Эдийн засаг
Нийт 63 компанийн хувьцаа арилжааллаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 2,758,230,540.96 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 63 компанийн 4,968,630 ширхэг хувьцааг 2,208,039,918.87 төгрөгөөр арилжааллаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MNP | Монгол шуудан ХК | 2,062,201 | 1,542,946,027.94 |
2 | APU | АПУ ХК | 169,591 | 226,838,427.00 |
3 | SBM | Төрийн банк ХК | 88,403 | 61,862,903.02 |
4 | AARD | Ард санхүүгийн нэгдэл ХК | 13,521 | 46,587,351.00 |
5 | CUMN | Сэнтрал экспресс си ви эс ХК | 233,824 | 41,252,339.69 |
6 | GOV | Говь ХК | 139,706 | 34,704,671.73 |
7 | ADB | Ард кредит ББСБ ХК | 323,919 | 30,152,995.44 |
8 | SEND | Сэндли ББСБ ХК | 176,213 | 29,088,070.04 |
9 | TUM | Түмэн шувуут ХК | 84,747 | 25,969,461.42 |
10 | UID | Улсын их дэлгүүр ХК | 5,586 | 24,377,407.00 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз | 5,405,873 | 3,321,499,218.83 |
2 | GAUL | Гаүли | 1,055,880 | 273,730,461.20 |
3 | TTOL | Апекс Капитал | 827,876 | 202,113,016.46 |
4 | GLMT | Голомт Капитал | 463,484 | 156,180,603.27 |
5 | BDSC | БиДиСек | 352,811 | 105,367,597.92 |
6 | MIBG | Мандал Капитал Маркетс | 127,456 | 88,931,488.90 |
7 | ARD | Өлзий энд КО капитал | 192,717 | 87,069,611.19 |
8 | TDB | Ти ди би секьюритис | 318,829 | 67,397,419.04 |
9 | ZGB | Таван Богд Капитал | 631,702 | 42,267,061.68 |
10 | GDSC | Гүүдсек | 75,652 | 35,319,413.04 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.10.31-2022.11.04 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 70 | 23,747,570 | 339,251 | 339,251 |
ETTD-BD-25/08/23-C0018-5.8 | 13 | 4,408,391 | 339,107 | 339,107 | ||
ETTM-BD-10/04/23-C0010-10 | 101 | 9,291,000 | 93,000 | 91,000 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 1 | 96,500 | 96,500 | 96,500 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 5 | 492,500 | 98,500 | 98,500 | ||
НИЙТ | 190 | 38,035,961 |
2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 190 ширхэг үнэт цаасыг 38,035,961 төгрөгөөр арилжаалав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт | 50,824 | 45,040,442.35 |
2 | XOC | Үндэсний Хувьчлалын Сан | 56,799 | 6,221,468.74 |
2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 107,623 ширхэг нэгж эрхийг 51,261,911.09 төгрөгөөр арилжаалав.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 10/31/2022-11/04/2022 | BERS | 115 | 11,482,750.00 | 99,850.00 | 99,850.00 |
2 | LABS | 3000 | 300,000,000.00 | 100,000.00 | 100,000.00 | |
3 | NUMR | 495 | 49,500,000.00 | 100,000.00 | 100,000.00 | |
4 | SMPL | 1000 | 99,910,000.00 | 99,920.00 | 99,900.00 | |
НИЙТ | 4610 | 460,892,750.00 |
2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 4,610 ширхэг үнэт цаасыг 460,892,750 төгрөгөөр арилжаалав.
5. БАГЦЫН АРИЛЖАА:
Д/д | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | нэгж үнэ | арилжсан ширхэг | үнийн дүн |
1 | 11/3/2022 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 748.00 | 2,058,968 | 1,540,108,064 |
Нийт | 2,058,968.00 | 1,540,108,064.00 |
2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд багцын арилжаагаар 2,058,968 ширхэг үнэт цаасыг 1,540,108,064 төгрөгөөр арилжаалав.
2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,505,066,266,313.54 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,295.58 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.