Эдийн засаг
ББСБ-ын боловсон дээрэм…
Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч, салбараа энд тэнд байгуулж бизнес нь цэцэглэж байгаа салбар бол ББСБ. Бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олж аваад өндөр үнээр шахаж ББСБ-ын хэрэглэгчид нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, орон байр, унах унаа, өөрийн өмчийн газраа барин гүйх иргэд. Иргэдийн амьдрал дордоод ББСБ тэлж хөгжөөд нэгэн зууны тэртээх хятад пүүсийн өрийн бичгийг санагдуулна.
Гэтэл ББСБ-ын мөнгө хүүлэх нь хангалтгүй болж боловсоноор хэрэглэгчдээ дээрэмдэж эхэлжээ. Тухайлбал өнгөрсөн 6 дугаар сард нэгэн иргэн 20 сая төгрөгийн үнэтэй TOYOTA CAMRY маркийн автомашиныг урьдчилгаа 6,8 сая төгрөг буюу 35%-ийг нь өөрөө гаргаад үлдсэн 13,2 сая буюу 65%-ийг нь шинэ авто худалдааны цогцолборт байрлах Инвескор ББСБ-аас зээлэн худалдан авсан байна. Сар бүрийн төлөлтөө чадан ядан хийж явсан ч ББСБ-аас нэмж 1 сая төгрөгийг төлөхийг шаардан авто машиныг нь хураан авсан бөгөөд 2 хоногийн дараа мөнгөө өгөх гэтэл бүх мөнгөө өгөөд гэрээгээ дуусгавар болгохыг шаардсан байна. Мөнгөтэй байсан бол танайхаас зээл авах шаардлага байхгүй, гэнэт зээл бүтэн хаах боломжгүй 3 хувааж төлье гэж зээлдэгч санал болгоход 2 сарын 20 хүртэл харая гэсэн байгаа юм. Гэтэл 2 сарын 1-нд зээлээ төлөөд машинаа авах гэтэл өчигдөр өдөр нь зарж борлуулсан гомдолтой байгаа бол шүүхэд ханд хэмээн хээв нэг хэлсэн гэнэ. Зээлдэгч иргэн гомдолтой байгаа бөгөөд шүүхэд хандаж гомдлоо барагдуулахаар Инвескор гэх том ББСБ-ын өөдөөс босох бололтой.
ББСБ бол ломбард эсвэл гар дээрээс мөнгө зээлдэг мөнгө хүүлэгч биш Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллага баймаар. Гэтэл хандсан иргэдийнхээ зээлийг олгохын тулд олон хуудастай гэрээ урд нь тавичихаад унших боломж ч олголгүй яаруулан гарын үсэг зуруулчихаад өөрийн үзэмжээр асуудалд ханддаг арчаагүй луйварчид ажээ.
Шударга ёсыг бэлгэдлээ болгосон Засгийн газар, Сангийн яам энэ салбарт анхаарах цаг хэдийн болжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.