Эдийн засаг
Б.Жавхлан: Ипотекийн зээлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор төлөөд явна
Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 7 сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч Даваа гараг /2022.11.07/ мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/-ийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Д.Тогтохсүрэн гишүүний ярьсан зүйлийг үгүйсгэсэн юм.
Тэрээр,“Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан ковидын хуулийн хугацаа 2022 оны 12 сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монголбанк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй.
Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй.
Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент54 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр13 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав