Эдийн засаг
Валютын нөөц есдүгээр сард өмнөх сараас 3.7 хувиар нэмэгджээ
Монголбанкны вебсайтад мэдээлснээр гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Тодруулбал 9 дүгээр сарын эцсийн байдлаар валютын нөөц 2,794.6 сая ам.доллар байгаа нь өмнөх сараас 3.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Оны эхний 8 сард нүүрсний экспорт саатаж, ам.долларын орох урсгал хумигдан валютын нөөц тасралтгүй буураад байсан юм. Харин 9 дүгээр сард энэ хандлага өөрчлөгдсөнөөр валютын нөөц өсжээ.
9-р сард ам.долларын дараах урсгалууд орж ирсэн талаар мэдээллүүд гараад байгаа билээ:
- Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 100.0 сая ам.долларын хэмжээтэй санхүүжилт олгосон (Эх сурвалж АХБ: www.adb.org/mn/news)
- Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт юм (Эх сурвалж Монголбанк: www.mongolbank.mn/
news) - 9 дүгээр сард экспортын орлоготой ААН-үүдийн Монголбанканд худалдсан валютын дүн оны эхний 8 сарын дунджаас 100.0 сая орчим ам.доллароор нэмэгдсэнийг албаны эх сурвалж мэдээлж байна. Тэр дундаа нүүрсний экспортоос олох гадаад валютын сарын орлого 2021-2022 оны дээд хэмжээнд хүрчээ (Эх сурвалж: Монголбанк).
- Нүүрсний экспорт 9 дүгээр сард 4 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх саруудад дунджаар 1.9 сая тонн байсан хэмжээнээс 2 дахин өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Монголбанк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав