Нийгэм
“Хамдтаа гэрэлтье” утааны эсрэг антиоксиндант аян
Ази Фарма ХХК нь Хүн ардынхаа эрхэм дээд баялаг болох эрүүл энхийг хамгаалах, амин дэмийн зохистой хэрэглээг бий болгох, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж “Хамдтаа Гэрэлтье” утааны эсрэг антиоксиндант аян эхлүүлсэн.
Монгол улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч С.Хишгээ, Агаарын бохирдлын жирэмсэн эмэгтэйд үзүүлэх нөлөө, амин дэмийн зохистой хэрэглээний тухай өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг талаар?
-Агаарын бохирдол нь тоосжилт, химийн хорт бодис, нүүрсний утаа, дам тамхидалт, хуучирсан машины утаа зэрэг олон төрөлтэй байдаг. АНУ-д агаарын бохирдлын улмаас жил бүр 3 сая хүүхэд дутуу, 12 нярай тутмын 1 нь бага жинтэй төрж байгаа судалгаа байна. (Stockholm Environment Institute -SEI).
Жирэмсний сүүлийн гурван сард агаарын бохирдол ихтэй газар амьдрах нь аутизмтай хүүхэд төрөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлж байна. (Bloomberg, Harvard experts 2011)
Агаарын бохирдол нь жирэмсэн эмэгтэйд сөргөөр нөлөөлж дутуу төрөлт, ургийн өсөлтийн саатал, бага жинтэй нярай төрөх зэрэг эмгэгийг үүсгэдэг гэж үздэг. Хүчилтөрөгчийн дутагдал нь жирэмсэн эмэгтэйн бие махбодод нөлөөлөхийн зэрэгцээ хөврөлийн хөгжил саатах, зарим тохиолдолд хөгжлийн гажиг үүсэх, ураг амьгүй болдог талаар судлаачид тэмдэглэсээр байна.
-Жирэмсэн эмэгтэйд амин дэм, эрдэс бодисын зохистой хэрэглээ?
-Дэлхий нийтэд жирэмсэн эмэгтэйчүүдийн 38,2% нь цус багадалттай байна гэсэн мэдээлэл байдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйд амин дэмийн дутагдлыг нөхөх зорилгоор ДЭМБ-ийн зөвлөмжийг мөрдлөг болгон хэрэгжүүлдэг.
Жирэмсэн эмэгтэйн бие махбодод физиологийн өөрчлөлт явагдан “умай-ихэс-ураг ” гэсэн шинэ бүрэлдэхүүн бий болсонтой холбоотой юм. Эмэгтэйн бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарна. Жишээ нь эмэгтэйн эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэж цус багадалт үүснэ. Эмгэг цус багадалт болохоос сэргийлж нэмэлтээр төмрийн бэлдмэл зайлшгүй хэрэглүүлэх шаардлага гардаг. Цус багадалт нь төмөр, фолат болон амин дэм А-ийн дутагдалтай холбоотой үүсдэг эмгэг юм.
Жирэмсэн эхчүүд өдөр бүр 60 мг төмрийн бэлдмэл, 400 мкг (0.4 мг) фолийн хүчил хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн цус багадалт, төрсний дараах үжил халдвар, бага жинтэй нярай төрөх, дутуу төрөлт зэргээс сэргийлнэ.
Фолийн хүчил (амин дэм В9) нь ураг, ихсийн өсөлтийг дэмжих, улаан эс нуклеин хүчлийн синтезэд чухал үүрэгтэй. Фолийн хүчлийн дутагдал, цус багадалттай хавсарч тохиолдох нь ургийн мэдрэлийн гуурсны гажиг хөгжил үүсэхэд нөлөөлдөг.
Иймээс жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг 0.4 мг –аар /400мкг/ өдөрт 1 удаа хэрэглэх нь мэдрэлийн сувгийн эмгэг үүсэхээс сэргийлнэ. Өмнө нь төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлж байсан өгүүлэлтэй эхчүүдэд фолийн хүчлийн тунг 10 дахин нэмэгдүүлж өгөх заавар байдаг.
Кальцийн дутагдал нь жирэмсний хожуу хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба амин дэм Е, С ба В6, цайрын дутагдал үүсэхэд нөлөөлдөг. Кальцийн хэрэглээ бага хүн амд кальцийг өдөрт 1.5-2.0 грамм өгөх нь жирэмсний хожуу хордлого үүсэхээс сэргийлнэ.
Жирэмсэн эхчүүдэд нэмэлт амин дэмийн зохистой хэрэглээ, хэт их жин нэмэхээс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, эрүүл хооллолт, эрүүл дадал зуршлын талаар зөвлөгөө өгч байх нь чухал юм.
-Жирэмсэн эмэгтэйд яагаад антиоксидант хэрэгтэй байдаг вэ?
-Антиоксидант нь хүний биеийн исэлдлийн процессыг дарангуйлдаг, өөрөө исэлдэх чадвартай, эрдэс амин дэм болон бие махбодод химийн урвалд ордог ферментүүд юм. Хамгийн хүчтэй антиоксидант нь А, С, Е амин дэм гэдэг нь тогтоогдсон.
Жирэмсэн эхчүүд тэр болгон антиоксидант ихээр агуулсан жимс (алим нэрс , тоор, чавга гм), хүнсний ногоо (ногоон ургамал, эрдэнэ шиш, овьёос) зэргийг байнга хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй тул нэмэлтээр амин дэм хэрэглэх нь зүйтэй.
Илүү дэлгэрэнгүйг 1800-1801
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.