Эдийн засаг
ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ
ГЕГ: 2022 оны эхний 10 сарын дүнгээр импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1500.4 сая ам.доллараар буюу 26.6 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1056.5 сая ам.доллар буюу 14.8 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1580.8 сая ам.доллар буюу 22.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1382.9 сая ам.доллар буюу 87.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 899.2 сая ам.доллар буюу 12.6 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1305.5 сая ам.доллар буюу 18.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 695.9 сая ам.доллар буюу 9.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 518.9 сая ам. доллар буюу 7.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.4 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 155 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.7 хувь; ОХУ-д 30.3 хувь; Япон-д 8.1хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.0 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ГЕГ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд44 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр41 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав