтай байх бөгөөд энэ нь ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээ юм. Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт тав, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцоог  Сангийн яам хийгээд байна.

Тэгвэл өмнөх жилүүдийн төсвийн алдагдалыг харвал  2020 онд 4.4, 2021 онд 3.6, энэ онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв. Ингээд ирэх оны төсвийн алдагдалтай нийлээд 12.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв сүүлийн жилүүлдэд батлах нь. Төсвийн алдагдал бол өр. Тэгэхээр энэ хэмжээгээр өрийн дарамт манай улсад үүсч байгаа юм.

Ирэх онд татвар нэмж төсвөө бүрдүүлнэ

Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн сайд Б.Жавхлан “Орос,  Украины асуудал болон  ковид-19 цар тахал  зэрэг гадаад нөхцөл байдал улс орны эдийн засагт шууд, шууд бусаар хүчтэй нөлөөлөх эрсдэл бий. Мөн инфляц  өндөр байгаагаас шалтгаалан ирэх он улс орны эдийн засагт хүндхэн жил болох нь. Тиймээс 2023 онд улс төрийн эр зориг гаргаж, тохиргоо хийж ажиллахаас өөр аргагүй болсон” хэмээв.

Ирэх оны төсөвт шинээр барилга байшин барих гэх мэт  хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэхгүй. Учир нь ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилготой хэмээн үзжээ. Харин өмнөх хөрөнгө оруулалтын төслүүдээ үргэлжлүүлнэ. Тэгвэл ирэх онд төсвийн орлогын эх үүсвэрийг дараах байдлаар өргөтгөхөөр тусгасан байна. Үүнд:

-ХХОАТ-ыг шаталсан байдлаар авдаг болно. Хэн илүү орлоготой, тэр хүн өндөр татвар төлөх

-Импортын 250 сая төгрөг ба түүнээс дээш үнэтэй автомашины татварыг нэмэх

-Автомашины насжилтаар татвар ногдуулах, он хуучин машин илүү өндөр татвар төлөх

-Тамхины татварыг нэмэх

-Цахилгаан тамхины татварыг нэмэх

-ААН-үүдийн төлдөг цахилгаан, дулааны тарифыг чөлөөлөх асуудлыг тусгажээ.

Сарын орлогоос хамаарч 10-20 хувь хүртлэх  татвар төлнө

Өнөөдөр орлогын хэмжээнээс үл хамааран бүх хүн жигд 10 хувийн татвар төлж байгаа билээ. Тэгвэл ирэх оны төсөвт  нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгаад байна. Өөрөөр хэлбэл  хэн илүү орлого олно   тэр хүн өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж Сангийн яам үзэж буй юм.  Ирэх оны төсвийг батлахын өмнө олон хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг төсөв батлах асуудалд байр суурь нэгдсэн тухай мэдээлэл бий.

Ингээд ирэх  оны  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих ХАОАТ-ын талаарх мэдээллийг хүргэе. Үүнд:

-Сард 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн

-Сард 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн

-Сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Ингэхдээ иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалиндаа 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлөх аж.

Тэгвэл Сангийн яамнаас “Манай улсад 1.3 мянган хүн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай.  Уул уурхайн компаниуд, банкууд, ТОП-100  ААН-ийн удирдах түвшний хүмүүс л ийм хэмжээний цалин авдаг”  гэж танилцуулсан юм.

Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно

Хүүхдүүд сар бүр 20 мянган  төгрөг олгодог байсныг цар тахлын үед нэмэгдүүлж 100 мянган  төгрөг болгосон. Ирэх оны төсвийн төсөлд энэхүү хэмжээг өөрчлөхгүйгээр тусгажээ. Гэвч зардал нь өндөр байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна. Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100 мянган  төгрөг олгохгүй болсоноор жилд  320 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүсэх тооцоо гарчээ. Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Иргэд 100 мянган  төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий” гэлээ. Төсвийн төслөөс харвал ирэх онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100 мянган  төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж.

Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж, тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлт:

-Маш бага 176.6 мянга

-Харьцангуй бага 264.7 мянга

-Дундаж 449.9 мянга

-Дунджаас дээш 172.7 мянга

-Өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм байна.

20 мянгатаас дээш шинэ дэвсгэрт хэвлэнэ

  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулж дуусжээ. Төсөлд мөнгөн тэмдэгтийн бүтцэд өөрчлөлт оруулахаар тусгаад байна. Тодруулбал, том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд оруулж, жижиг мөнгөн дэвсгэртийг хэрэглээнээс хасахаар тусгав.

Манай улс 20 мянгатын дэвсгэртийг 2006 онд хэвлэж гаргаснаас хойш шинэ дүнтэй дэвсгэрт гаргаагүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10,000, 20,000-т гэсэн нийт 11 төрлийн цаасан тэмдэгт хүчин төгөлдөр ашиглагдаж буй. Эдгээрээс хамгийн том дүнтэй дэвсгэрт болох 20 мянгатын дэвсгэрт нийт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 67 хувийг дангаараа эзэлж, ачаалал хэт ихэссэн байна.

Харин 20 мянгатын мөнгөн тэмдэгтийн бодит худалдан авах чадварыг инфляцаас хамааруулан өнөөгийн байдлаар тооцвол анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурсан буюу 5960 төгрөгтэй /2006 оны үнээр/ тэнцэж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.

Монголбанкны удирдлагууд ирэх онд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Учир нь гэрлийн хурдаар шахуу өсч буй инфляцыг хазаарлах зорилоготой гэдэг. Угтаа иргэд, ААН-ын хэрэглээг хумиж гадаад валютын урсгалыг сааруулах давхар мэхтэй гэсэн үг. Ийм учраас Монголбанкны бодлогын хүү хэдхэн хоногийн өмнө хоёр хувиар нэмэгдэж 12 хувьд хүрсэн. Энэ үед банкуудын зээлийн хүү өсөх, хэрэглээний болон бизнесийн зээл гарахгүй болох юм. Тэгэхээр ирэх онд ч хатуу бодлого үргэлжлэх бололтой. Гэхдээ ирэх оны мөнгөний бодлогодоо Монголбанк бодлогын хүүгээ 10 болон түүнээс доош буулгана хэмээжээ. Харин ийм боломж манай эдийн засагт гарах эсэх нь эргэлзээтэй. Экспорт буурч гадаад валютын орлого багассан, Ковид-19 цар тахал, хил гаалийн асуудал гацаатай хэвээр байгаа билээ.

-Жилийн инфляц энэ  оны  наймдугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Импортын бараа бүтээгдэхүүн инфляцид гол нөлөө үзүүлж байна. Монголбанкны тооцооллоор импортын барааны үнэ түүн дотор шатахууны үнэ, тээвэр логистикийн зардалтай холбоотой гэж буй юм.

-Инфляцыг шинэ сагсаар тооцдог болсон. Шинэ сагсаар тооцоход 15.7 хувьтай байсан инфляц 16.5 гэж тооцогдож байна. Хамаагүй олон бараа бүтээгдэхүүн шинэ сагсанд ордог болсон. Шинэ сагсаар тооцоход Улаанбаатар хотын инфляцид 1-2 функтын зөрүү үүсэж байна. Улсын хэмжээнд 0.5-0.6 хувийн инфляци шинэ сагсаар тооцогдож байна.

-Эдийн засгийн өсөлт эхний хагас жилд  харьцангуй өндөр гарлаа. Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт 6.2 хувьтай гарсан. Уул уурхайн салбарын уналт хэвээрээ байгаа. Харин худалдаа үйлчилгээний салбар, бүх бараа бүтээгдэхүүнд шингэж буй татвар, ХАА-н салбар дээрх 6.2 хувийн өсөлтөд нөлөөлсөн. Улирлын өсөлтийг задлан үзвэл уул уурхай, тээвэр гэсэн хоёр салбар хасах үзүүлэлттэй гарч байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр5 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд5 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент6 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм6 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм6 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм6 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм7 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим