Энтертайнмент
“Тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан”

“Тоонот” рекордсын уран бүтээлчид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан энэ жил “21х21” төслийг санаачилсан. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд хүрч, аялан тоглолтоо хийсэн билээ. Энэхүү төслийн хаалтын тоглолт Улаанбаатарт есдүгээр сарын 9-нд болсон. Үүний дараагаар энэ сарын 28-30-нд “Тоонот”-ынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ Өмнөд Солонгосын Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, зар мэдээллүүдээ түгээгээд байсан юм. Тэд 28, 29-ний тоглолтуудаа амжилттай хийсэн. Гэвч өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хот, Итэвон дүүрэгт олон хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.
Тус улсад олон хүний амь эрсдэж, арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлачихсан байхад 30-ний өдөр “Тоонот” студийг тоглолтоо хийлээ хэмээн олон нийт цахим хуудаст дургүйцлээ илэрхийлж буй.
Тодруулбал, өнгөрсөн Бямба гаригийн (2022.10.29) орой сүнсний баярыг тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн Итэвонд цуглажээ. Гадаадын иргэд олноор очдог, янз бүрийн соёлыг нэг дор харж болдгоороо алдартай Итэвонд тэр өдөр урьд урьдынхаас илүү олон хүн цугласнаас зарим гудамжинд зөрөх зайгүй түгжирсэн гэж нэгэн гэрч ярьжээ. Гэтэл хэн нэгэн алдартай хүн ирсэн сургаар харах гэсэн хүмүүс нэг зүгт түрэн шахаж эхэлжээ. Удалгүй хүмүүс орилолдож эхэлсэн гэж аймшигт үйл явдлыг нүдээр харсан гэрч ярьсан байна. Энэ харамсалтай явдлын дараагаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл орон даяар гашуудал зарласан юм.
Тоглолтын бүрэлдэхүүнд яваа “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсч байгаа. Хүний амь эрстэхэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх.
Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. БНСУ-ынхаа хууль дүрмийг дагая хэмээн холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад цуцал гэж хориглоогүй.
Арга хэмжээг зохион байгуулж буй солонгосын тал гашуудал зарлаж буй тул танай тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон гэж хэлээгүй. Хэлсэн бол бид хүлээж авахад бэлэн байсан. Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон. Тоглолт эхлэхийн өмнө Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн ирсэн. Тайзан дээр гараад үг хэлсэн. Биднийг тоглолтын өмнө заналхийлээд гарсан” хэмээв.
Мөн “Тоонот” рекордсын уран бүтээлчдийн хэлж байгаагаар сүүлийн хуваарьт тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан байна.
Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам дээрх мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд “2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд Монгол Улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна” гэжээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
