Эдийн засаг
СЗХ: Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Мандал лайф” ХХК-д урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
Тус компани нь Монгол Улсын урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрлөө авсан 2 дахь компани болж байгаагаараа онцлогтой бөгөөд одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 онд манай улсын анхны урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Нэйшнл лайф даатгал” ХХК авч байсан.
Хөгжингүй орнуудад урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, дунджаар 3 хувь (source: sigma 2021)-ийг эзэлдэг. Үүнээс үзэхэд манай улсын урт хугацааны даатгалын зах зээл цаашид өргөжин тэлэх орон зай их бөгөөд хувийн тэтгэврийн даатгал, амьдралын даатгал, моргэйжийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ даатгуулагчдын дунд өсөх хандлагатай байна.
Мөн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд:
– Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх 1,
– Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд -1,
– Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх-1,
– Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах-5,
– Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх-2
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх-2 компанид тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв. Түүнчлэн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, нэр бүхий зургаан банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ