Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ өсч, махны үнэ буурчээ
Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард өссөн эсэх талаар статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 1.4 хувиар өсчээ.
Тухайлбал, нийслэлд гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ өссөн бол мах, сүүний үнэ тогтвортой байна. Орон нутагт мах, дизель түлшний үнэ буурсан бол сүү, гурил, будааны үнэ өсчээ.
Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.
Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тос, гурил, будаа, хүнсний ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байна.
Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Будааны хувьд:
- Цагаан будаа-3500-6500
- Шар будаа 4000-7000
- Хар будаа- 9500-10500
- Гурвалжин будаа-5500-8000 төгрөг байна.
Харин ургамлын тос төрлөөс шалтгаалж литр нь 8500-14500 төгрөгийн хооронд байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр долоо хоногт килограмм, литр тутамдаа 200-500 төгрөгөөр өсчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.