Эдийн засаг
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөх ₮312 тэрбумын татварын актыг түдгэлзүүлжээ
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 312 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ.
Тус компани энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй, ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Улмаар зөвлөл гомдлыг хэлэлцэн, нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь бидний магадлан судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж, дээрх татварын актыг түдгэлзүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Б.Энхбаяр аа татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа.
Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэж хариу тайлбар бичжээ.
Татварын маргаан шийдвэрлэлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайдад асуулга хүргүүлээд байна.
Тодруулбал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д тавьсан татварын акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүдийн мэдээллийг ирүүлэхийг хүсжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав